Air China 2004 онд биржид хувьцаагаа зарж эхэлснээр тус жилдээ 3 тэрбум 660 сая юаний ашиг олж, 2005 оны эхний хагас жилд 590 сая юаний ашиг авчээ. Air China-гийн ерөнхийлсэн хүчин ч дэлхийн агаарын тээвэрийн компанийн эхний 20-д орсон байна. Нефтийн үнэ өндөр хадаж, олонхь агаарын тээврийн компани алдагдалтай ажиллаж байхад Air China ягаад хүмүүсийг гайхуулам амжилт олсон бэ гэвэл, 2004 оны 10-р сард Air China хувьцаат бүрэн бус хариуцлагат компани болон өөрчлөгдөж, 12-р сарын 15-ны өдөр даруй хувьцаагаа Шанган болон Лондоны биржид зарж эхэлсэн байна. Air China бол Хятадын 3 том агаарын тээврийн компаний дотор хамгийн сүүлд хувьцаагаа биржид зарж эхэлсэн компани юм. Гэтэл түүний хүмүүсийн анхааралыг татсан амжилт олж, хөгжлийн түргэн замаар заамнан, ерөнхийлсөн хүчинээрээ дэлхийн агаарын тээврийн компаний эхний 20-д орсныг танин мэдэрлээ.
Air China ХХК 2004 оны 10-р сард байгуулагдах үед олон улсын болон улсын дотоодын агаарын тээврийн зах зээлд өрсөлдөөн ихтэй хэвээр байжээ. Нефтийн үнэ сар болгон өсч байсан ашиггүй байдалтай байж, дэлхийн агаарын тээврийн компаниуд бүр ашиггүй байдалд ороод байлаа. Air China-гийн удирдах груп иймэрхүү ашиггүй байдалд ажилтан ажилчидаа удирдан, хөрөнгийн зах зээлд түшиглэн, хөрөнгийн эргэлтээ чөлөөтөй болгож, тээврийн сүлжээгээ эрчимжүүлж, зах зээлээ удирдан, өөрийн өртөгөө бууруулан, хөгжлийн замаа сонгон ажилласнаар олон төрлийн эрхэлэлт нь улсын дотоодын иргэний агаарын тээврийн салбарт тэргүүлж эхэлсэн байна.
Үүний дараагаар Air China хөгжлийн шинэ стратегээ тодорхой дэвшүүлсэн байна. Энэ оны эхээр уг компаний ажлын хурал дээр Air China-гийн удирдах хамт олон хөгжлийн 4 том стратег харалтаа дэвшүүлжээ. Энэ нь даруй гол болох үйлчлүүлэгчиддээ танин мэдрэгдэсэн агаарын тээврийн компани болох, Хятадын хамгийн үнэ өртөгтөй агаарын тээврийн компани болох, ашиг олохоор Хятадаа хамгийн сайн компани болох, дэлхий дээр өрсөлдөх хүчинтэй агаарын тээврийн компани болох эдгээр болно. Энэ 4 том стратегийн харалтын онцлог гэвэл 1-рт, бусад агаарын тээврийн компанитай ялгаатай байх, даруй гол болох үйлчлүүлэгчидээ бизнес эрхэлэгчидээр тогтоосон. 2-рт, шинэ хөгжлийн зам сонгож, ашиг олох чадал, зах зээлийн үнэ өртөг, үйлчилүүлэгчийн үнэ өртгийг чухал байринд тавих болсон. 3-рт, дэлхий гол болох агаарын тээврийн компанитай өрсөлдөж болох хүчинтэй болохоор хүчин чармайлт гаргахаар тогтсон эдгээр болно.
Тогтолцооны өөрчлөлт нь эрүүлээр хөгжихийг ахиулсан байна. Air China олон улсын хөрөнгийн захад амжилттайгаар хувьцаагаа зараж эхэлснээр 10 тэрбум 240 сая юаний хөрөнгө хурамтуулж, олон улсын хөрөнгийн зах зээлд албан ёсоор нэгдэн орсон байна. Энэ оны 5-р сарын 26-нд 2 тэрбум юаний буган хугацааны бонд зарсны дараа 9-р сард дахин 3 тэрбум юаний хүү багатай урт хугацааны бонд зарж, үйлдвэрлэл эрхэлэлт болон компаний хөгжилдөө бүрэн хангалттай хөрөнгө мөнгө олж өгчээ.
Сүүлийн жилүүдэд Air China зөвлөлийн дарга Ли Жяшяны дэвшүүлсэн "санаа амар, сэтгэл тайван, сэтгэл догдолом" гэсэн үйлчилгээний уриаг нийдваржуулж, зах зээл болон үйлчлүүлэгчийн шаардлагын дагуу байх үйлчилгээний үзэлтийг бий болгосноор Air China-гийн үйлчилгээний чанарыг ихээр дээшлүүлэн, Air China-гийн брэдийн үнэ өртөгийг товойлгосон байна. Энэ оны 8-р сард Air China-г Хятадын 500 үнэ өртөгтөй брэндийн 35-д жигсааж, брэндийн үнэ өртөг нь 17 тэрбум 311 сая юань гэж World Brand Lab буюу дэлхийн брэндийн лаборатори сонгон гаргажээ. 9-р сард Air China Хятадын 10 том үндэстний брэнд шагнал авч, Air China-гийн зөвлөлийн дарга Ли Жяшян Хятадын өөрийн бүтээсэн брэндийн 10 том толгойлогчоор тодорсон байна. Брэндийн нэр нөлөө дээшилсэн нь Air China-гийн удирдалгын төвшин дээшилж, ерөнхий хүчин чадал нь эрчимжсэнийг харуулж байна.
Сүүлийн хэдэн жилд олсон амжилтынхаар талаар Air China-гийн ерөнхий захирал Ма Шиүлүн, Air China чинэлэгжээд зогсох биш ширүүн өрсөлдөөнд байгуулалтын бүтэц, удирдах тогтолцоо, эрхэлэлтийн мехнизм, боловсон хүчний мехнизм зэрэг талаар тасралтгүй өөрчлөлт хийх хэрэгтэй гэж дэвшүүлжээ. Air China-гийн намын хорооны нарин бичгийн дарга Цай Жянжан харин, Air China-гийн одоогийн цар хэмжээ нэгэнт өмнөхийнхөөсөө 4 дахин болсон, дахин 5 жил өнгөрвөл цархэмжээ нь дахин 2 дахинаар нэмэгдэх болно. Иймээс эрхэлэлтийн арга барилдаа заавал өөрчлөлт хийх хэрэгтэй гэж дэвшүүлжээ.
Ингээд Air China-гийн удирдах груп энэ оны 3-р сард өөрчлөлт хийж эхлэн байгууламжын өөрчлөлтөөр гол болгож, компаний стратег, бүтэц, удирдалга, ажлын хувиарлалт, цалин хөлс, ажлын үр дүн, компаний соёл зэрэг тал талыг хамарсан өөрчлөлт хийжээ.
Өөрчлөлт хийж байгаагийн гол үүрэг нь зах зээлээр удирдамж болгосон агаарын тээврийн компани байгуулж, өрсөлдөх хүчнээ дээшлүүлэхэд оршино. Иймийн тулд Air China өөрчлөлт хийхийн гол үүрэг бол зах зээлээр удирдамж болгож, үйлчлүүлэгчээр гол бологсон эзэгнэлт удирдалга болон эрхэлэлтийн мехнизм тогтоох. Компанийн зохион байгуулах бүтэцийг нэн уян хатан, өндөр үр ашигтай болгох. Зангиласун болсон ажлын үзүүлэлт болон цалин хөлсний тогтолцоог шинээр төлөвлөн байгуулах гэсэн болно.
Өөрчлөлт хийсний гол зорилго нь хойшдын 5 жилийн хөгжил, цаашилбал нэн урт хугацааны тогтвортой хөгжлтийг биелүүлэхэд бат ноттой үндэс суурь тавиж өгөхийн төлөө юм. Air China-гийн хөгжлийн харалт бол 2010 онд дэлхийн агаарын тээврийн компаний эхний 10-д орож, Ази Европын агаарын тээврийн том компаний эгнээнд олох гэсэн болно.
|