• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-13 17:34:30    
Мэргэн удирдагч Чингэс хаан бусдыг халуун сэтгэлээр дэмжихийг эрхмэлдэг

Хятадын Олон Улсын Радио

     "Итгэхгүй хүнээ хэрэглэхгүй, хүнийг хэргэлбэл үл итгэхгүй байх"-ыг эзэн Богд Чингэс хаан эрхмэлдэг юм. 1217 онд их жанжин Сүвэдэй Чи юи голыг гаталж, дайсан этгээд Тогтоогийн хүү Худ, Чулуун хоёрыг залхаахаар мордох үе Чингэс хаан Сүвэдэйд тусгайлан төмөр тэрэгт цэрэг бэлтгэн өгсөн байна.

     Дайны тэрэг дугуй дүүрэн төмөр хадаастай байж, уул нурууг даван уурга чирсан тахь, суманд оногдсон бугыг агнан барихад тустай юм байна. Сүвэдэйг мордхоос нь өмнө Чингэс хаан энэ удаагийн дайн хэр зэрэг чухал болох, анхаарах явдлуудыг түүнд байн дахин сануулсан байна. энэ нь даруй "энэ удаагийн урт аялалд уул усны бартаа их, зам хол юм. Чи агт хүлгээ хайралж, замын хүнсээ хэмнэхийг эрхбиш анхаарах хэрэгтэй.

     Эзгүй уул битүү уулаар өнгөрөх тул олон хээрийн амьтадтай харгах болно. Цэргүүд арвилан хэмнэхгүйгээр агнахыг чи хорглох хэрэгтэй. Зөвхөн хээрийн амьтныг агнахад цагаа үрвэл цэргийн аян зам саадах болно. Цэргийн ам хүнсийг нэмэгдүүлэх нөхцөлд л чи сая төлөвлөгөтэйгээр хэд удаа ан агнахыг зохион байгуулж болно. Хэрвээ зарим хүн цэргийн зарлигийг зөрчивөл чи тэдгээр хүмүүсийг хүлиж ташуурдаж болно. Тэдгээр хүмүүсийн дотор миний танидаг хүн байвал чи түүнийг надад бариж авчир, би өөрөө шийтгэнэ. Миний танихгүй хүнийг чи тухайн газарт нь толгойг нь цавчиж болно. Мөнх тэнгэрийн хүчинд хэрвээ чи Худ зэрэг хүмүүсийг олзлоход хүрвэл тухайн газарт нь амийг нь хороож болно. Тэдгээр хүмүүсийг миний энд барьж авчирах шаардлагагүй, тэдгээр хүмүүс зам дундаас зугтаахыг хичээх хэрэгтэй" гэжээ. Чингэс хааны чадвартныг хэрэглэх, чадвартанд тусалдаг удирдах ур чадвар нь түүний овог аймгийн хүмүүс үүргээ бүрэн амжилттай биелүүлэхэд ашигтай нөхцөл бүрэлдүүлж өгчээ.

     Мэргэн удирдагч Чингэс хаан бас бусдыг агуучаар уучилахыг эрхмэлдэг. Чингэс хаан жанжин цэргээ халамжилж, зарим үед бас өөрийн биеэрээ шарахтагсадыг очиж болгоон үзэн, "өөрийн гараараа эм уулган шархыг нь эдгээдэг." Тэр бас үнэнч шудрага үгийг сонсох дуртай байж, өөрөө хэдүйгээр түмэн иргэд шүтэн мөргөдөг их хаан ч гэсэн зангилаагийн үед ятгалыг сонсч, буруугаа мэдэн өөрчилж, өөрийн дур зоригоороо үйлддэггүй юм. иймээс Чингэс хаан "сэтгэл уужим багтаамжтай, олныг уучилан агуулдаг" хүн гэж бүхэнд мэдрэгдсэн байна.