12-р сард, Хятад улсад 2 хүн шувууны H5N1 маягийн ханиадад нэрвэгдсэнийг оношлон тогтоосон байна, үнэндээ энэ жил гарсанаас хойш, Хятад улсаас гадна бас Вьетнам, Кампуч, Индонези зэрэг оронд шувууны ханиадад нэрвэгдсэн хүн илэрсэн байна. Дэлхий дахины байдлаас үзвэл, сүүлийн жилүүдэд Европын Голланд, Хойд Америк тивийн Канад зэрэг улс оронд бас шувууны ханиадад нэрвэгдсэн хүн илэрсэн байна.
Шувууны ханиад хүнд халдварлахдаа голцуу шувууны ханиадад нэрвэгдсэн юм уу шувууны ханиадын вирустэй тахиа, галуу, нугас зэрэг шувууны амьсгалын замаар дамжин халдварлаж байгаа юм. 1997 онд, Хятадын Шянган районы 18 хүн шувууны ханиадад нэрвэгдэж, 6 нь нас барсан байна.
Шувууны ханиадын вирус нь чухам ямар замаар хүнд халдварлаж байгаа тухай Хятадын шувууны ханиадын ажил эрхэлсэн үндэсний төвийн дарга ноён Шү Юелүн танилцуулж хэлэхдээ:
Шувууны ханиадын вирус нь хүний ханиадын вирустэй нийлэх боломжтой байдаг, энэхүү нийлсэн вирус нь хүний бие цогцын орчинд зохицоод сая дахиад хүнд халдварлан, хүн төрлөхтөнд дэлгэрдэг гэж зарим хүмүүс үзэж байсан юм. Гэвч сүүлийн үе олон улсын эрдэм шинжилгээний салбарын нэрт сэтгүүлүүд дээр нийтлүүлсэн хоёр шинэ өгүүлэлийн эрдэм шинжилгээний үр дүнгээс үзвэл, шувууны ханиадын вирус нь хүний ханиадын вирустэй нийлэхгүйгээр шууд гэнэтийн өөрчлөлт гараад, хүний биед халдварлах бололцоотой юм байна гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүртгэлээс үзвэл, 2003 он гарсанаас хойш, дэлхийн хэмжээнд нийт 100 гаруй хүн шувууны ханиадад нэрвэгдэж, 60 гаруй нь нас барсан байна.
Үүнээс гадна, амьдралын эрүүл арга хэлбэртэй байх нь шувууны ханиадаас сэргийлхэд тун чухал юм, жирийн цагтаа ямагт биеэ чийрэгжүүлэх дасгал бэлтгэл хийж, хэтэрхий ядархаас зайласхийж, тамхи татахгүй байх хэрэгтэй, гэр өрөөндөө байнга нар салхи нэвтрүүлж, агаар амьсгал муутай газар очихгүй байхыг хичээх хэрэгтэй. Зарим хүмүүс шувууны ханиадаар өвчлөхөөс айгаад тахианы мах, өндөг идхээ байчихдаг нь ч буруу ойлголт юм гэж мэргэжилтэд сануулж байна, Хятадын микробиологийн мэргэжилтэн ноён Ү Хуа хэлэхдээ, шувууны ханиадын вирус нь халуунд тэсвэр муутай, 100 градусын буцалсан усанд 2 минут чанахад л бүрмөсөн устгаж болох юм. Энэ вирусыг хэт ягаан цацраг, мөнгөн ус, хлор зэрэг ердийн ариутгагч шингэнээр устгаж болох юм гэжээ. Мэргэжилтэн Ү Хуа цааш нь хэлэхдээ:
Энэ вирус бол тиймч их амь бөхтэй вирус биш юм, өөрөөр хэлбэл нэлээд хүйтэн орчинд, нэлээд удаан хугацаанд байж чаддаг. Бид тахианы мах болон өндөг идэхдээ, халаах аргаар шувууны ханиадын вирусыг бүрмөсөн устгаж болох юм гэжээ.
Одоогийн байдлаар, шувууны ханиаданд нэрвэгдсэн дийлэнх хүмүүсийг нэн даруй эмчлээд илааршуулж байгаа боловч цөөнх ахимаг насны хүмүүс юм уу цагтаа эмчлүүлж чадаагүй зарим хүмүүсийн уушгинаас нь цус гарч, бөөр нь муудаад нас барж байна. Иймээс, шувууны ханиаданд нэрвэгдсэн хүн илрэх юм бол нэн даруй эмчлүүлэх хэрэгтэй юм.
Вакцины тариа хийх бол халдварт өвчнөөс сэргийлэх үндсэн арга юм, иймээс өнөө цөөн бус улс орнууд хүнд хэрэглэх шувууны ханиадын вакциныг судлан үйлдэх ажлыг яаравчлан хийж байна, энэ талаар, Хятадын эрдэм шинжилгээний ажилтанууд шинэ амжилтад хүрч, тэдний судлан үйлдсэн хүнд хэрэглэх шувууны ханиадын вакциныг эрдэмтэд шалган нотлоод байгаа бөгөөд удалгүй клиникийн судалгаанд оруулах гэж байна. Хятадын шинжлэх ухаан техникйн яамны хөдөө тосгон болон нийгмийн хөгжлийн газрын орлогч дарга ноён Жя Жиндүнь хэлэхдээ:
Энэ бол хүнд хэрэглэх шувууны ханиадаас сэргийлэх вакциныг нээн хөгжүүлэх талаар бодид ахицтай болж байгаа болно, энэхүү эрдэм шинжилгээний ололт амжилт нь бидний шинжлэх ухаан техникт түшиглэн шувууны халдварт ханиадыг дарах итгэлийг нэмэгдүүлсэн байна гэжээ.
Одоо 4-6 сарын дараа хүнд хэрэглэх шувууны ханиадаас сэргийлэх вакциныг бөөнөөр үйлдвэрлэн гаргана гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шувууны ханиадаас сэргийлэх төсөл хариуцсан албаны хүн саяхан мэдэгдсэн байна. /Л.Буянтогтох орчуулав/
|