• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-13 17:47:18    
Хятадын ардын амьдралд асар их өөрчлөлт гарч байна

Хятадын Олон Улсын Радио

     Орсын сонин Акийн луу тогтвортой алхаагаар урагшилж байна гэсэн өгүүлэл нийтлэж, Хятадын бүтээн байгуулалт болон ардын амьдралын асар их өөрчлөлтийг танилцуулсан байна.

     Ерөнхийд нь авч хэлвэл Харбин, Бээжин, Шанхай зэрэг хотын гудамжаар явахад хүмүүс хээнцэр гоё хувцас өмөсч, зүс царай нь гэрэл бадрангуй харагдана. Хятадчууд ажиллаж чадхаар барахгүй амарч ч чадах болжээ. Дунд орлоготой хүмүүс ч машин унаа авч байгаа байдал зөндөө байдаг. Шанхай хотод авто машины аж үйлдвэрийн ажилтад сардаа 3000 юаний цалин авч байгаа хэдүй ч банкнаас зээл авч өөрийн үйлдвэрлэсэн машинаа авч эдлэж байна.

     Хятадын зам харилцааны талаар ярьмааргүй байна. Энэ нь алс дорнотын Орсуудад авч хэлвэл бахархах сэтгэл төрөх л тэдүй юм. Бээжин болон Шанхай хотын гудамжаар явахад зүлгэрхэг газар газар сайгүй харагдаж, цэцэрлэгт хүрээлэн, гудамж дагасан зүлэг олон байдаг. Хятадчууд өвс ногоо тарих дуртай байдагаас таван одтой зочид буудал гэхгүй эгэл жирийн иргэдийн амьдарч байгаа байшингийн өмнө юм уу хажуугаар цэцэг ногоо дэлгэрсэн харагдна.

     Шанхай шиг ийм том хотын хүмүүсийн амьдрал яаж эхэлдэг бэ? гэвэл өглөөний биеэ тасгалжуулахаас эхэлнэ. өглөө биеэ тасгалжуулж байгаа Хятадчуудын олонх нь 50 гарсан байдаг. Тэд идрүүн шийдэмгий алхаж, Хятадын улмжилалт биеийн тамир спортын дасгал хийж байдаг. Нөгөө хэсэг газар нь залуучууд танц бүжиглэж байдаг. уламжилал болон орчин үеийн байдал ингэж уялдаж байдаг.

     Оросчууд Шанхай хотын зээл гудамжаар хууль бус барилгууд дүүрэн байдаг гэж үзэдэг. Одоо ийм зээл гудамж байгаа хэдүй ч тийм олон биш болжээ. Тэдгээрийг нэгэнт өндөр өндөр том барилгууд орлосон байна. 15 жилийн хугацаанд Шанхай хотод шинээр баригдсан барилга байшин нь эвдэж нураасан байр байшинтай адил олон байна. Одоо Шанхай хотын оршин суугчидын хүн бүрийн дундаж орон сууцны хэмжээ 14 ам метр болж, хэдэн жилийн өмнөх 4 ам метрээс хол их болсон байна.

     Хятадад одоо 20-оос 30 давхар барилгууд зөвхөн конторын хэрэгцээнд биш харин олонх нь орчин үеийн тоног төхөөрөмжтөй орон сууцны барилга болжээ. Дунд орлоготой оршин суугчид ч банкнаас зээл авах хэлбэрээр орон сууц худалдан авч болдог. Банкнаас хамгийн уртдаа 30 жилээр зээл авч болдог. Гэвч орон сууцны байшингийн нийт үнийн 20%-г завал төлөх хэрэгтэй байдаг.

     Бээжин хотын дүүрэгт орон сууцны үнэ ам метр бүрдээ 800 ам доллар байж, хотын төв рүүгээ 2000 ам доллар болдог. Харин Харбин хотод бол ам метр бүрдээ 300—500 ам доллар байдаг. шөнө орой болоход Хятадчууд цахилгаан хэмнэж байгаа үзэгдэлийг олж харана. Зурагтаа асааж байвл өдрийн гэрлээ унтрааж байдаг. энэ нь цахилгааны үнэ өндөртөө биш харин аж үйлдвэрийн хэрэглэх цахилгааны хэрэгцээ их учир, цахилгаан ихээр дутагдах болжээ.

     Төрөл бүрийн хүчин бэрхэшээлд нүүрлэж байгаа хэдүй ч Хятадчууд улс орныхоо урагшилах ирмүүн алхааг мэдэрч байдаг.