• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-13 18:11:03    
Хятадын түүхэн нэрт хүн—Ван Чүн

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын эртний гүн ухааны салбарт Күн Зийн сургаал нь ноёлох байр суурь эзэлсээр ирсэн боловч байгальлиг үнэн ёсны талаар судалгаа шинжилгээ хийх үзэл санаа дутагдаж байсан ба түүнийг үүдэн бүтээсэн Күн Зи ч буг чөтгөр гэж чухам байдаг эсэх асуудлаас зайласхийж байсан аж. Күн Зийн сургаал нь манай тооллын бүр эхний үеэр албаны талын гүн ухаан болсны дараа Хятадын эртний материализмын хүн ухааны хөгжил маш их нөлөө хүртсэнээр Хятадын түүхэнд материализмын сэтгэгч болон бурхангүй онолч олноор төрж гарсангүй аж. Ван Чүн бол тэдгээр тоотой хэдэн хүний нэг нь юм.

     Ван Чүн манай тооллын 27 оны орчмоор төрсөн байв. Ван Чүн хүүхэд ахуй насандаа маш цэцэн сэргэлэн гэдгээ харуулсан байжээ. Тэрээр наймхан настайгаасаа "Шүүмжлэлт ном", "Эрхэлсэн сайд" зэргийн гүн нарийн ном судруудыг үсэг алдалгүй цээжээр уншиж чаддаг байсан юм гэлцдэг. 15 нсатайдаа нийслэл Лүө ян орж, Күн Зийн сургаалыг системтэй судалсан байна. Түүнээс хойш Ван Чүн Сяний яаманд туслагч гэх зэргийн жижиг ноён сууж байсан боловч түүх гарал ядуу байсны улмаар ноёрхогчид түүнийг хэлвүү үзэлтэн гэж хүндээр хэрэглэхгүй байжээ. Энэ нь түүний улс төрийн ухааныг нэн сайн суралцах урам зорьгийг хөгжөөсөн байлаа.

     Ван Чүнгийн амьдарч байсан үед идеализмийн мухар бишрэл нь үзэл санааны салбарт ноёлох байр суур эзэлж байсан болохоор хаад ноёд болон эрхэм язгууртан нарыг тэнгэрээс иштэй гэдгийг хүмүүс итгэж, буян хийсэн хүн бурхан болдог, харгис хатуу явсан хүн тамд унадаг гэсэн шалтгаан үрийн онол зэргийг шүтдэг байсан юм. Ноёрхогч ангид үйлчилдэг Күн Зийн сургалын урсгал бүлэг нь Күн Зийн сургаалын сонгодог номлолыг хувьрашгүй үнэн ёсоор тайлбарлаж, мухар бишрэл болон зүгнэлийг их олноор зохиож, Күн Зи болон Күн Зийн сургаалын өөр нэг төлөөлөгч болох Мэн Зийг хагас хүн хагас сахиулсан болгон хэлж, тэд нарыг сурахгүйгээр өөрөө мэдчидэг, өнгөрсөн мянган үе хойшдын түмэн үеийг бүр урьдаас мэддэг гэж номлосон байна. Ван Чүн олон өгүүлэл зохиол бичиж эдгээрийг няцаасан байлаа.

     Товчлоод хэлбэл Ван Чүнгийн үзэл санаа хоёр талтай юм. Нэг нь түүний материализмын байгальлиг үзэл болно. Ван Чүн хэдийгээр тэнгэр газар болон орчлонгийн бодисын бүрэлдэн бий болсон болон тэдгээрийн жам хэмнэлийг тайлварлаж чадахгүй боловч тэнгэр газрын тогтож байгаа нь хүнээс шалтгаалахгүй, хүн бол зөвхөн байгалийн янз янзын өөрчлөл хувьралтад зохицохоос биш байгалийг захирч чадахгүй гэж тодорхой заасан байна. Энэ нь тухайн үеийн хааны эрх сүр бол халдагдашгүй гэж үздэг байсан гол урсгалын үзэл санаанаас няцаж, фиодлын хаант ноёрхолын онолын үндэс суурийг гуйвуулж, хойч үедээ алс гүн үр нөлөө үзүүлсэн байна.

     Материализмын байгальлиг үзлийг Ван Чүн хамаг түрүү дардсан биш юм. Энэ тухайд манай тооллын өмнөх 6-р зуунаас мөн өмнөх 4-р зууны үеийн Хятадын сэтгэгч Лао Зи, Хань Фэй Зи, Мө Зи, Шюйнь Зи нарын үеээс авч хэлж болох юм. Ван Чүнгийн материализмын онол нь эдгээр хүмүүсийн үзэл санааг залгамжлан хөгжүүлж, тухайн үеийн хамаг дээд ололт амжилтыг төлөөлсөн байна.

     Ван Чүнгийн үзэл санааны 2 дахь тал бол бурхангүй үзэл болно. Тухайн үед хүмүүс богд хүн тэнгэрээс иштэй төрдөг гэдэг бурхан сахиулсан буг чөтгөрийн тухай уламжлал яриаг итгэдэг байв. Жишээлбэл хаан гэдэг бол луу болон хүний дундаас гарсан, энэ нь дээд тэнгэрийн өмнөөс хүн төрөлхтөнийг ноёрхож байгаа, байгалийн гамшиг бол дээд тэнгэрээс хүн төрөлхтөнийг залхаан цээрлүүлж байгаа зүйл гэж үзэж байсан юм. Ван Чүн "Лүнь хэн. Лэй шюй пянь" гэдэг номдоо аянга хүн дайрдаг байгалийн үзэгдлээр жишээ болгож, хүн бол тэнгэрийн гал буюу аянга цахилгаанд шатаж үхсэн болохоос биш аянгын эзэн гэж байхгүй гэдгийг тодорхой нотлон өгүүлсэн байна. Ван Чүн бас хүн үхвэл чөтгөр болдог гэснийг үгүйсгэжээ. Хүн болон амьтны мөн чанар адил юм. Амьтан үхээд чөтгөр болохгүй байгаа юм чинь үхсэн хүн ч чөтгөр болохгүй гэж тэрээр үзсэн байна.

     Ерөнхийд нь авч үзвэл Ван Чүнгийн материалзмын онол нь эгэл борогжуун, шууд, маш их хязгарлагдмал чанартай юм. Тэрээр түүхийн хөгжил, ёс суртахууны өөрчлөлт хувьралт, нийгмийн баян ядуу, хүний насан хутаг болон эрхэм дээд эгэл доодын ялгаа зэрэг үзэгдэлд материализмын байр суурьд нийцсэн тайлбар хийсэн боловч танилтын онол дохь сэрлээс танилтад хүрэх хувьсангуй харьцааг туйлбартай зохицуулж чадсангүй аж. Хэдий тий боловч Ван Чүнгийн бурхангүй үзэл санаа нь хойчийнхонд алс гүн үр нөлөө үзүүлсэн байлаа.