Хятадын Наньжин хотын олон салбар, дотоод гадаадын найрсаг зүтгэлтэн 3000 хүн Наньжинд энхийн цуглаан хийж, эх орон нэгтэй 300 мянган хүний Наньжингийн их хядлагад үрэгдсэний 68 жилийн ойд эмгэнэл илэрхийлжээ.
13-нд Наньжин хотод сэрэмжлүүлэх тохио дуугаргасан байна. Хятадыг түрэмгийлсэн Япон цэргийн үйлдсэн Наньжигийн их хядлагад үрэгдсэн эх орон нэгтэй хүмүүсийг дурсгах талбайд, Наньжингийн их хядлагаас амьд гарсан хэдэн арван хүнийг оролцуулсан Хятадын олон салбарын зүтгэлтэд болон Японы Хирошимагийн энх тайвны солилцооны төлөөлөгчид зэрэг дотоод гадаадын найрсаг зүтгэлтэд гашуудах ёслол хийсэн байна. Хүмүүс тэргүүн бөхийн наманчилж, амьд цэцэг өргөж, үрэгдэгсэдийг эмгэнэн гашуудаж байгаа сэтгэлээ илтгэсэн байна .
Хятадыг түрэмгийлсэн Япон цэрэг 1937 оны 12-р сарын 13-ны өдөр тухайн үеийн Хятад улсын нийслэл Наньжинг булаан эзэлсний дараа улайрсан их хядлага үйлдсэн юм. Түүнд бараг 300 мянган Хятад хүн үрэгдсэн байна. \Урангоо орчуулж, Э. Цогзолмаа хянав\
|