Жан Юйтай бол Хятадын зохиолчидын хэвлэлийн газрын яруу найргийн редактор, нэрт шүлэгч юм. Тэрээр одоохонд бараг 100 гаруй шүлгийн түүвэр редакторложээ. Орчимхон түүний олон шүлэгч, зохиолчтой нөхөрлөж найзалж, хамтран ажилласан тухайгаа өгүүлсэн "Би яруу найрагт хормын засал болном" гэдэг шинэ бүтээл нь уншигч олонтой золгосон байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээрээ та бүхэндээ Жан Юйтай-г танилцуулхаар бэлтгэлээ.
Энэ жил 60 нас шүргэж яваа Жан Юйтай гуай хар багаасаа яруу найрагт дур сонирхолтой байжээ. Түүнийг бага байхад гэрийн амьдрал нь ядуу хүчирдэлтэйгээс болж, тэрээр тухайн үед сурлагийн сүйтгэл мөнгө төлдөггүй Хэ Бэй мужийн Банкны дээд сургуульд суралцаж, төгссөнийхөн дараа Бээжингийн хэвлэлийн үйлдвэрийн ажилтан болсон байна. Гэвч Жан Юйтай энэх ажилдаа өчүүхөн ч дур сонирхолгүй байлаа. Энэ тухайгаа Жан Юйтай гуай ярихдаа:
"Би 11,12 наснаасаа эхлэн яруу найраг, шүлэгт дур сонирхолтой болсон. Мөн ч арван хэдэн наснаасаа эхлэн олон сонин сэтгүүлд шүлгээ нийтлүүлхээр өгч байсан. Өөрийнхөө шүлэг найраглалыг сонин сэтгүүл дээрээс харах болгондоо маш догдолж баярладаг байсан. Тэр үед банкны ажил миний дур сонирхолыг өчүүхэн ч татаж байсангүй. Намайг тэр үед яруу найраг сонирхон бйасан нь хэн ч ойлгохгүй юм. Хэдэн оныг нь мартчихжээ, "Бээжингийн өдрийн сонин" дээр өөрийн 3 шүлгээ нийтлүүлээд хүмүүсийн талархалыг хүртэж байсан. Мөн тэр үеэс л эхлэн би яруу найргийн замаар замнахаар шийдсэн юм." гэжээ. Өнгөрсөн зууны 60, 70-аад оны үед, Хятадын "Соёлын их хувьгал"-ын нөлөөнөөс болж Жан Юйтай-гийн яруу найраг, шүлэг бичих ажил бас хэдэн жил тасалдсан байна. 80-аад оны эхээр, Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээр Хятадын уран зохиол, онцгойлон яруу найраг, шүлгийн бүтээлд урид өмнө гараагүй ахиц хөгжил гарч, Шү Тин, Гү Чэн, Хай Зи зэрэг алдарт шүлэгчид төрөн гарч, тэдний шүлэг нь нийгэм, олон нийтэд таалагдан, халуун хүрээлэл хүртсэн байна. Энэ нь Жан Юйтай-гийн шүлэг найргийн хүсэл зоргийг урамшуулсан байна.
1985 онд Жан Юйтай Хятадын уран зохиолчидын хэвлэлийн газарт шилжин ажилласан байна. Тэрээр өдөр болгон олон арван шүлэгч, яруу найрагчидтай уулзан, тэдний шүлгийг найруулж, редакторлаж, өөрөө бас шүлэг бичиж, шүлэг, яруу найраг нь түүний амьдралын салшгүй бүрэлдүүн хэсэг болсон байна. Жан Юйтай-гийн үзэж байгаагаар, одоо Хятадын уран зохиолын тавцанд санал бодллын зөрөө их байгаагийн зэрэгцээ, зах зээлийн аж ахуйн түлхэц доор маш олон зохиолчид, яруу найрагчид, шүлэгчид ашиг орологын төлөө шүлэг бичих болсон байна. Хэдийгээр ийм байгаа ч, Жан Юйтай Хятадын уран зохиолын ирээдэйд маш итгэлтэй байгаа юм байна. Тэрээр ярихдаа:
"Одоохонд Хятадын шүлэг, яруу найргийн хөгжил тийм ч ханамжтай биш байна, Уншигчидын санал бодол ч өөр өөр байна. Миний үзэж байгаагаар, уншигч олны шүлгийн таларахи үзэлт бодол хэдийгээр адилгүй байгаа нь шүлэг, яруу найргийн хөгжилд харшилахгүй юм. Бид нэг л нүдээр аливаа юмийг харж болохгүй, Олон талт хөгжилтийг мэдрэх хэрэгтэй. Өнгөрсөн зууны 80-аад оны шүлэг найраглалын үе удалгүй дахин сэргэх болно" гэжээ.
Ахмад болон үеийн яруу найрагч, шүлэгчидтэй удаан сайхан нөхөрлөж, Жан Юйд-гийн шүлэг тэдний нөлөөг ихээхэн хүртсэн байна. Жан Юйтай-гийн бичсэн шүлэг нь бодит ахуйг тусгасан, хамрах хүрээ хэмчээ нь өргөн байдаг.
Жан Юйтай Хятадын шүлгийн уламжлалт охь содон зүйлийг залгамжлан, шүлгийг нийгэм нийгмийн бодит ахуйн байдал, хувь хүний сэтгэл санааны урганиг уялдал болгох хүсч байлаа. Жан Юйтай хэлэхдээ, одоох Хятадын шүлэг, яруу найргийн бүтээлийн гол хандалага, хөгжилийн байдал их сайн байна гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав./
|