• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-14 15:29:32    
21-р зууны эхний Бээжингийн боловсролын зорилт

Хятадын Олон Улсын Радио

     Хэдэн жилийн өмнө, Бээжин 21-р зууны эхний үеийн боловсролын өөрчлөлт хөгжилтийн зорилтыг дэвшүүлсэн байна. Тухайлбал : 21-р зууны эхний үед Бээжингийн боловсролын түвшнийг дунд зэргийн хөгжсөн орны нийслэлийн боловсролын түвшинд хүргэж, Хятадын хэмжээнд дээд боловсрол түгэмэлжүүлэхийг түрүүлэн биелүүлж, шат бүрийн төрөл бүрийн боловсрол харилцан уялдан зохицонгуй хөгжсөн орчин үеийн боловсролын тогтолцоог тогтооно.

     Чанартай сургалтын үзэл бодлыг бий болгон, боловсролыг түрүүлэн хөгжүүлэх стратеги хэрэгжүүлнэ. Шат бүрийн засгийн газар боловсролыг үнэнхүү чухалчилж, боловсролын хөгжглийг нийгэмийн хөгжлийн ерөнхий зорилтын чухал байринд тавьж, бүх нийгэмд боловсролын өөрчлөлт хөгжжилтийг дэмжин ахиулах сайн сайхан хэв суртал бий болгоно.

     Чанартай боловсролыг бүх талаар түлхэн ахиулж, ёс суртахууны хүмүүжилээр гол болгон оюун ухаан, биеийн тамир, гоо сайхны хүмүүжлийг уялдуулан мэдлэг чадварлаг залуу өсвөрийн үеийнхнийг бэлтгэн хүмүүжүүлнэ. Оюутан сурагчдыг хариуцлагтай, шинэ үзэл болдолтой, шинийг үүдэн бүтээх шинжлэх ухааны мэдлэг боловсролтой, ирээдүйдээ итгэлтэй хүсэл тэмүүлэлтэй болгон бэлтгэн хүмүүжүүлнэ. Бээжин хотын иргэн болсны хувьд хүн бүхнийг ёс суртахууны дээд боловсролтой, нийслэлдээ хайртай түүнээр бахархаах, соёлч боловсон иргэн болгон хүмүүжүүлнэ.

     Чанарын дээд стандарт хангасан есөн жилийн заавал сургах боловсрол болон өндөр зэргийн боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, онцгой боловсрол, үндэстний боловсрол зэргийг цаашид хөгжүүлэн, дээд зэргийн болосролыг түгэмэлжүүлэх ажлыг биелүүлнэ. 2005 онд их дээд сургуульд оюутан элсэх хэмжээг 40%-д хүргэж, 2010 онд 50% -ээс дээш хэмжээнд хүргэж, шинэ ажиллах хүчний боловсрол хүртсэн жилийн дундаж хэмжээг 14 жилээс дээш байлгаж, нийслэлийг мэрэгжил чадвартай хүмүүсийн нөөц баялагийн дувуутай байлгана.

     Нийслэлийн боловсролын үйлсийн бүх Хятадад үзүүлэх үүргийг гүйцэд дайчлан, гадаад оронтой солилцоо хамтын ажиллагааг өргөтгөн, Бээжинг дээд мэрэгжил боловсролтой хүмүүс бэлтгэн хүмүүжүүлэх нээлттэй бааз болгон байгуулж, боловсрол нь Бээжингийн эдийн засгийг хөгжүүлэх шинэ нэмэгдлийн цэг нийгэмийн дэвшлийн гол голомт болгон хөгжүүлнэ.

     Өөрчлөл хийхээр дамжин социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд зохицсон удирдах тогтоолцоо, сургууль эрхлэх тогтолцоо болон ажлын механизм тогтооно. Нийслэлийн эдийн засаг нийгэмийн хөгжилд зохицсон сургуулийн боловсрол болон мэрэгжлийн сургалтыг зэргээр эрхлэж, диплом болон мэрэгжлийн үнэмлэхийг зэргээр чухалчлах, засгийн газар болон нийгэмийн салбарын сургууль эрхлэх боловсролын тогтолцоог бий болгож, нийслэлийн орчин үеийн байгуулалтын хэрэгцээг хангасан, дэлхийн шинжлэх ухаан техник, эдийн засгийн алхаааг гүйцэн дагсан, цар хэмжээ, бүтэц, чанар, үр ашиг зэрэг нэгдэлтэй зохицангуй хөгжсөн нийслэлийн орчин үеийн боловсролын тогтолцоог байгуулах болно.

     Сургуулийг цаашид нийгэмд нээлттэй болгон эрхлэж, ерөнхий боловсрол, мэрэгжлийн боловсрол, насанд хүрэгсэдийн боловсрол зэрэг төрөл бүрийн боловсрол уялдан зохицсон бөгөөд боловсролын сүлжээд түшиглэн бүх Бээжин хотын боловсролын системийг нэн нээлттэй болгож, нийгэмийн төрөл бүрийн бүрэлдхүүнд олон зүйлийн олон удаагийн боловсрол хүртээх боловсролын олон талын үйлчилгээгээр хангаж, сурч хүмүүжих нийгэм болгоно./ Урангоо орчуулж бэлтгэв/