Бээжингийн Олимпийн наадмыг бага зардал гаргаж сайн зохион байгуулахад Олимпийн байгууламж, удирдан зохион байгуулахт , ухуулга сурталчилгаа, Олимпид оролцох боломжийг хангах зэрэг дөрвөн зүйлд анхаарч ажиллах хэрэгтэй байна гэж Бээжингийн Олимпийн наадмын эдийн засгийн зөвлөх Хуан Вэй саяхан хэлсэн байна.
1.Олимпийн байгууламж нь Олимпийн наадмыг зохион байгуулах хотын бэлэг тэмдгийн шинж чанартай байгууламжийн нэг болохоор, нарийн зураг төсөл төлөвлөгөө гаргаж зохиох шаардлагатай. Гэвч зохион бүтээгчийн романтик үзлийг бодит амьдралд хэрэглэхэд үлэмж хүн хүч эд материал, цаг хугацаа зарцуулж, уралдаан тэмцээний талбайн байгууламжийн өртөг ч нэмэгдэх болно. Уран барилгын ухаан болон гоо зүйн талаас засал чимэглэлд зохих мөнгө төгрөг гаргаж болох л юм, гэвч асар их хөрөнгө мөнгө гаргаж, зохион бүтээгчдийн өртөг ихтэй зураг төслийг тэр болгонхэрэгжүүлж, тэдний нэр алдрыг хангах гэх нь авууштай зүйл биш юм.
2. удирдан зохион байгуулах асар их зардлыг арвилан хэмнэх шаардлагатай байна. Удаа бүрийн Олдимпийн наадамд удирдан зохион байгуулах зарлага нь зардлын маш их хувийг эзэлдэг. Олимпийн наадам нь богино хугацааны төсөл болно. Хугацаа богино боловч төрөл зүйл олон, барилгын ажил их, удирдан зохион байгуулах зардал ч их байдаг. Иймээс зүй зохистой удирдлагын систем тогтоож, хөрөнгө мөнгийг үр ашигтай ашиглах нь арвич хямагчаар Олимпийн наадмыг зохион байгуулах зарчимтай нийцэх болно.
3. Олимпийн наадмын ухуулга сурталчилгааны зардлыг хязгаарлах хэрэгтэй. Олимп нь зохион байгуулагч хотыг сурталчлах аятай сайн боломж тохиол болно. Гэвч Олимпийг урт хугацаанд олон хэлбэрээр, зардал их гаргаж сурталчлан ухуулбал, үлэмж их хөрөнгө мөнгө үрэн таран хийх болно. Иймээс Олимпийг сурталчлахдаа хөрөнгө мөнгө хэмнэхийг бодож үзэх шаардлагатай байна.
Олимпид оролцох боломжийг хангах талаар ч зардал сүйтгэлийг хэмнэж Олимпийн наадмыг зохион байгуулах зарчмыг харуулах хэрэгтэй. 1984 оны Лос-анжелосын Олимпиос хойш, бизнесийн олон томчуул Олимпид орсноор, аж ахуйн олон нэгж, ард иргэдийн Олимпид оролцох боломж багассан байна.
Бээжингийн Олимп нь урьдах Олимпиудыг бодбол засгийн газар нь хамгийн их анхаарал тавьж, хамгийн их дэмжлэг үзүүлж байгаа Олимп болно. Засгийн газар үлэмж их хөрөнгө мөнгө оруулж, Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулах болон Бээжингийн ирээдүйн хөгжилд баттай үндэс суурь тавьсан байна. Арвилан хэмнэхийн зэрэгцээ, Олимпийн наадмыг ая тухтай сайн зохион байгуулахыг баталгаажуулахад, дээрх дөрвөн зүйлийг сайтар харгалзах нь маш чухал байна гэж Бээжингийн Олимпийн наадмын эдийн засгийн зөвлөх Хуан Вэй ярьж байна.
|