• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-14 15:45:30    
Сэрүүн орчинд амьдархуйн ухаан

Хятадын Олон Улсын Радио

     Эртний алдарт ном "Дотоод судар"-т "Өндөрлөг нутгийн хүн урт насалж, дор газрын хүн охор насалмой" хэмээн өгүүлсэн байдаг. Үүнийг жаахан тайлбарлаад хэлбэл, "Өндөрлөг нутгийн цаг агаарын дулааны хэмжээ бага болохоор тэндхийн хүмүүс дийлэнхдээ урт насалж байгаа юм, харин дор газрын цаг агаарын дулааны хэмжээ их байдаг, иймээс тэндхийн хүмүүс охор наслаж байгаа" юм. Орчин үеийн судалга шнжилгээний дүнгээс үзвэл, сэрүүн бүсийн районд амьдарч байгаа хүн нь халуун бүсийн районд амьдарч байгаа хүнээс дунджаар 10 жил илүү насалж байна. Америк, Япон, Орос зэрэг улс орны урт наслалтын судалгааны эрдэм шинжилгээний дүнгээс үзвэл, хүний биеийн халууны хэмжээг 2-3.5ºС-аар бууруулж чадвал, наслалтыг хоёр хувиар нэмэгдүүлэх бололцоотой юм байна. Үүний шалтгаан нь хүйтэн уур амьсгал нь хүний биеийн халууны хэмжээг бууруулж байгаа тул юм. Биеийн халуун дор бол эсүүд задрах нь удаан, солилцоо нь ч удаан байдаг тул орой өтөлж, аяндаа урт наслах болно.

     Хятад эмнэлэгийн онолоор бол, сэрүүн биетэй хүний бие цогцын халууны хэмжээ нь харицангуй дор байдаг, ийм хүний гарын алга, хөлийн ул, аюулхай цээж нь хэзээд халуун байдаг, дор халуунд биеэ сувлих нь тээрхийд сайн нөлөө үзүүлдэг. Өвлийн улирал бол дор халуунд амьдарлаа тэтгэх хамгийн сайн цаг юм. Тэгвэл, дор халуунд амьдарлаа тэтгэхэд чухам ямар арга хэмжээнүүд авах шаардлагатай байгааг дөрвөн талаар ярьж болмоор байна.

     1, Нэг ширхэг хувцас дутуу өмсч болно: Нэг ширхэг хувцас дутуу өмсвөл, биеийн халуунаа бууруулж болох юм. Үүнээс гадна, өвлийн цагт гэр өрөөний халууны хэмжээг 24ºС-аас давуулахгүй байж, нэг ширхэг ноосон цамц өмсч байх нь хамгийн тохиромжтой. Хүйтэн усаар биеэ угаах юм уу өвлийн усанд сэлэх нь дор халуунд бие цогцоо сувилахад тустай. Хүйтэн усаар биеэ угаахад бүх биеийн цусны эргэлт хоромхон зуур идэвхжиж, халуунаас хүйтэн болж, хүйтнээс халуун болж, цусны лугшилтын хурд авчиж тэлээд, нэг ёсны "Цус гүйлтийн гимнастик" үүсдэг байна.

     2, Хоол бага идэх хэрэгтэй: Гадаадын холбогдох эрдэмтэдийн үзэж байгаагаар, бага идэх нь амтаны биеийн халууныг бууруулж, түүний үхэж сөнөх хэмжээг 1/3 илүүгээр бууруулдаг байна. Хүн төрөлхтөн ч адил юм, ер нь хэн хүн хоол унд бага идэх нь түүний урт наслахад ашигтай юм.

     3, нам тайван чөлөөтэй амьдрах хэрэгтэй: Асуудалд тэвчээртэй тайван хандаж, сэтгэлийн тэнхээтэй байх нь эсийн солилцооны хурдыг бууруулах, биеийн халууныг намдаах, урт насалхад ашигтай юм. Харин адгаж бачимдах сэтгэлгээ нь эсийн солилцооны хурдыг түргэсгэн, биеийн халууныг нэмэгдүүлж, хүний амь насыг ч охор болгодог юм. Хүний санаа сэтгэл амгалан тайван байх тусам урам зориг, бүх биеийн олон эрхтэн хэвийн байдлаа хэвээр хадгалж, эрүүл мэндэд ашитай байдаг юм.

     4, Сэрүүн чанартай хүнсний бүтээгдэхүүн сонгож идэх нь ч бие сувилах сайн арга юм. Сэрүүн чанартай хүнсний бүтээгдэхүүнд, усанд ургадаг ургамал, өөрөөр хэлбэл тутрага, лянхуа цэцгий үндэс зэрэг болно, бас байцаа, лууван, сүүдэр газар ургадаг янз бүрийн мөөг, өвөл боловсордог лийр, чавга зэрэг болно. Өвлийн цагт худагийн ус уух сайн, дахивал биеийн халуун нь дор байдаг нугас болон загасны мах идэх нь ч биеийг сувилахад ашигтай юм. /Л.Буянтогтох орчуулав/