• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-14 15:50:06    
Алдартай монголч эрдэмтэн Хангин Гомбожавыг дурсган санагалзав

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийд алдартай монголч эрдэмтэн, нэрт орчуулагч Хангин Гомбожавыг дурсан, түүний тєрсєн нутаг Шилийн Гол аймгийн Тайвас хошууны Гүүнбулаг суманд дурсгалын ордон байгуулан ажиллуулах ёслол өнгөрөх он болсон юм.

     АНУ, Монгол Улс, Тайвань муж болон манай улсын олон газраас ирсэн 130 гаруй монголч эрдэмтэн, Хангин Гомбожавын тєрєл тєрєгсєд энэ ёслолд оролцсон байна.

     Хангин Гомбожав 1948 онд АНУ-д нутагшин, урьд хожид Жонс Гопкинс Их Сургууль, Колумб Их Сургууль, Индиан Их Сургуульд дэд эрдэмэтн, доктор, профессороор ажиллаж, Урал, Алтай хэлийг судлан, АНУ-д хамаг анхлан монгол судлалын нийгэмлэг байгуулан, Євєр Монголын монгол судлал болон монгол уран зохиолыг дэлхий дахинд танилцуулсан юм. Тэрээр "монгол англи толь", "хєх судрын судлал" зэрэг арваад толь бичиг, үлэмж олон єгүүлэлээ англи хэлээр нийтлүүлэн хэвлүүлж, олон оронд болсон монгол судлалын хуралд оролцон, Олон улсын монгол судлалын нийгэмлэгийн захирал болсон байна.

     Хангин Гомбожав 1989 онд Монгол улст таалал тєгєсчээ.

     Гүүнбулаг суманд байгуулсан Хангин Гомбожавын дурсгалын ордон 375 ам метр талбайтай , түүний шуумал хєрєг, 20 гаруй зохиол бүтээл, 30 гаруй гар бичмэл жич бага насны ул мєр, монгол соёлоо гэж зүтгэж явсан үйл ажиллагааг харуулсан фото зураг, түүний эдлэж байсан эдлэл хэрэгсэл зэргийг дэлгэн тэвьжээ.