Хятадад 1905 онд кино мэндэлснээс хойш өнөө зуун жилийн замналыг өнгөрөөсөн байна.
Одоо та бүхний сонсч байгаа бол Хятад улсын эрдэнэ гэж нэрлэгдсэн "Дин жюнь шань" гэдэг Бээжин шийний хэсэг бичилгэ болно. 1905 онд Хятадын хамгийн анхны киног хийсэн Рэнь Чинтай гэдэг хүн Бээжингийн Фэн тай гэрэл зургийн газарт гараар эргүүлдэг Фаранц хийцтэй зургийн апратаар "Дин жюнь шань" гэдэг Бээжин шийнд бичилгэ хийж баримтат кино болгосон байна. Энэ нь Хятадынхны өөрөө хийсэн анхны кино болно. Тус жилийг нь хүмүүс Хятадын кино мэндэлсэн жил гэцгээдэг юм.
Түүнээс хойших хэдэн жилд Фэн тай гэрэл зургийн газарт бас 7 Бээжин шийг кино болгосон байлаа. Харамсалтай нь уг газарт галын осол гарснаар кино хийх ажил таслагдсан төдийгүй өмнө нь хийсэн кинонууд ч шатсан аж.
Өнгөрөгч зууны хориод оны үеэр Хятадын киноны урлаг аажмаар хөгжин боловсронгуй болж, уран сайхны шилдэг кинонууд цолгорон гарсан байна. Хятадын кононы түүх судалдаг Ли Сүюань танилцуулж хэлэхдээ, миний үзэхээр өнгөрөгч зууны хориод он бол урлагийн шинжилгээ хийж, Хятадын эхний үеийн кино хөгжиж эхэлсэн эрин байгаа юм. Тухайн үед голцуу үзэгчдийн шаардлагын дагуу ёс суртахууны, хайр дурлалын, түүхийн, тагнан мөрдсөн, зодоонтой гэх зэргийн сэдэвтэй олон кино хийж, ихээхэн туршлага хурамдуулсан юм гэжээ.
Тухайн үед Шан хайд киноны олон компани бий болж, тэдгээр нь кино урлагийн талаар зоригтой шинжилгээ хийсэн байлаа. 1923 онд Мин шин гэдэг киноны компани "Өнчин хүүхэд өвөөгөө аварсан үлгэр" гэх киног хийгээд аралжаа болон урлагийн талаар бүр маш их амжилт олсон байна. Тус кинод удамт айлын ухаант бэрь Юй Вэй рү нөхрөө нас барсны дараа хадам эхдээ хөөгдөж гарсан үлгэрийг тэмдэглэжээ. Юй Вэй рү бэрхшээлийг тэсвэрлэн хүгээ хүний зэрэгтэй хүн болгосон ба хожим нь хүү нь өвөөгөө аварч, тэрээр ч хадам эхтийгээ эвлэрч, гэр орондоо буцсан үлгэрийг тэмдэглэжээ. Нийгмийн асуудлыг тусгасан тус үлгэрийн гол эзэн нь Хятадын уламжлалт гоо сайхан ёс суртахууны үзэл санаатай бөгөөд кинонд үндэстнээ хайрлах сэтгэл гүн уусан шингэж, урлагийн талаар тайзны маягаар тоглодог байсан хэв намбаас гарч, хүний дүр төрх үйл явдал ахуй үзэмж нь бүр маш амьд бодитой болж хүний сэтгэлд хүрч чадсан байна. Тус киног Шан хай, Нань жин, Тянь жинь зэрэг том том хотуудад зургаа долоон сар үргэлжлэн дэлгэцнээ тавьж, тасалбарын орлогоороо ч Хятаддаа тэргүүлсэн аж. Түүнээс хойших хэдэн жилд Хятадын киноны ажил төрөл маш түргэн өрнөн хөгжиж, 1922 оноос 1926 онуудад Хятадад 175 киноны компани бий болж, ганц Шан хайд гэхэд л 145 киноны компани бий болсон байлаа.
Өнгөрөгч зууны гучаад онд Япон Хятадыг түрэмгийлэх дайн хийж, улс орон хүнд байдалд орж, хүн ард гаслан зовлон амсаж байсан юм. Тухайн үед мөн сэдвээр хийсэн олон кино гарсан байлаа. Тэр үеийн киноны онцлогийн тухай Ли Сү юань танилцуулж хэлэхдээ, ерөнхийдөө бодит амьдрал ахуйг харуулж, эгэл хүмүүс буюу нийгмийн доод давхаргын хүмүүсийн хувь заяанд анхаарал хандуулж, тэд нарын оршин тогтонож байсан байдлыг харуулсан байна. Урлагийн талаар ч маш их хөгжсөн тул өнөөгийн хүмүүс ч 30-аад оны киног их үздэг юм гэжээ.
Одоо та бүхний сонсч байгаа бол "Юй гуан чюй" гэдэг тухайн үеийн нэртэй киноны завсрын дууны бичлэг болно. 1934 онд хийсэн "Юй гуан чюй" гэдэг энэ кинонд нэг загасчин айлын тухайн нийгмийн орчин ахуйд амьдрахын аргагүй байсан эмгэнэлтэй үлгэрийг тэмдэглэжээ. Тус киног нэг кино ордонд залгаад 84 өдөр үзүүлсэн тэмдэглэл үүдсэн байлаа. 1935 онд тус кино нь Москвагийн олон улсын кино үзэсгэлэнд оролцож яруу алдарын шагнал хүртжээ. Энэ нь мөн ч Хятадын киноны олон улсын кино наадмаас авсан анхны шагнал юм.
Өнгөрөгч зууны гуч, дөчөөд онд Хятадын кино мөн үргэлжлэн хөгжсөний зэрэгцээ бас киноны олон од цолгорон гарсан байлаа. Одоо та бүхний сонсч байгаа бол тухайн үеийн киноны нэрт од Жөү шуаний дуулсан "Тэнгэрийн хаяаны дуучин бүсгүй" гэдэг киноны зэвсарын дуу болно. 1934 онд Жөү шуань "Цардмал замын дагини" гэдэг кинонд тоглосон ба уг киноны дууг ч дуулснаар нэг л дээр хоёр талаар бүр нэрд гарсан Хятадын анхны уран бүтээлч болсон аж. Тэрээр 40 гаруй кинонд тоглож, киноны 100 гаруй дууг дуулж, алтан гургалдай гэсэн сайхан цол хүртсэн байв.
Мөн Жөү Шуаний үеийн хүн болох киноны нэрт од Руань Лин юй ч Хятадын үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн уран бүтээлч юм. Руань Лин юй "Дагини" гэдэг кинонд ичгүүр гутамшгийг хүлцэн тэсвэрлэж, үрээ том болгосон дууч эмэгтэйг тоглож, тус кино нь Хятадын дуугүй киноны охи сор нь гэж үнэлэгдэж билээ. Харамсалтай нь тэрээр хэл аманд ороогдож, хорин тавхан настайдаа амиа югүүтгэсэн аж. Түүний тухай олон сайхан кино байгаа юм.
Өнгөрөгч зууны дөчөөд оны сүүлчээр дайны хөлд талхигдаж байсан Хятад оронд тухайн амьдрал ахуйг харуулсан "Хэрээ болон болзомор", "Хүний орчлонд хүслэн бий", "Хаврын мөрөн дорнош урснам" гэх зэргийн олон сайхан шилдэг кино бий болсон юм.
|