Нутаг дэвсгэр: 299 мянга 700 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны байдлаар 82 сай 700 мянга. Түүний дотор Малай үндэстэн нийт хүн амын 85 хувь гаруйг эзэлж байна. Үндсэтний цөөнх болон гадаад удамтай хүмүүст Хятад хүн, Индонези хүн, Арав хүн, Энэтхэг хүн, Испани хүн, Америк хүн багтаж байна. Мөн цөөн тооны уугууль иргэн байдаг. Төрийн хэл нь Филиппин хэл, албаны хэл нь Ангил хэл. Иргэдийн 84 хувь нь католиг шашин шүтэж, 4,9 хувь нь Исламын шашин шүтэж, Хятадчууд нь бурхан шашин шүтдэг. Уугууль иргэд нь балар эртэний шашин шүтдэг юм байна.
Нийслэл: Их манила, 2003 оны 6-р сарын байдлаар 10 сая 900 мянган хүн амтай. Жилийн дундаж дулаан хэмжээ 28 хэм.
Чухал баяр дурасгалын өдөр: туёгар тогнолын өдөр (үндэсний баяр): 6-р сарын 12-ны өдөр. Баданы өдөр (2-р дайны үрэгдсэн дайчдыг тэмдэглэх өдөр): 4-р сарын 9-ний өдөр. Баатарын бачр: 12-р сарын 30-ны өдөр.
Ерөнхий байдал: Азийн зүүн өмнөд хэсэгт оршидог арлын улс. Том жижиг нийт 7107 аралтай,түүний дотрохи 11 гол арал нь нийт нутаг дэвсгэрийн 96 хулийг эзэлж байна. 18 мянга 533 км урт тэнгисийн эрэгтэй. Халуун бүсийн тэнгис далайн уур амьсгалтай, халуун бөгөөд хур бороо ихтэй, далайн хар салхи их гардаг. Жилийн дундаж уур амьсгал 27 хэм, жилийн хур тундасны хэмжээ 2000 – 3000 мм.
14-р зууны үеээр Флиппинд уугууль аймагууд болон Малай үндэстэний цагаачдаар бүрэлдсэн жижин хаанлагууд бий болов. Түүний дотор 14-р зууны 70-аад оны үеийн тэнгис далайн хүчирхэг улс – Сүлү вант улс их нэртэй байжээ.1521 онд Испанийн далайчид энд хүрч ирсэн бөгөөд 1565 онд Испани нь Филиппинийг эзэлж, 300 гаруй жил ноёрхов. 1898 оны 6-р сарын 12-ны өдөр Филиппин тусгар тогтносноо мэдэгдэж, БНФУ байгуулав. Мөн жил АНУ нь Испанитай хийсэн дайны дараа байгуулсан " Парисын гэрээ"-ний дагуу Флиппинийг эзлэв. 1942 онд Японп эзлэгдэв. 2-р дайн дууссаны дараа Филиппин дахин Америкийн колони болов. 1946 оны 7-р сарын 4-ний өдөр Америк аргагүйн эрхээр Филиппиний тусгар тогтнохыг зөвшөөрсөн бөгөөд түүнээс хойш Чөлөөт нам болон Иргэний нам ээлжээр эрх бариа болсон байна.\М.Цэцэн бэлтгэв\
|