• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-15 17:59:21    
Шиньжянгийн хуурсан гурилтай хоол

Хятадын Олон Улсын Радио

    Хоол хийхэд хэрэглэх материал: Цагаан гурил 300 грамм, хонь юм уу үхрийн мах 100 грамм, бөөрөнхий сонгино 20 грамм, ногоон чинжүү 1 ширхэг, амт оруулагч жян юү 20 грамм, нунтагласан зы ран гэдэг шиньжян нутгийн амт оруулагч 10 грамм, ляо жү гэдэг амт оруулагч шингэн шүүс, хатаасан улаан чинжүү 1-2 ширхэг, жижиглэн хэрчсэн сонгино саримс болон цагаан гаа тус бүр 10 грамм, наранцэцгийн тос 50 грамм бэлтгэж, үүний дээрээс бас гүнждийн тос, вэй жин гэдэг амт оруулагч, хү жяогийн нунтаг, давс зэргийг тус бүр хэрэглэх хэрээр бэлэн болгож тавьна.

     Хоолыг хийх арга: 1-р алхамд. Гурил дотроо 10 грамм нарийн ширхэгтэй давс хйиж, бүлээн усаар зуурч бөөрөнхйилээд, 30 минут хэртэй тавьж нийцүүлж, дараа нь гурилаа тус бүр 80 грамм хэртэй тасдаж нарийн болгож хоёр үзүүрээс нь татаж, гуйман хэртэй нарйихан болтол нь татаад, буцалсан усанд чанаж, болохоор нь шүүж гаргаад хэрэглэхэд бэлэн болгож тавьна.

  

     2-рт. Хонин махаа нингэлэн хэрчиж тавьна. Бөөрөнхий сонгино, ногоон чинжүүгээ тус бүр нарийн ширхэг болгон хэрчиж, тогоондоо наранцэцгийн тос хйиж, тос халахаар нь хэрчсэн сонгино цагаан гаа, хатсан улаан чинжүү зэргийг шарж, дээр нь хэрчсэн хонин мах, ляо жиү, жян юү болон хэрчсэн бөөрөнхий сонгино, ногоон чинжүүгээ хйиж 2 минут хэртэй хамт шараад, зы ран гэдэг амт оруулагч нунтгаа дээр нь хийх ба болгосон гурил, вэй жин, давс зэрэг амт оруулагч элдэв тэргүүтнийгээ хийж, дунд зэргийн гал дээр ахиад 2 минут хуурч, гүнждийн тосоос бага тусааж, тавгандаа хийхэд л хуурсан гурилтай энэ хоолыг идэхэд бэлэн болох нь тэр дээ.

     Шиньжянгийн хуурсан гурилтай хоол нь маш гоё амттай байдгаараа онцлог болсон юм.

     Энэ хуурсан гурилтай хоолыг хийхэд хонины махаа хэт шарснаас даагдахгүй хатуу болчихоос болгомжлоорой. \Номин бэлтгэв\