• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-16 17:02:53    
Өвгөн шувуу буцлаа

Хятадын Олон Улсын Радио

     "Гадаад их далайн чинь захаас нь
     Ганганан гунганаад ирдэг чинь
     Юутай сайхан байдаг билээ,
     Ай хө намрын сэрүү ч орлоо до
     Навч ногооны өнгө нь ч буурлаа шүү дэ,
     Хөөрхий л өндгөн долоон галуу минь
     Урин дулаан газраа очоод
     Амар мэндээр цэнгэлдэн суудаг л байлгүй дэ,
     Өвгөрсөн шувуу би чинь
     Уул голынхоо хангин дээгүүр
     Дэвдрэнхэн нисээд хоцордог л байлгүй дэ,
     Өвгөрсөн шувуу би чинь өвгөрье ч хэмээн өвгөрсэнгүй,
     Өнгө ерөтөнцийнхээ зан журмаар өвгөрлөө шүү дэ"... гэх энэ дууг монголчууд бид хаа явсан ч андахгүй , хүний ертөнцийн жам хуулийг сэтгэлд хоногштол дуулдаг хүн бол Өвөр монголын "өвгөн шувуу" Лахжав гуай байсан юм. Өвөр монголын шилийн гол аймгийн хуучин авхнар хошуунд төрсөн Лахжав гуай ер нь уртын дууны одонд төрсөн хүн байжээ. Ингэж хэлэх бас их учиртай.Түүний дууг сонсоход ямарч хөгжим хавсрах хэрэггүй юм шиг, нүүдэлчин монголчуудын хэдэн зуун жилийн сэтгэлийн түүхийг нэг хоромд багтаан өгүүлээд өгнө. Хэн болгоны танил зүгээр л нэг хүрэн дээлтэй хөдөөний өвөө майжигнан алхаж явах нь нүдэнд харагдаад байх юм.

     Гэрэл нь муутсан ч төрлөхийн сэрэглэн цовоо харцнаас нь залуу багадаа жороо морины нуруун дээр хөндөлдөн сууж, нэг л дуугаар өдрийн замыг туулдаг байсан жавхаа нь андагдашгүй харагдаад байна. түүний хоолой одоо л нэг оргилдоо туллаа да гэж бодогдуулмоор мөртөө дуулаад байвал дээшээгээ гараад, гараад л байна. Түүний дууг өөдөөс нь харан сууж сонссоор байхад лахжав дуу хоёрын чухам хэн хэнээ дуулаад байгаа нь мэдэгдэхгүй болно. дуу гэдэг чинь сайхан адгуус юм. ажнай хүлэг юм. сайхан эдэлбэл мөнч сайхан амьтан, харин муу эдлэх юм бол өрөвдөлтэй хөөрхий амьтан байдаг юм гэж шавинартаа үргэлж сургадаг хүн юм. Хятад улсын орлогч дарга Улаанхүү ганцхан дуучинд хаан цол хайралсан байдаг. хэдийгээр төрийн өндөр хэшиг хайрыг хүртэж явсан боловч лахжав өөрийгөө дууны хаан гэж ерөөс боддоггүй хүн байсан юм. түүнийг дууг сонсох болгондоо би, Лахжав өвөө маань тийм мундаг хүн байсан юм уу гэж итгэж ядна. Ягаад гэвэл тэр маань ерөөсөө өөрийгөө энгийн нэг малчин ард мэхээн бодож, тийм сэтгэлээр амьдарч явсан хүн юм чинь. Тал нутгийнхаа зүрхэнд дэндүү гүүн шингэсэн хүн тул Лахжав өвөө маань өөрийгөө дууны хаан гэж ерөөс бодсон шинжгүй. Тэр тэгэж сураагүй юм шүү дэ.

     Аравдугаар сарын 27-ны өдөр орой тийшээ хүмүүс шуугилдаж бөөн бужигнаа боллоо. Яасан бэ гэвэл өвгөн шувуу тэнгэртээ халилаа гэж халаглан итгэж ядан байв. Зангирах хоолойг минь дагаж, олон жил чихинд хадаатай байсан өвгөн шувуу гэдэг ардын дуу энэ удаа хүн болгоны цээжнээс гол мөрөн мэт үерлэн цутгалж байлаа. хүрэн часчуу дээлтэй буурал өвөө минь та явчихаа юу гэж тэгэрийн хязгаар руу харан асуухад ямарч хариу байсангүй, зөвхөн өвгөн шувуу дуу холыг зорин нисэх намрын шувууд шиг хязгааргүй ханарах цэнхэр тэнгэрийн мандалд бурхан далавчаа цайрс цайрсхийлгэн дэвсээр байна. миний буурал өвөөгийн дууг тэнгэрийн шувууд дивээжин руу авч яваа юм байна. энэ хорвоогийн хүмүүс яагаад бүгдээрээ хар дараад зүүдээрээ дэмий юм яриад байгаа юм бэ. Тиймээ тэд бүгд худлаа яриад байгаа юм. өвгөн шувуу халих ёсгүй, ерөөсөө халих ёсгүй......