"Галууд ирдэг хавар", "Өвөр монгол минь" зэрэг дуунуудаараа тал хөндүйгээр хангинтал үүрсч, та бидэнтэй дасал болсон Өвөр монголын "Хөх хээр хамтлаг" маань өөрийн хүсэл бүтээлээ шантрашгүй хайж, малчин ардыхаа сэтгэлийн гүнд үлдэх шинэ цомгоо хийх гэж улсын маань нийслэл Бээжинд ирж яарцааж байна. уг хамтлаг Өвөр монголд нэлээд эрт байгуулагдаж, одоо болоход арваад жил болж байна. Өвөр монголд жинхэнь эстрад хамтлаг байгуулагдсан нь "Хөх хээр хамтлаг"-аас эхэлжээ. Тэдний хойноос Өвөр монголд олон сайхан шижгэнэсэн залуучуудаар бүрэлдсэн хамтлагууд гарч, ангасан ая дууны ундыг тайлсаар байна.
Хамтлагийн бүрэлдхүүний хувьд "Хөх хээр хамтлаг"-ийн хоёр ахлагч Баян, Баясгалан бол уг хамтлаг байгуулагдсанаас аваад нэг юм бүтээе гэсэндээ хүрхээр хүсэл нэгтэй зүтгэсээр ирсэн юм. Баян бол Алшаа нутагтай. Ер нь Алшаа нутгаас Дэдмаа, Алтанцэцэг, залуу дуучин Мөнгөнцэцэг, хөгжмийн зохиолч С.Энхбаяр, Г.Энхбаяр зэрэг олон урлагчин дуучин уран бүтээлч цолгорч гарсан юм. Баян уул нь Өвөр монголын тариалангийн их сургуульд сурч байсан юм. 90-ээд онд Монгол Улсын эстрадын уран бүтээлч Болооч, Бархас, тэгэвэл алдарт дуучин Жаргалсайхан нар Хөх хотод ирэн тоглож, Баяны эстрад урлагийн замаар замнах хүслийг нь хөврүүлж байжээ. Баян бас "Хотын амьдрал" гэх өөрийн тусгай бүтээлийн кассет хэвлүүлж өнгөрсөн юм.
Баяны өөрийн бүтээлд "Чингэс богд уул", "Эх байгаль", "Өвөр монгол минь" зэрэг дуунууд байдаг. "Хөх хээр хамтлаг"-ийн дуучин Баясгалан бол Шилийн голын Авага нутагтай юм. Авага богд уулынхаа энгэрт тоглонхон өссөн тэрээр барилдмаар сүрлэг биетэй, билэг авяаслаг залуу юм. Баясгалан уул нь Авага хошууныхаа улаанмөчирт шанз хөгжим тоглож байжээ. Дараа нь тэрээр эспортын сургуульд сонгодог бөх барилдаж, бас бокс тоглож байсан түүхтэй юм. Ингээд уулаасаа урлагт илүү дур бахтай, аваяслаг болхоор урлагийн замаар цөхрөшгүй замнасаар иржээ. Баясгалан шанз, бөмбөр, гетрийг алийг нь ч тоглодог юм. Тэр орчин үеийн рок дуу, ардын дууг бүр сайхан эхшигтэй дуулж чаддаг. "Дэмий нэгэн өдөр", "Хулны зо", "Шилийн богд" зэрэг дуунууд бол Баясгалангийн өөрийн бүтээл болно.
"Хөх хээр хамтлаг"-ийнхан Өвөр монголын тал нутгаас нийслэл Бээжинд ирж, монгол дуу урлагаа бүх Хятад даяар, бүх дэлхий даяар дуурсуулах хүслийн алтан харгуйдаа амжилт төгөс хялалзаж явна. Одоо уг хамтлагийнхан Бээжин хотод компаньтай гэрээ байгуулж, бас монгол хамтлагийн цуглаан зэрэг буянтай ажиллагаа хийж явна. "Хөх хээр хамтлаг"-ийн шинэ дууны цомог удалгүй та бүхэнтэй золгох болно.
|