Тай Юань бол Хятадын Шань Си мужийн төв юм. Тай Юань нь Шань Си мужийн төв хэсэгт байрлаж, баруун зүүн хоёр талаараа уулаар хүрээлүүлж, Фэн Хэ гол хойноос урагш хотын дундуур урсан өнгөрч байдаг юм. тус хот нийт 6988 хамвтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, хотын гурван дүүрэг, хотын захын хоёр дүүрэг, гурван сяньтай.
Тай Юань бол Хятадын түүхийн нэрт хотын нэг юм. эртэндээ Тай Юань хотыг Жинь Яан гэж нэрлэж байжээ. Тус хот нийтийн он тоололын 497 онд байгуулагдаж, хамгийн эртэндээ эртний Жао улсын нийслэл байсан юм. Чи Ши Хуан хаан Бүх Хятадыг гучин зургаан муж хуваахад анх Тай Юань муж байгуулснаас Тай Юань гэдэг нэрийдэл бий болсон юм. түүний дараа умард өмнөд төр, Сүй, Тан улсын үед Тай Юань нь Хятадын төв нутгийн чухал суурин байсан юм. таван төрийн үед Жин Ян нь урьд хожид хойт Жинь, хойт Хан, умард Хан улсын нийслэл байсан юм. нийтийн тоололын 960 онд Жао Куан Ин хойт Жоу улсыг түлхэн унагааж Тай Юань хотыг байгуулж байсан байна. дундад иргэн улсын эхний үед цэргийн эрхтэн Янь Ши Шань Шань Си мужийг ноёрхож байхад Тай Юань нь Шань Си мужийн төв болсон юм. 1949 онд Хятадын ардын чөлөөлөх арми Тай Юань хотыг дайран эзлэж, энэхүү түүх соёлын эртний хот ард түмний гарт буцан ирсэн юм. урт удаан түүхийн явцад Тай Юань нь хөгжсөн гар үйлдвэрлэл болон худалдааны үйлсээрээ Хятад даяар алдартай байсан юм. аль эрт Тан улсын үед Тай Юань нь гар үйлдвэр маш их хөгжсөн хот болжээ.
1 2
|