Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа өрнүүлсэн шинжлэх ухаан түгээмэлжүүлэх анхны арга хэмжээ 1950 оны 2-р сарын 18 – 28-ны өдрүүдэд болж, Соёлын яамны шинжлэх ухаан түгээмэлжүүлэх ажил эрхэлсэн газрын удирдлага доор Бээжингийн 30 гаруй сургууль, албан байгууллага, олн нийтийн байгуулалга Бээжин хотод цагаан сарын шинжлэх ухааны мэдэлгийн үзэсгэлэн ажилуулсан байна. Энэ үзэсгэлэн нийт 12 өдөр ажиллаж, 100 мянга гаруй хүн ард үзэж танилцсан байна.
Шинжлэх ухааны анхны шагналын мөнгө: Хятадын олгосон шинжлэх ухааны анхны шагналын мөнгө бол 1957 оны 4-р сарын 24-ний өдөр олгосон Хятадын Шинжлэх ухааны акадеимйн 1956 оны шинжлэх ухааны шагнал (байгалийн шинжлэх ухааны хэсэг) болно. Эрдэм шинжилгээний нийт 34 төрлийн амжилт энэ шагналыг хүртсэн бөгөөд түүний дотор нэгдүгээр зэргийн шагнал гурав, хоёрдугаар зэргийн шагнал тав, гуравдугаар зэргийн шагнал 26 байна. Эдгэр шагналыг Хятадын Шинжлэх ухааны академийн судалгааны ажилтан, их дээд сургуулийн багш, ажил төрлийн салбарын техникийн ажилтад зэрэг хүмүүс хүртсэн байна. Шагнал хүртсэн хүмүүс алтан медал, үнмэлэх, шагналын мөнгө хүртэж, нэгдүгээр зэргийн шагналд 10 мянган юань, хоёрдугаар зэргийн шагналд 5 мянган юань, гуравдугаар зэргийн шагналд – мянган юань олгосон байна.
Анха удаа улсын зэргэлэлийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн шагнал шалгаруулсан: Шинэ Хятад улс 1985 онд анха удаагаа улсын зэргэлэлийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн шагнал шалгаруулсан байна. Улсын шинжлэх ухаан техникийн дэвшлийн шагнал шалгаруулах комисс 1985 оны 10-р сарын 7-ны өдөр албан зар нийтэлж, улсын зэргэлэлийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн 1772 төрлийн шагнал шалгаруулж, түүний дотрохи 1302 төрлийг нь нийтэлсэн байна. Түүний дотор онц зэргийн (төрийн зөвлөлд дэвшүүлсэн) шагнал 23, нэгдүгээл зэргийн шагнал 134, хоёрдугаар зэргийн шагнал 537, гуравдугаар зэргийн шагнал 1078 байна.
Анха удаа улсын зэргэлэлийн аж ахуйн нэгжийн техникийн дэвшлийн шагнал шалгаруулсан: Хятад улс хятадын хэмжээний аж үйлдвэрийн техникийн дэвшлийн амжилтын урьд өмнө байгаагүй цар хэмжээтэй бөгөөд үр дүн бүхийн үзэсгэлэн ажиллулсаны дараа анха удаагаа улсын зэргэлэлийн аж ахуйн нэгжийн техникийн дэвшлийн шагнал шалгаруулсан байна. Үүнд нийт 291 аж ахуйн гэжийг дэвшүүлж түүний дотроос 108 аж ахуйн нэгжийш шалгаруулан улсын зэргэлэлийн аж ахуйн нэгжийн техникийн дэвшлийн шагнал олгосон байна.
Анха удаа шинжлэх ухаан техникийн цагаан ном нийтэлсэн: Хятадын анха удаагаа нийтэлсэн шинжлэх ухаан техникийн цагаан ном бол төрийн зөвллөөр батлуулж, Шинжлэх ухаан техникийн үндэсний хорооны 1986 оны 5-р сард нийтэлсэн Хятадын анхны шинжлэх ухаан техникийн цагаан ном, тухайлбал "Хятадын Шинжлэх ухаан техникийн бодлогын зүглүүр" болно.
Анха удаа шинжлэх ухаан техникийн хөх ном нийтэлсэн: Хятадын анха удаагаа нийтэлсэн шинжлэх ухаан техникийн хөх ном бол Шинжлэх ухаан техникийн үндэсний хороо, үндэсний төлөвлгөөний хорооны 1989 оны 3-р сарын 10-ны өдөр нийтэлсэн "Хятадын шинжлэх ухаан техникийн нэгдүгээр номерт хөх ном" болно.энэ номд 1986 оноос хойш Хятадын Төрийн зөвлөлийн эрчим хүч, зам тээвэр, холбоо, хөдөө аж ахуй, хэрэглээний аж үйлдвэр, механикийн аж үйлдвэр, материалын аж үйлдвэр, барилгын материалын аж үйлдвэр, хотын байгуулалт, байгаль орчны хамгаалалт, мэдээлэлийн техник, био техник зэрэг 14 салбарт батлан зөвшөөрч, нийтэлсэн техникийн бодлогын гол агуулгыг оруулсан байна.\М.Цэцэн бэлтгэв\
|