• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-19 16:13:15    
Тэжээвэр хоёр ишигний яриа
Пажай

Хятадын Олон Улсын Радио
     Туранхай ишигний байдлыг
     Тоолж аваад хэльё,
     Туухан үс нь ёрдойжээ,
     Толгой нь доош ужжээ.
     Хавирга сүвээ нь хэрцгэр ээ
     Харах нүд нь улцгар.
     Гэдэс гүзээ нь хэвгэр ээ
     Хэцүү сүрхий эцэж шүү.
     Тулгын хажууд хэвтсэн юм байх аа?
     Туухан үс нь хуйхлагджээ. 
     Тогоон доогуур шургасан юм байх аа?
     Толгой түрүү нь харалжээ.
     Хамар нь битүүрч шуухинаад
     Халууцаж байна, тэр ишиг.
     Хамаг бие нь сүйлэгнээд
     Ханиалгаж байна, тэр ишиг.
     Хулганын нүхийг үзвэл
     Холуур тойрох туршлагатай.
     Хуй салхинд учирвал
     Хурдхан хэвтэх сэрэмжтэй.
     Ажилч хүн үзвэл
     Туранхай энэ ишиг нь
     Доор дуунаар майлаад
     Толгойгоо дээш өргөөд
     Торниун ишгээс асууж байна.
     Өвөл сая өнгөрсөн байтал
     Яагаад ингэж махалсан бэй?
     Ийм өндөр эргийн дээр
     Үсэрч яаж гарсан бэй?
     Өвөлжин хаваржин хоригдсон байтал
     Үс чинь яагаад цагаан бэй?
     Үнэн шалтгаан учраа
     Өөвгөр дүүдээ хэлээч дээ!
     Торниун цагаан ишиг нь
     Тоглож дэгдээд зогсолгүй,
     Толгойгоороо наадаад
     Тун ч цовоо хариуллаа.
     Ишиг би чинь бодохдоо
     Эзний минь ач гэж боддог юм.
     Надад эзэн минь ярихдаа
     Намын минь ач гэдэг юм.
    (шүлгийн үргэлжлэлийг дараачийн 7 хоногийн даваа гаригт хүлээн авч уншина уу!) /Хүчит уйгаржин монгол бичгээс буулгав/