Гүйян бол Хятадын баруун өмнөдийн Гүй жөү мужийн төв юм. Сүүлийн жилүүдэд уг мужийнхан экологийн байгуулалтыг чухалчилж ирснээр доторхой амжилтанд хүрсэн байна. Манай радиод ажилладаг Франц, Герман, Их Британи, Индонез зэрэг хэлний гадаадын мэрэгжилтэн энэ зун Гүйянд танилцан айлчлаад маш өндөр сэтгэгдэлтэй буцаж иржээ.
Өвс мод хөхрөн ногоорч өнгийн цэцэг бадран дэлгэрч, болзмор шувуу жиргэн донгодсон Гүйянгийн үзэмж байдал үзэсгэлэн сайхан байна. Олон улсын радиод ажилладаг олон хэлний мэрэгжилтэн өөрийн хийж байгаа мэдээллийн эх бичиг юм уу өөр бусад мэдээллээс Гүйян экологийн байгуулалт хийгээд амжилтанд хүрсэн тухай өнгөрсөнд дуулж байсан. Гэтэл энэ удаа газар дээр нь очиж танилцаад олноороо шагшин гайхаж билээ.
Индонезийн хатагтай Бебу "хот нь ойн дунд, ой нь хот дунд "гэж өндөр сэтгэгдэлтэй дүрслэн хэлж билээ.
Тэрээр хэлэхдээ, экологийн байгуулалт хийх нь өрнөдийн хөгжсөн орны хот дохижуулалтын урсгал чиглэл юм. Гүйян бол Хятадын баруун өмнөд нутгийн эдийн засгийн хөгжлээр тааруухан хот юм. Гэтэл Гүйян хот хөгжлийн ийм тэргүүний үзэл бодолтой гэж санж олсонгүй , Гүйянгийн өмнөөс би бахархал төрж байна гэжээ.
Гүйян завсрын халуун бүсэд оршдог болохоор чийглэг урин дулаан уур амьсгалтай байдаг. 2000 оноос эхлэн Гүйян "экологийн хот байгуулах" стратеги хэрэгжүүлж, хүрээлэн байгаа орчныг хамгаалан байгуулах ажлыг бүх талаар хийж, хотын агаар мандлын чанарыг сайжруулсан байна. Аятай сайхан уур амьсгалын нөхцөл байдлаа ашиглан хотын захиргаа нь үлэмжхэн хөрөнгө мөнгийг бохирдлыг засах, хот хөдөөгийн ойжуулж ногооруулах ажилд зарцуулсан байна. Наньмин хэ гол бол Гүйянгаар урсан өнгөрдөг гол юм. Өнгөрсөнд аж үйлдвэрийг хөгжүүлэхийг чухалчлаад бохирдлыг төдий л анхаарсангүйгээс Наньмин хэ гол ноцтой бохирдсон байна. Хэдэн жилийн шаргуу хүчин чармайлтаар Наньмин хэ голыг туйлбартай засснаар, ус нь тунгалаг болж, загас жараахай жирвэлжин тоглож уулын төрх байдлаа сэргээсэн байна. Гүйянгийн ойжуулж зүлэгжүүлсэн талбай ч өрөгжин, бүх хотын ойн бүрхэлтийн хэмжээ 35%-д хүрсэн байна.
Сүүлийн жилүүдэд Гүйян хот аялал жуулчлалын нөөц баялгаа хамгаалан экологийн аялал жуулчлалыг ихээр хөгжүүлж, хол ойрын жуулчдын сонирхолыг татаж байна. Гүйянгийн Кайян сяний өмнөд тэнгисийн их хавцалын үзэмжит район, Карстын өвөрмөц үзэгдэл зэрэг өвөрмөц үзэмж байдал нь гадаадын мэрэгжилтэн нарт гүн сэтгэгдэл үлдээсэн байна. Манай радиогийн Франц хэлний мэрэгжилтэн ноён Торресе Нисолас хэлэхдээ, Тэдэхийн үзэмж байдал туйлын гоё үзэсгэлэнтэй, ёстой л сэтгэл согдуурам сайхан үзэмжтэй гэж хэлж болно, болдог сан бол би тэнд илүү хэд хонохыг хүсч байсан гэжээ.
Ойн дунд дахь Гүйянгийн хотын байгуулалт ч сүүлийн хэдэн жилд маш түрэгсч, өндөр өндөр байшин барилга жигдрэн хөгжилээр баялхаж байна. Бид Гүйянд очоод түүний үзэмж байдал хөгжлийг хараад уул нь манай бодож сэтгэж байснаас хол зөрөөтөйг ойлгосон байна гэж мэрэгжилтнүүд илэрхийлцгээж байлаа. Герман хэлний мэрэгжилтэн ноён Херманн Грунау хэлэхдээ,
Өөрөө Гүйянд анх удаа очсон. Өнгөрсөнд Гүйян эдийн засаг нэдээд хоцронгуй газар гэж дуулж байсан. Гэтэл энэ удаа газар дээр нь хүрч Гүйянд шинээр хөгжсөн зүйл олон байна, маш түргэн хөгжиж байгааг харсан. Дараа жил дахин хүрч Гүйянгийн тухай нэн гүнзийг ойлгох бодолтой байна. Тэр үед Гүйян нэн орчин үеийн хөгжилтэй болохыг хүсч байна гэжээ.
Гүйян хот түргэн хөгжиж байгаа төдийгүй хөдөө тосгон нь ч экологийн хөдөө аж ахуй эрхлээд хөгжил цэцэглэлээр баялхаж байна. Тариачид тарьж ургуулах, тэжээн үргжүүлэх үйлс хөгжүүлээд чинээлэг сайхан амьдарч байна. Манай радиод ажилладаг гадаадын мэрэгжилтнүүд Гүйян хотын Бай-юнь дүүргийн Чиншань сүнь тусгонд очоод тэндийн тариачин айл өрх бүрийн байшингийн орой дээр нь дагуулын дамжуулах төхөөрөмжтөй, айл өрөх болгон хот газартай адил түгээгүүр ус хэрэглэж байгааг хараад тэндэхийн хөдөө тосгон хүртэл ийм их хөгжилтэй гэж бид өнгөрсөнд сансангүй гэж байлаа. Өөрийн үзэж харсан зүйлээрээ, Гүйян хотын асар их өөрчлөлтийг нэн олон хүнд танилцуулах болно гэж тэд нар илэрхийлж байлаа. Нэг долоо хоногийн айлчиллаар Гүйянгийн экологийн сайхан орчин ахуй нь манай радиод ажиллаж байгаа гадаадын мэрэгжилтнүүдэд их таашаагдсан байна. Канад нутагтай мэрэгжилтэн Тревор Метс хэлэхдээ,
Тэндэхийн байгаалийн үзэмж төгөс сайхан. Хүн ард нь ч зочинсог найрсаг. Үүнээс гадна, тэндэхийн хүмүүсийн тав тухтай сэлүүн сайхан амьдрал, хот хөдөөгийн байгалийн өвөрмөц үзэмж байдал нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн байна гэжээ. /Урангоо бэлтгэв/
|