• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-19 16:40:34    
Уран хатгамалч Ашмаа

Хятадын Олон Улсын Радио

     Өвөр монголын Түнлао хотын Хорчин дүүргийн Хорчин музейд очих юм бол монгол бүсгүйн гараар уралсан гоо сайхан монгол хатгамлуудыг олж харах болно.

     Сүүний үнэр ханхлуулсан Хорчин нутгийн Зарууд хошуунд төрж, монгол ээжийн энэрлийн хорвоод бувайлагдан, нялх багаасаа үндэстний хайр сэтгэлийн уяасыг өр зүрхэндээ чангалан байж өссөн Ашмаа, үндэстний уламжлалт соёлын нэг болох хатгамал, сийлмэл, наамлын урлалд бахтай болсон юм. Ашмаа багаасаа олон бүлийн өмсөж зүүх хувцас хунрыг эвлүүлэх гэж үдшийн бүрийгээс үүр цайтлаа үйл оёж, утас таман өнгөрүүлдэг байсан. Энэ нь хойшдын монгол хатгамлын урлалд мэргэшихэд нь маш сайн суурь тавьсан юм. Бүр сүүлээр нь монгол бүсгүйчүүдэд байдаг уран байгалиг, цэвэр борогжуун, эрхэм дээд амьдрал соёлын хайр сэтгэлээ будагт шингээн, уран нарийлаг хатгамал сийлмлийн мэргэжлийг монгол хувцас засал дээр гоо сайхан урлан илрүүлдэг болж, хол ойрдоо нэр усаа дуудуулж, хичнээн ч олон хувцас хунар урлаж хатгаснаа өөрөө ч мэдэхээ болижээ.

     1972 онд Ашмаа их сургуульд орж оюутан боллоо, их сургуульд орсноор түүний өөрийн үндэстэн ястаныхаа соёлын өвийн тухай ойлгон судалж, цаашид хөгжүүлэхэд олдошгүй нөхцөл боломж болж, хаягдаж хоцормоор болсон монгол хатгамал урлалыг амьлуулан хөгжүүлэх үзэл бодол, ухаан санаанд нь улам гүн үндэслэсэн байжээ. Тэрээр их сургуулиа төгсгөсний дараа монгол хатгамлын тухай төлөвлөгөөг зохион төлөвлөж, урлахуйн арга барилын тухай хайлт хийсээр явжээ. Үндэстнийхээ соёл урлагийн үйлсийг цаашид хөгжүүлэх тухай нутаг орны бодлого нь ч Ашмаагийн монгол хатгамал хийх урм зоригийг хөгжөөж, ур мэргэшлээ монгол үндэстнийхээ уламжлалт соёлыг авран хамгаалах үзэл бодолд жигүүр ургуулж итгэл зориг олгосон билээ.

     2002 оноос эхлэн Ашмаа бүтэн 3 жилийн уйгагүй хүчин чармайлтаар дамжин 600 гаруй ширхэг монгол хатгамлын загварыг зурж бүтээн, 100 гаруй ширхэг монгол хатгамлыг урлан бүтээж, эдгээрээ Хорчин нутгийн музейд дэлгэн, нийт олондоо сонирхуулж, хүмүүсийн анхаарлыг татсан байлаа. Үүний зэрэгцээ "Монгол хатгамлын содон бүтээл" гэх зурагт номоо хэвлүүлж, монгол хатгамлын судалгаа хийгээд монгол соёлын судалгаанд нэг хувь үнэт хуудсыг нэмэрлэсэн байна.

      Хатгамал хатгах бол нүдэнд маш халтай урлалын аж юм. 100 гаруй хатгамлын содон бүтээлээ урлан бүтээхдээ Ашмаа 8 гал шил элээсэн юм. Хатгамлын урлалд малгай, тэрлэг, дэр, гутал, хувцасны энгэр ханцуй дээр урлан илрүүлснээс гадна, бас амьтан ургамал, цэцэг навч, шувуу болжморын зургийг хатган урлаж, эдгээр бүтээл нь хүмүүст дуу чимээтэй, нисч дэгдэж байгааг маш амьдлаг сайхан харуулсан байдаг. Ашмаагийн хатгамалд тал нутгийн соёлын өнгө будаг, үндэстний хэв намба хадгалагдаж, Хорчин монголчуудын өвөрмөөц хатгамал урлалын ур мэргэжлийг дэлгэн хайхуулсан билээ.

      Ашмаагийн хатгамлын бүтээл дэх 600 гаруй ширхэг монгол хатгамлын хээ зураг болон монгнол оёдлын тухай тайлбар жич Хорчны монгол хатгамлын бүтээлийн зурагт номыг анх удаагаа хэвлүүлж, хойшдын хүмүүсийн судалгаанд гар авалга болгон өргөсөн байна.

     "Хэдүй үндэстнийх бол тэдүй дэлхий нийтийнх" гэдгээр Ашмаагийн бүтээл нь Хорчин нутгийн хатгамал урлалын өвөрмөөц онцлогийг нийт олонд таниулж, түмний бахрал сонирхолд хүргэж чадсан юм.