Хятадын умард хэсгийн өргөн уудам хөдөө нутагаар Өвөр Монголчууд үе улиран аж төрсөөр ирсэн бөгөөд хөдөө нутгийн өвөрмөц соёлыг бүтээсэн юм. Хөдөө нутаг, агт хөлөг, уртын дууг нийт монголчуудын гурван эрдэнэ гэж хэлж болох бөгөөд тэр нь монгол ардын оюун санааны охь содон өв санг бүрдүүлсэн юм.
Манай Монгол үндэстэн бол ажилч борогжуун, шулуун шударга үндэстэн юм. Уртын дуу бол нийт Монгол үндэстний өвөрмөц онцлогтой дуулах урлаг болно. Гэдээ Өвөр Монголын уртын дуу нь бас өөрийн гэсэн онцлогтой байдаг юм. Уртын дууны яруу сайхан аялгуу эгшиг, өвөрмөц хөг айзам нь монголчуудын уужим багтаамжтай сэтгэлтэй адилхан ханагар уудам байдаг. Уртын дуунаас малчин ардын дотоод сэтгэлгээ, хөдөө нутгийн өнгө үзэмж тэр бүхнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч ойлгож болох юм.
Буянт настан бол насаараа мал малжиж, агт морьтой нөхөрлөж явсан адуучин хүн юм. Тэр уртын дууг ч маш сайхан дуулдаг юм. Энэ жил тэр хэдийгээр 66 насан сүүдэр зооглосон боловч, морь, уртын дуунд бахтай хэвээрээ байна. Сурвалжлагч уртын дуу дуулж сурсан тухай нь сонирхоход тэрээр хэлэхдээ: "Би багаасаа уртын дуунд маш дур бахтай, дуулах ч дуртай. Уртын дуугаа дуулж, Монгол үндэстнийхээ үр хүүхэддээ үнэ цэнэтэй юм өвлөж үлдээе гэж бодож явдаг юм. Би өнөө дунд бага сургуульд уртын дууны хичээл зааж байна. Уртын дууны уламжлалаа тасалдуулахгүйн төлөө, эдгээр ажлыг би үнэ төлбөргүй хийж байгаа юм" гэжээ.
Монголчуудын үйлдвэрлэл амьдралын хэлбэрт өнөө өөрчлөлт гаргахын хирээр, уртын дуу зэрэг хөдөө нутгийн уламлжлалт соёл арилж устахад төхсөн байна. Уртын дууны энэ урлагаа өнө үүрд уламжлан өвлөхийн төлөө, их олон хүн сайн дураасаа дууны хичээл заах юм уу хүүхэд залуулс ч дуулж сурч байна.
11-тэй Насан-рашаан бол багаасаа ааваасаа уртын дуу сурсан хүү юм. Дуу дуулах нь маш баяртай явдал юм гэж тэр хэлж байлаа. Хүүхдүүд уртын дууг сонирхож, уртын дууны уламжлалыг хадгалж, үндэстний соёлоо дээдлэж байгаа нь сайн явдал юм гэж малчид үздэг. Хүү-дүүт бол Өвөр Монголд нэлээд нэрд гарсан дуучдын нэг нь юм. Нутаг усанд нь уртын дууг дуулж байгаа байдлыг сурвалжлагч түүнээс сонирхоход тэрээр хэлэхдээ: "Манай хошуунд Монгол үндэстний уртын дуу маш түгээмэлжсэн юм. Бид шиг ийм хизээл насны хүмүүс дуулж байгаа төдийгүй, хүүхэд залуучууд ч дуулж байна. Бид тэдэнд зааж сургахдаа маш баяртай байдаг" гэжээ.
Монголчууд эх байгаль, түүх болон амьдралын тухай сэтгэгдлээ уртын дуундаа уусган шингээж уянгалан харуулдаг болохоор, уртын дуу нь хүний сонирхолыг татах ид хүчинтэй байдаг юм. Жүн Жюнь-же бол Бээжингийн компьютерийн нэг компанид ажилладаг хүн юм. Тэрээр Монгол үндэстний уртын дууг танилцуулах веб сайт ажиллуулж байна. Уртын дуу танилцуулах вэб сайт ажиллуулсан тухайгаа Жүн Жюньже сурвалжлагчид хэлэхдээ: "Уртын дууны хөг аялгуу нь хотын амьдралын хөг айзмаас маш ондоо байдаг юм. Тиймэрхүү сэтгэлгээ хотын хөгжим аялгуугаас төрхгүй юм" гэжээ.
Жү Жюнь-же танилцуулж хэлэхдээ, миний ажиллуулж байгаа веб сайт өнөө Хятадын олон газар, Шянган, Тайвань болон гадаад орныг хамарсан 1000 гаруй тогтмол ашиглагчидтай болоод байна. Тэд Монгол үгндэстний уртын дуунд маш их сонирхолтой байж, зарим нь уртын дуу дуулж сурахын төлөө, өөрөө монгол хэл сурч, нэрт дуучдыг багш барьж сурч байгаа нь хүмүүсийн монгол үндэстний соёл уртын дуунд сохирхол төрж байгааг харуулж байгаа юм гэлээ. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/
|