Хятадууд олон жилийн туршид дээд боловсролын сургалтыг ухвар мөчидөөр бишрэн дагаж байсан бол сүүлийн жилүүдээс техник мэргэжлийн сургалтыг чухалд үзэх болсон байна.
Хятад улсын техник мэргэжлийн сургалт явуулж байгаа сургуульд голцуу хоёр төрөлийн байна. Нэг нь ахлах дунд сургуулийн хэмжээний дунд зэргийн тусгай мэргэжил болон техникийн сургууль болно, нөгөө нь ахлах дунд сургууль болон их сургуулийн үндсэн анги хоорондын дээд мэргэжил болон дээд зэргийн тусгай мэргэжлийн сургууль болно. Бээжингийн аж үйлдвэрийн техник мэргэжлийн дээд сургууль бол аж үйлдвэрийн үндсэн боловсролоор гол болгосон дээд зэргийн тусгай мэргэжлийн сургууль юм. Компьютерын мэргэжлээр сурч байгаа 20 настай сурагч Гао Жүн сурвалжлагчид техник мэргэжлийн боловсролтой сонголт хийсэн тухайгаа хэлэхдээ:
Техник мэргэжилийн дээд суггуульд сурах нь ажлаар хангагдах бодитой байдалд нэн тохирч байгаа юм, одоо нийгэм нийтэд практикийн туршлагатай чадвартай хүн их шаардагдаж байна, зөвхөн өндөр эрдмийн зэрэгтэй оюутан шаардагдаж байгаа ч биш юм гэж би үздэг гэжээ.
Сүүлийн жилүүдэд, техник мэргэжлийн дээд сургууль төгсөөд ажлаар хангагдсан хүмүүсийн орлого нь төсөвийн байгууллагын хүнийхээс давж байна. Ийм хүчин зүйлийн нөлөөгөөр, сүүлийн жилүүдэд Хятад улсад техник мэргэжилээр сурах хүмүүс тун олширч байна.
Хятадын засгийн газар нь техник мэргэжлийн сургалт боловсрол өрнүүлхийн чухал чанарыг гүйцэд ойлгож байгаа юм, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао тун саяхан зарлан хуралдуулсан холбогдох хурал дээр хэлэхдээ:
Улс ардын аж ахуйн олон салбаруудад шинжлэх ухаан техникийн үлэмж олон зүтгэлтэн, инженер болон эдийн засаг эрхлэх чадвартай удирдах хүмүүс шаардагдаж байгаа төдийгүй техникийн эрдэм чадвартай үй олон хүмүүс, өндөр боловсролтой олон зуун мянган ажиллагсад шаардагдаж байгаа юм. Ийм өндөр уран чадвартай, техник мэргэжилтэй хөдөлмөрлөх давуу хүчин байхгүй юм бол тэргүүний шинжлэх ухаан техник, машин тоног төхөөрөмж байлаа ч гэсэн түүнийг үйлдвэрлэлийн бодитой хүчин болгоход бэрх юм гэжээ.
Бээжингийн аж үйлдвэр техник мэргэжлийн дээд сургууль нь сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүдийн бодитой шаардлага болон хүн хэрэглэх байгууллагын шаардлагын дагуу оюутан сурагчидаа бэлтгэн хүмүүжүүлж байна. Тус сургуулийн багш ноён Рэнь Фэнгүө танилцуулж хэлэхдээ:
Манай сургуулийнхан голцуу нийгэмд тулгам шаардагдаж байгаа ажлын байрын дагуу мэргэжлийн сургалт хийж, мэргэжлийг тун зөв, маш оновчтой сонгож байгаа юм гэжээ.
Одоо уг сургуульд механик ба цахилгаан хэрэгсэлийн инженерийн факультет, мэдээллийн инженерийн факультет, барилгын инженерийн факультет зэрэг 6 факультетад 30 гаруй мэргэжлийн сургалт явуулж, 6000 гаруй хүн суралцуулж байна.
Хятадын боловсролын яамны орлогч сайд Ү Чиди сурвалжлагчид ярилцлага өгөх үе техник мэргэжлийн сургалтын хойшдын 5 жилийн хөгжлийн зорилтын тухай хэлэхдээ:
Бид техник мэргэжийн сургалтыг дорвитой хэрэгжүүлж байна, ялангуяа дунд зэргийн тусгай мэргэжлийн сургалт хийхийг одоогийн болон хойшдын хэсэг хугацааны сургалтын ажлын стратегийн гол тал болгож, дээд ба дунд техник мэргэжлээр сурагч элсэхийг 2006-2010 он хүртлэх 11-р таван жилийн сургалтын төлөвлөгөөний гол зорилт болгож байна. Ирэх жилээс сая гаруй сурагч элсч, дахин хэдэн жилийн хүчин чармайлтаар, дунд зэргийн техник мэргэжлээр элсэх сурагчийн тоог 8 саяас давуулж, жирийн ахлах дунд сургуулийн сурагч элсэх хэмжээнд хүргэхээр чармайна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, хойшдын 5 жилд, Хятадын төв санхүү нь зөвхөн техник мэргэжлийн сургалтад 10 тэрбум юаний хөрөнгө оруулж, залуу сурагчидын дундаас техник мэргэжилтэй чадвартай хүмүүсийг голчлон бэлтгэн хүмүүжүүлж, хотын ажилтан ажилчдад сургалт болон дахин ажлаар хангах бэлтгэл, хот орж ажиллаж байгаа хөдөө тосгоны хөдөлмөрийн хүчинд ур чадавхын бэлтгэл, орон нутагтаа ажиллаж байгаа тариачидад хөдөө тосгонд шаардлагатай техник мэргэжлийн бэлтгэл хийх юм байна. /Л.Буянтогтох орчуулав/
|