• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-20 17:46:25    
Үдийн амралт нь хятадчуудыг ажлын урам зоригтой болгодог

Хятадын Олон Улсын Радио

     Хятадчууд өдөр бүр хоёр удаа амрадаг. Шөнө, өдөр тус бүр нэг удаа амрадаг байна. Хятадчуудын амьдралын арга хэлбэрд үдийн хоолны цаг нь 90 минут байдаг, заримдаа 2 цаг гаруй ч болдог. Энэ нь БНСУ-ын үдийн зоогийн цагаас ч урт байдаг.

     Хятадчууд багаасаа үдэд амрах дадгалтай болдог. Хүүхдийн цэцэрлэгээс дунд сургууль хүртэл үдэд бүр хоёр цаг гаруйн амрах цаг олгодог. Хятадын сурагчид бүр гэрийнхээ ойролцоо бага сургуульд суудаг болхоор үдийн хоолны цаг болсоор гэртээ харих буюу сургуулийнхаа дотоор хоолны газар хоолонд ороод хоёр цаг шахмын цагаар амарч болдог. Үдээс хойш хоёр цаг хагасд сургуульдаа ирэж үргэлжлэн хичээлдээ ордог байна. Үдэд унтаж амарсан болхоор Хятадын сурагчид хичээл дээр зүүрмэглэж нойрмоглох гэж бараг байдаггүй. Сурах урам болон үр ашиг ч нэлээд сайн байдаг.

     Үүнээс гадна, үдээс хойш сургууль нэлээд орой хичээл эхэлдэг учир орой 5, 6 цагд сая тархадаг. Энэ нь олонх аав ээж нь бүр ажиллаж байгаа гэр бүлд авч хэлвэл гэртээ бараг хүүхэдтэйгээ зэрэг хариж ирдэг байна. Үүнээс хятадчуудын үдийн амралт нь харилцан бүр ашигтай байдаг гэж хэлэж болно.

     Хятадын их дээд сургууль олонхдоо өглөөний 8 цагаас хичээл эхэлж, үдийн 11 цаг гаруйд хоолонд ордог байна. Ингээд үдээс хойш 1 цаг хагасд хичээл эхэлдэг. Олонх оюутад бүр 2 цаг гаруйн үдийн амралтын цагтай байдаг. Сургууль болгонд бүр дотоор хоолоны газартай учир хоол ундны асуудал тийм хүчир биш юм.

     Хятадын аж ахуйн нэгж ч нэгэн адил байдаг. өглөөний 8 цаг хагасаас ажилд орож, 12 цагийн үеэр үдийн хоолонд ордог. Үдээс хойшын 1 цаг хагасд дахин ажилд ордог. Хятадын аж ахуйн нэгжийн ажилчид үдэд хэрэв онц ажилгүй бол хоолонд орож барангут контордоо учиж унтаж амрадаг. Иймээс үдээс хойш ч ажиллах урам зориг өндөр байдаг.

     Хятадчууд бү сандар, тайван бай гэж хэлэх дуртай байдаг. энэ нь БНСУ-ын хүмүүсийн нүдэнд бол хойргуу залхуу гэж үзэгдэдэг. Гэтэл хятадчуудын өдөр дутамын амьдралд үдийн амралт шиг ийм олон оюун ухаан шингэсэн зүйл байдгийн танин мэдэх хэрэгтэй.