• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-20 20:30:57    
Олноо алдаршсан Алшаагийн есөн гайхамшигт үзэмж

Хятадын Олон Улсын Радио

    Алшаагийн их говийн хачин сонин үзэмжүүд харсан болгонд гүн сэтгэгдэл төрүүлнэ. Өн өргөн говь хангай, нэлгэр их элсэн далай нь эзгүй хээр санагдах боловч амьжирал бялхам байдаг. Жюй яаны буурь, аглаг уулан дах эртний хийд нь алс хол ч гэсэн элгэмсэг тодно санагддаг. Зүүдэн зэргэлгэнт хавцал, их говийн хачин чулууд нь уран нарийн цавчил сийлмэлээр хүмүүсийг гайхашруулам байдаг. Зүлгэн ногоон тал, алтан шаргал тоорой нь өнгө ялгарч маш гоё харагддаг сан. Мандлын хадан зураг нь эртний үеийн хүн төрөлхийтний сайн сайхан хүслэнг илтгэж, Дүн фэн сансар аялалын хот нь Хятадын сансар аялалын хөгжлийг харуулжээ. Бас амьд булаг, бүрээ манх, битүү ой, хачин сонирхолт хад чулуун жалага суваг зэрэг нь өн өргөн Алшаа нутгийг нэн сонин гайхалтай, эчинэ нууцгай болгожээ. Одоо та бүхэнд эдгээр сонин гайхалтай үзэмжүүдийг танилцуулъя.

     Хятадын Жю чуань дагууль хөөргөх төв 1958 оны 10-р сард Алшаа нутгийн Эзнээ хошуунд байгуулагдаж, 1992 оны 8-р сарын 11-ний өдөр Хятад Улсын дарга байсан Жян Зэминь уг дагууль хөөргөх төвд "Дүн фэн сансар аялалын хот" гэсэн нэр хайрлажээ. Хятадын шидэд хөлөг 1-6-рыг бүр уг дагууль хөөргөх төвөөс хөөргөсөн юм. Ингээд Алшаагийн сансар аялалын хот гэж даяарт алдаршижээ.

     Алшаа зүүн хошууны Олонбулаг балагасын Баянхар гацаанд байгаа "зүүдэн зэргэлгэнт хавцал"-ын хүрэн улаан хадан дээр "Алшаа" гэх монгол үсэг шинэхэн дарсан тамага шиг тод байдаг.

     Нэн сонирхолтой нь 2004 онд Алшаа баруун хошууны Яврай балагаснаас зүүн хойш 60 км зайтай нэгэн агуйн хадан дээр 11 хос гарын алганы ором байхыг илрүүлэв. Археологичидын анхны магадлалаар энэ нь 30 мянган жилийн өмнөх ором бололтой.

     Алшаа баруун хошууны хачин жигтэй чулуудын дотор том яст мэлхий наранд ээн хэвтэж байгаа шиг том хэлбэрийн сонин чулуу байдаг. Алшаа баруун хошууны Эрвээхий дэх Лүн шөүшаны том хавцалд хоёр нүдээ тас аниад балар эртний үеэ эргэн бодож байх шиг хүн сармагчины дүрс байдаг юм. Алшаа зүүн хошууны Олон булаг балагасны нэгэн хавцлын 100-аад м өндөр улаан хаданд тэмээн дүрстэй зураг илэрч, дөрвөн улиралыг даган түүний хэлбэр дүрс, өнгө зүс нь хувираад аялал жуулчилал хийгсэдийн сонирхолыг татаж байна.

     Үүнээс гадна Алшаагийн Индэртийн шорвог нуурын голд байдаг нэгэн хадан дээр 108 амьд булаг байж, жилийн дөрвөн улиралд боргилон урсдаг юм. Эзнээ хошууны Совнуур сумны нутагт 300 гаруй жил болж байгаа нэгэн хөгшин улиас байж, түүний өндөр нь 23м байж, 5-6 хүн гар гараа холбобол сая уг модыг дэвэрч багтдаг байна. Алшаагийн "зүүдэн зэргэлгэнт хавцал"-д бас эр бэлгийн хад гэж байдаг сан. Мэргэн үгэнд "мянга сонсноос нэг харсан нь дээр" гэдэг, өн өргөн Алшаагийн эдгээр сонин гайхалтай үзэмжүүд та бүхний нүдийг хужирлахад бэлэн байна.