• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-21 16:48:02    
Өнөр баясгалант өвгөн нас

Хятадын Олон Улсын Радио

    105 насан сүүдэр зооглож яваа өвгөн буурал Ү Ши настан бол Хятадын Гуа шийн өөртөө засах районы Жуан үндэстний нутгийн ядуу айлд төрсөн "Харц жанжин" юм, тэрээр Хятадын ажилчин тариачины улаан Армийн амьд сэрүүн явж байгаа цорын ганц жанжин болно. Ү Ши гуай цэрэгийн ангидаа уран бичээч төдийгүй уран бичлэгийн бүтээл нь Армийн дотоод гадаадад олонтоо шагнал хүртсэн байна.

     Буурал жанжин Ү Ши гуай насан өндөр, үсэн буурал боллоо ч гэсэн уран бичлэг сонирхож, нэрт уран бичээчдэд шавь орж, уран үсэг бичих дасгалыг өдөр алгасалгүй хийж, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээнгүй бичлэгийн даруухан сурагч болно гэдгийг нь хэн ч санаж олоогүй юм. Тэрээр уран бичлэг оролддогоос гадна бас шүлэг холбоо бичих дуртай, төрийн их хэрэг, том том үйл явдалууд болох бүр Ү Ши настан бийр цаасыг үнсүүлэн уулзуулж, билэг ухаанаа дайчлан шүлэг бичиж сэтгэлээ уяраадаг байна.

     Өндөр настан Ү Ши бол шүлэг бичих, загас гөхийдөх, бильярд тоглох, бүжиг бүжиглэх ийм дөрвөн хообийтой хорхойтой хүн, иймээс түүний гуниг бухимдал нь бүгд л бүжгийн хэмнэл, шүлгийн ярууд замхаран алга болдог байна. Түүний охин Ү Лихун үүнийг хүлээн зөвшөөрч байгаа юм.

     "Хөдлөх бол хөтөлбөр" гэж хэлдэг нь Ү Ши өвгөний аман уншлага юм. Тэрээр тэтгэвэртээ гарсанаас хойш, настайчуудын соёл биеийн тамирын ажиллагааны төвийн ширээний теннисын өрөө, бильярдын өрөө, сэлэм эргүүлэн гимнастик хийх талбайд байнга очих болсон байна. Ү Ши настантай хамт нэг хороололд байдаг тэтгэвэртээ гарсан бөгөөд түүнээс арван хэд дүү боловсон хүчнүүд түүнийг бишрэн хэлэхдээ, Ү Ши гуайн бие нээрээ чийрэг байна, тэрээр 80-90 хүрсэн ч ширээний теннисыг амрахгүйгээр арван хэд удаа тоглож, бильярдыг хэдэн цаг үргэлжлэн тоглоход огт ажрахгүй байна гэжээ.

     Ү Ши настан цэргийн алба хашиж байсан үеэсээ бүжиглэх дуртай байжээ. 1988 онд, тэрээр Хятадын настайчууд сэтгүүлийн эрхлэн явуулсан диско бүжгийн анхны их наадмаас онц зэргийн шагнал хүртсэн байна. 1998 онд, нас сүүдэр 98 хүрсэн тэрээр настайчуудын диско бүжгийн их тэмцээнд оролцоод бас онц зэргийн шагнал авсан байна.

     Одоо ч гэсэн настан буурал Ү Шигийн бие лагшин хатуу чийрэг хэвээрээ байна. Ү Ши настаныг сайн ойлгодог хүмүүсийн хэлж байгаагаар, өндөр настан Ү Ши "Хамгийн өндөр настай жанжин"-ы хувиар Гиннесийн номд орох нь аргагүй л нүдээ олсон хэрэг болох юм байна. /Л.Буянтогтох орчуулав/