• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-22 16:05:39    
Гүрж

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 69 мянга 700 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2002 оны байдлаар 4 сая 355 мянга 700. түүний дотор Гүрж үндэстэн 70 хувь, Армани үндэстэн 8 хувь, Орос үндэстэн 6 хувь, Азарбайжан үндэстэн 6 хувь, Осайт үндэстэн 3 хувь, Авхаз үндэстэн 2 хувь, Грек үндэстэн 2 хувийг тус тус эзэлж байна. Гүрж хэл бол албаны хэл, оршин суугчид Орос хэл сайн мэддэг. Ихэнх иргэд нь Үнэн алдартаны шашин шүтэж, цөөнх иргнд Исламын шашаи шүтдэг.

     Нийслэл: Тбилиси, 2002 оны 2-р сарын байдлаар нэг сая 81 мянга 700 гаруй хүн амтай, жилийн дундаж дулааны хэмжээ 12,8 хэм.

     Чухал баяр дурасгалын өдөр: Үнэн алдартаны шашны улаан өндөгний баяр – 1-р сарын 7-ны өдөр, санваар авах өдөр – 1-р сарын 19-ний өдөр, цэргийн баяр – 4-р сарын 30-ны өдөр, ялалтын баяр – 5-р сарын 9-ний өдөр, тусгар тогтнолын өдөр (үндэсний баяр, 1918 онд Бүгд Найрамдах Ардчилсан Гүрж Улс байгуулагдсаныг тэмдэглдэг)-- 5-р сарын 26-ны өдөр.

     Ерөнхий байдал: өвөр Кавказын төв, баруун хэсэгт байдаг. Ар талаараа Оростой, зүүн өмнөд болон өмнө талаараа Азарбайжан болон Арманитай, баруун өмнө талаараа Турктай тус тус хил нийлэж, барууншаа хар тэнгист хүрч байна. 308 км урт тэнгисийн эрэгтэй. Хэсэг нутаг нь өндөр уулны цаг агаартай. Баруун хэсэг нь завсарын халуун бүсийн Газрын дундад тэнгисийн уур амьсгалтай. 1-р сарын дундаж дулааны хэмжээ 3 – 7 хэм, 8-р сарын дундаж дулааны хэмжээ 23 – 28 хэм.

     Манай тооллоос өмнөх 6-р зууны үед өнөөгийн Гүржийн нутагт боолын байгуулалт хаант улс байгуулагдав. Манай тооллын 4 – 6-р зууны үед феодал засаг байгуулагдав. 6 – 10-р зууны үед Гүрж үндэстэн бүрэлдэн бий болж, 8 – 9-р зууны үед феодалын жижиг хаанлаг байгуулагдсан байна. 19-р зууны эхний хагаст Гүржийг Хаант Орос хавсарган нэгтгэв.1918 оны 5-р сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Гүрж Улс байгуулагдав.

    1921 оны 2-р сарын 25-ны өдөр Зөвлөлийн Засагт Социалист Бүгд Найрамдах Гүрж Улс байгуулагдаж, мөн оны 12-р сард Зөвлөлийн Засагт Социалист Бүгд Найрамдах Авхаз Улс нь Гүржд нэгдэв (1931 оны 2-р сараас хойш Зөвлөлийн Засагт Социалист Бүгд Найрамдах Өөртөө Засах Улс болов). 1922 оны 3-р сарын 12-ны өдөр Зөвлөлийн Засагт Социалист Холбооны Бүгд Найрамдах Өвөр Кавказ Улст нэгдэж, мөн оны 12-р сард холбооны гишүүний хувиар ЗХУ-т нэгдэв. 1936 оны 12-р сарын 5-ны өдөр Зөвлөлийн Засагт Социалист Бүгд Найрамдах Гүрж Улс нь ЗХУ-т шууд хариалагдаж, түүний бүгд найрамдах улсуудын нэг болжээ. 1990 оны 11-р сарын 4-ний өдөр тусгар тогтнолын тунхаг нийтэлж, улсын нэрээ "Бүгд Найрамтдах Гүрж Улс" гэж нэрлэв. 1991 оны 4-р сарын 9-ний өдөр албан ёсоор тусгар тогтносноо мэдэгдэв. 1995 оны 8-р сарын 24-ны өдөр шинэ үндэсэн хууль баталж, улсын нэрээ " Гүрж" гэж тогтоожээ. \М.Цэцэн бэлтгэв\