• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Wednesday    Apr 9th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-22 16:18:21    
Монголын сансар телевизийн "Солонго нэвтрүүлэг"- ийн нэгэн өдөр

Хятадын Олон Улсын Радио

     Монголын сансар телевиз \STV\ болон Өвөр Монголын Одон Телевизийн хамтран бэлтгэдэг телевизийн "Солонго" нэвтрүүлгийг өдөрт нэг цагаар Өвөр Монголын Одон Телевизээр цацаад нэг жил гаруй болж байна.

     Энэ нэвтрүүлгээс бид Монгол улсын соёл урлаг, байгаль, ахуй амьдрал, зан заншил, орчин үеийн рок, поп урлаг гээд олон төрөл зүйлийг үзэж, харж болох юм. Энэ нэвтрүүлэг нь өнөө ганц Өвөр Монголд биш Хятад улсын өнцөг буланд хүртэл хэл мэддэггүй хүн ч гэсэн үзэх болсон байна.

     Тун саяхан би өөрийн төрсөн нутаг Өвөр Монголын Өөртөө Засах Районы Шилийн Гол Аймгийн Төв Шилин хот болон Авга хошуугаар явсан юм. Очсон газар болгонд Өвөр Монголын Одон Телевиз болон Монгол Улсын Сансар Телевизийн хамтран бэлтгэдэг энэ нэвтрүүлгийг үзэж байлаа. Үзэх ч дуртай байлаа. Би ч бас үзлээ. Монголын сансар телевизийн Өвөр Монголын Хөххот-д суугаа найруулагч Буян-Нэмэх, Өвөр Монголын хөдөө орон нутгаар явж, сурвалжлага, ярилцлага авч байгаа нь харагдаж байсан юм. Энэ нэвтрүүлэг нь Өвөр Монголын ард иргэд, ялангууяа хөдөө орон нутгийн малчин түмний хүрээллийг их олж байна.

     За, Тэгвэл өнөөдрийн "Найрамдлын гүүр" –ийн шинэ дугаараар Монголын сансар телевизийн "Солонго"-ын нэгэн өдрийн нэвтрүүлгийн тухай ярих болно.

     Энэ өдрийн "Солонго" нэвтрүүлэг нь юуны өмнө Өвөр Монголын Шилийн Гол Аймгийн Үзүмчин хошуунд болсон "Алтан намрын түрлэг" цагаан сарын уран сайхны тоглолтоос эхэллээ. Эхлээд Монгол улсын дуучин Баясгалангийн дуулсан "Ботго" дуугаар ая дууны мэндчилгэ дэвшүүлсэн юм. Дараа нь "Номуун уянга" бүжгийн хамтлагын бүжиг, Үзүмчин хошууны хүүхдийн дууны хамтлагийн дуулсан "Бид нэг тив" гэсэн хүүхдийн дуу үүний дараа Монгол улсын оюутан залуучуудын холбооны тэргүүн байр шагналт дуучин, жүжигчин Хатанбаатар тайзнаа гарч, "Бөхийн тайлбар" тоглолт гаргасан бөгөөд "Үдшийн талбай" гэсэн дуугаар ая дууны мэнд хүргэсэн юм. Үүний дараа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, төрийн "алтан гадас" одонгоор шагнагдсан "Баян монгол" чуулганы дуучин Уранчимэг тайзнаа гарч Хатанбаатартай хамт "Улаанбаатарын үдэш" дуугаар үзэгчид олноо баясгаж, дараа нь Уранчимэг өөрийн дууныхаа санд орсон "Хүүхэн хүний хүслэн" "Бүжиглэеэ бүгдээрээ" дуугаа дууллаа.

     Энэ өдрийн "Солонго" нэвтрүүлгээ өндөрлөх үед, Монгол улсын төрийн хошоо шагналт, хөгжмийн зохиолч Жанцанноров морин хуурын тухай хэлсэн үгийг тавьж байсан бөгөөд Монгол улсын "Чилүүгэн" морин хуурын дөрвүүл хамтлагийн хөгжидсэн морин хуурын эгшгээр нэвтрүүлгээ өндөрлөсөн юм. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040