• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-22 16:59:29    
Даньдань мянь гэдэг гурилтай шөл

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм найз минь, өнөөдөр таньд Даньдань мянь гэдэг гурилтай шөлийг хэрхэн хийж иддэг тухай танилцуулахаар бэлтгэлээ. Энэ гурилтай шөл нь Хятадын байруун өмнөд нутгийн Сы Чүань мужийнхан их иддэг, Яагаад гэвэл энэ нутаг нь газар зүйн байршлаасаа болоод чийг нойтон цаг агаартай, нөгөө талаар энэд халуу чиньжүү элбэг ургадаг байна. Гэтэл одоогийн байдлаар зөвхөн Сы Чүань нутгийнхэн гэсэнгүй, хятадын аль ч газрын хүмүүс энэ хоолыг сохирходод болж байна. Нэн ялангуа зулуучуудад энэ хоол илүү таалагдаж байгаа ажээ.

     Хоол хийхэд хэрэглэх материал: Цагаан гурил 300 грамм, өндөг 2 ширхэг, болгосон гахайн махны тос 30 грамм, дүн цай ногоо 60 грамм, наранцэцгийн тос 50 грамм, цуу 15 грамм, жян юү 75 грамм, нунтагласан хүа жяо 10 грамм, улаан чинжүүг шарсан тос 70 грамм, саримны нухаш 20 грамм, гүнждийн нухаш 50 грамм, давс, вэй жин, жижиглэн хэрчсэн сонгино, гүнждийн тос, тунгалаг шөл зэргийг тус бүр хэрэглэх хэрээр бэлэн болгоно.

  

     Хоолийг хийх арга: 1-рт. Гурил дотроо 2 ширхэг өндгөө хагалж хийгээд бүлээн усаар нухаж зуурч бөөрөнхйилөөд, 15 минут хэртэй тавьж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд хэрчиж чанахад бэлэн болгоно, дүн цай ногоогоо жижиг болгон хэрчиж, гүнждийн нухашаа усаар шингэлнэ. 2-рт. Том аяганд жян юү, нунтагласан хүа жяо, улаан чинжүүг шарсан тос, саримны нухаш, гүнждийн нухаш, давс, вэй жин, жиижглэн хэрчсэн сонгино, гүнждийн тос, жижиглэн хэрчсэн дүн цай ногоо зэргийг хийж, бага хэмжээний тунгалаг шөл нэмж хутгаж, болгосон гурилаа дээр нь холиж идэхээр тус бүр жижиг аяганд аягалж тавьна.

     3-рт. Хэрчсэн гурилаа усанд чанаж буцалхаар нь жижиг аяганд аягалсан шөлөн дотроо хийж хутгаад л энэ шөлтөй хоол болох нь тэр дээ.

     Энэ гурилтай шөл нь халуун бөгөөд хоол идэх дуршлийг нэмэгдүүлдэг байна онцлогтой юм.

     Хэрэв чинь цай ногоо болон болгосон үхрийн махыг жижиглэн хэрчсэн үйрэмдгээс шөлөөндөө хийвэл бүр ч гоё сайхан амттай болгодог байна. Энэ гурилтай шөлийг хийхдээ шөлийг гахайн мах, загасны мах юм уу шувууны мах зэрэг ямар ч махыг сонгон хэрэглэж болдог шүү дээ. \Номин бэлтгэв\