• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-23 15:27:20    
Зул сарын баяраа ингэж тэмдэглдэг

Хятадын Олон Улсын Радио

     Зул сарын баярыг тохиолдуулж, Бээжингийн холын дүүрэг дэх цанаар гулгах талбай янз бүрийн ажиллагаа зохион явуулдаг. Хүмүүс цасан ертөнцийн дунд сэтгэлээ ханатлаа гулгаж болохын зэрэгцээ өөрийн сонирхолтой ажиллагаандаа оролцож болно. Жишээлээд хэлэхэд галын аанам, гэрэл дэнлүүгийн үзэслэлэн, суглаатай тоглоом зэргийг нэрлэж болно.

     Өнгөрсөнд Бээжингийн гадаадын элчний газраас ойрхон байдаг Сан Ли Тунь гудамжний баарууд их нэртэй байсан юм. Өнөө хүмүүсийн сонирхол Хоу Хайд шилжсэн байна. Энд адил бус хэв намбаар засаж янзалсан зүйл зүйлийн онцлогтой баарууд байдаг. Хүмүүс аль дуртай баарандаа орж, адил бус орон нутаг, адил бус соёлын хүртээлийг мэдэрч болно.

     Хятадчууд ямар ч баярыг халуун дулаан гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэж өнгөрөөхийг хүсдэг. Хөгшид буурлууд, залуу багачууд хүүхэд нялхас гэсэнгүй гэр бүлээрээ хматдаа элбэг дэлбэг найрын ширээ засч, ирэх жилд аз хийморьтой явахыг ерөөхөөс илүү жаргалтай мүч гэж байна уу.

     Баярын өдөрт дэлгүүр явах нь залуу бүсгүйчүүдэд байдаг бас нэгэн тэмдэглэх арга барил юм. Дэлгүүр хоршооны хувьд ч энэ үе бол ашиг олох сайн тохиол болно. Хэдэн долоо хоногоос өмнө дэлгүүрүүд зул сарын баярыг угтах хямдрал заралж эхэлсэн юм. Си Дань, Ван Фу жин, шинэ дэлхий гэд Бээжингийн олон том дэлгүүр зүйл зүйлийн арга хэмжээгээр үнэ ханшийн өрсөлдөөн хийж байна. Байнга хэрэглдэг арга гэвэл хэдий мөнгний юм авбал тэдий хэмжээгээр хариулж өгөх явдал болно. Бэлэн мөнгө биш учраас уг дэлгүүрт тасралтгүй юм авах хэрэгтэй. Миний хувьд шууд хямдрал зарлах нь гоё байдаг. Мөнгө төгрөг цаг хугацаа, аль алинд хэмнэлтэй бөгөөд нэгэн цагийн халуунаас болж, өөртөө хэрэггүй юм авахаас болгоомжилж чаддаг.

     Ер нь баяраа яаж тэмдэглэх нь хүмүүсийн хувийн дур сонирхолоос шалтгаална.


1  2