Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу, бямба гаригийн дуу хөгжмийн нэвтрүүлэг та бүхэнтэйгээ золгож байна. Энэ орой нь христосын мэндэлсэн өдрийн өмнө орой, бодоход та бүхэн зул сарын баяраа тэмдэглэх ажиллагаагаа нэгэнт эхлүүлсэн байхаа. Энд Монголын ард түмэнд зул сарын баярын гал халуун мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ энэ баярт зориулж бэлтгэсэн нэвтрүүлэг та бүхэнд таалагдахыг хүсэж байна.
Одоо та бүхний сонсч байгаа нь ариун охид хамтлагийн дуулсан "зул сарын баярын мэнд хүргэе" дуу болно. Энэ нь Англи улсын уламжлалт дуу юм. Хөнгөн цоглог хөг айзамтай бөгөөд баярын өдрийн уур амьсгалаар бялхам байдаг. Ариун охид хамтлаг нь Хятадын Нанжин хотын урлагийн дээд сургуулийн 7 оюутнаар бүрэлдсэн юм. Энэ 7 охин нь маш үзэсглэнтэй төрснөөр барахгүй тунгалаг сайхан дуу хоолойтой. Хамтдаа сонирхоё.
Сая та бүхэн ариун охид хамтлагийн дуулсан "зул сарын баярын мэнд хүргэе" дууг сонслоо. Өрнөдийн хүмүүс улаан, ногоон, цагаан 3 өнгийг христосын мэндэлсэн өнгөөр үздэг. Зул сарын баяр ойртохын дагуу айл болгон дээрх өнгүүдээр байр өрөөгөө засан чимдэг. Улаан өнгө гэхэд зул сарын цэцэг болон зул сарын лаа байж, ногоон өнгөд ёолкийн мод байдаг. Ёолкийн модыг голцуу цөөрс, нарс зэрэг суварган хэлбэртэй мөнхийн ногоон модыг сонгож, дээр нь цэцэг, тоглоом, гэрэл, од зэрэг янз бүрийн чимэгллээр чимдэг. Зул сарын баярын орой хүмүүс сүлд модыг тойрон дуулан бүжиглцгэж, сэтгэлээ хантал баярлдаг. Өвлийн өвгөн нь зул сарын баярын хугацаанд хамгийн таалагддаг хүн юм. Хүүхдүүд унтахаасаа өмнө зуухны дэргэд юм уу дэрнийхээ дэргэд оймсоо тавиж, тэднийг унтсаны дараа өвлийн өвгөн ирж, бэлэг өгөхийг хүлээдэг. Одоо хамтдаа Хятадын страдын дуучин Ян Кунгийн дуулсан "зул сарын баярын орой" гэдэг дууг сонирхоё.
1 2 3 4 5
|