• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-23 15:40:04    
Нэрэлхүү зангаа орхиё

Хятадын Олон Улсын Радио

     Өнөөдрийн эцэг эх хүүхдүүдийнхээ төлөө санаа сэтгэлээ чилээж, чадал ухаанаа шавхаж байгаагийн шалтгаан юу бэ?

     Хүүхэд сайн шалгаагүй бол эцэг эхийн нүүрийг барна, сайн сургуульд ороогүй бол бусдын царайг харахаас халширна, харин сайн сурдаг, сайн сургуульд шалгаж орвол эцэг эхийн нүүрд гэрэл хялба нэмэрлэж, бусдын дэргэт бардам байж чадах энэ бүхэн нь юунаас болж байна?

     Нэрэлхүү зан, хий хоосон нэр төрийн хойноос хөөцөлдөж, хүүхдэд хариуцалгагүй хандаж байгаа хэрэг мөн.
"Их сургуульд шалгаж орохгүй бол харьж ирсний хэрэггүй" гэж зарим эцэн эхчүүл хүүхэддээ хэлдэг, энэ бол маш хариуцалгагүй үг юм, хүүхэд чинь болсны хувиар ямар хэрэг хийчлээ гээд эцэг эх бологсод ийм үгийг хэлж болохгүй юм. Заавал их сургууль, голдолготой сайн сургуульд орвол хүүхдийн ирээдүй сайн болчихно гэж үү ? сайн сурдаг, сайн сургуульд орсон хүүхдүүд янзын гунигт хэрэг үүсгэсэн учрууд гарсаар байгааг бид харсаар байна.

     Хүүхдээ зүгтэй хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө олонхи эцэг эхчүүл сэтгэл санаа, ухаан чадлаа шавхаж, хүүхдийн аль байсныг нь орлон хийж, ирээдүй хойчын зам мөрд нь суурь тавьж байна, гэтэл бодит амьдралд энэ бүхэн нь нийгмийн шаардалга болон хүүхдийн өсөлтийн явцад нийцэхгүй болж байна, хүүхдээ орлож бүх ажлыг нь хийчлээ гээд насан туршдаа дагаад явж чадах уу ? чадахгүй нь мэдээж, иймээс хүүхэддээ хань, өмөг түшиг нь болохоос биш бүх ажлыг нь орлож гүйцэтгээд байсны хэрэг алга юм, олон олон гэр бүл хүүхдийн анх сургуульд орохоос эхлээд цүнхийг нь бэлтгэж өгөхөөс гадна сургууль хүртлэх замд нь цүнхийг нь үүрээд явж байна, хүүхэд ямар цүнхээ даахгүй байна гэж үү ? хүүхэд том болсон ч бүх ажилд нь гар бие оролцон, өмнө нь гүйж байна, томчуул бүх ажлыг нь хийчих юм бол хүүхэд юугаа хийх юм бэ?

     Өнгөрсөнд хүмүүс идэж өмсөх, мөнгө төгрөг, эд бараагаар өрсөлдөдөг байсан бол өнөө хөгжөөд хүүхдээрээ өрсөлдөх болжээ, хэний хүүхэд сайн сургуульд орсон, хэний хүүхэд өндөр оноо авсан, хэний хүүхэд эцэг эхийн хүсч байгаа сайн сургуульд орсон гэх болжээ.

     Бага сургуулийн нэг багш хүүгээ гадаадад гарч суралцуулах явдлыг гэр бүлийн хамгийн өнгө гэрэлтэй явдлаар үзэн, ямар басан ч хүүгээ гадаад улс руу гаргаж суралцуулна гэж зүтгэжээ, гэтэл хүү нь ганцхан хувь дутснаас болж явж чадахгүй болсонд бүх гэр бүлийн байдаг хөрөнгөө өргөж байгаад хүүгээ арай гэж явуулжээ. Явсны маргаашаасаа "миний хүү гадаадад гарч суралцсан" гээд хүн болгонд зар тавин уриалжээ. Энэ нь энэ эцгийн нэр төр, гэр бүлийн өнгө гэрэл байж таарна, гэтэл очиод удаагүй хүү нь бусдад зодогдож бэртснээр улсдаа буцах хэрэгтэй болжээ, хүү нь харьж ирсэнд аав нь маш уурлаж, "чи даан ч өөдгүй амьтан юм, би өнөө сургуулийн захиралд өрсөлдөж байхад заавал энэ цагт миний нүүрийг барах нь, хүн амьтангүй газар түр нуугдаж бай" гэсэн гэнэ.

     Энэ жишээнээс хоосон нэр төрийг хөөцөлдөх нь ямар аймшигтай гэдгийг шууд тусгасан бөгөөд эцэг эхийн нэр төрөөс болж, хүүхдэд ямар их хохирол учруулж байна гэдгийг мэдэж болно. Өнөө болтол маш олон томчуул өөрийн эрэл хүсэл, нэр төрөө бодож, хүүхдийг албадах үзэгдэл мөн оршсоор байна.

     Иймээс нэрэлхүү зангаа орхиж, хариуцалгат сэтгэлээр хүүхдэд хандах бол эцэг эх бологсодын ариун дархан үүрэг хариуцалга байгаа юм.