• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-23 15:55:40    
Үзэсгэлэнт сайхан Улаацав

Хятадын Олон Улсын Радио

     Өвөр монголын Улаацав аймаг нутаг дэвсгэрийн талбайгаар тийм ч том биш ч гэсэн газар зүйн таатай нөхцөл болон үзэсгэлэнт сайхан байгалын өнгө үзэмжээрээ Хятадын дотоодод төдийгүй дэлхийн дахинд ч нэр алдартай юм. гэгээнтал, шармөрөн, хүйтэн шилийн аялал жуулчлалын нэрт үзэмжүүдийг хүмүүс андахгүй мэднэ. Энэ нутгийнхан Өвөр монголдоо аялал жуулчлалыг хамгийн түрүүнд хөгжүүлсэн бөгөөд одоо энэ ажил төрөл нь ихээхэн хөгжилтэй болсон байна.

     Улаацав аймгийн төв жинин хотод Өвөр монголын төв хөхотоос зүүншээ галт тэргээр хоёр цаг яваад хүрдэг. Улаацавын олонх нутаг нь тал нутаг байдаг. энд салхины аясаар найгах өвс цэцгийн дунд үхэр хонь дураараа билчсэн үзэмж байхгүй боловч нүд алдласан хээр тал үргэлжилж байдаг билээ.улаанцавын уудам хээр талаар аялахад хаяа бас сухайн ой тааралддаг. Улаацав аймаг хойт талаараа шилийн гол аймгийн сөнидийн тал нутгийн баруун хойт хэсэгтэй залгалдаж байдаг юм. энэ хэсэг газар нь эртэндээ монгол—хянганы эртний далай байсан гэдэг. Энэ бол Өвөр монголын их говь хээр юм. далайд байдаг шүрэн арал мэт улаан бэрзгэр улаан чулуунууд энд тэндгүй харагддаг юм. энд хужирлаг өвч их ургадаг. Харин улаанцав аймгийн өмнө талаар бол сухай, мэтийн ургамал ерөөс байдаггүй. Гэгээнтал , шар мөрөн зэрэг газрууд бол нийдэм үргэлжилсэн хээр тал юм.

     Таву гол болон айвгын гол нь манан шүр мэт улаанцавын тал нутгаар зэрэгцэн урсаж, ху борооны улиралд энэ нутагт чийглэг сэрүүн уур амьсгал авчирч өгдөг юм.

     Гэгээнталын зуслан хөх хотоос 150 км зайтай байдаг цагаан булаг сумын нутагт байдаг. цагаан булаг сумнаас баруун өмнөшөө нэг км-ын зайд тунгалаг булаг мяралзаж, өвс мод ягцран ургасан байдаг юм. гэгээнтал өмнө талаараа өндөр хойт талаараа налуу байдаг болхоор өндөр газар зогсоод харахад чяндган цагаан эсгийн гэрээс суунаглах аргалын цэнхэр утаа харагдаж таван хошуу мал дураараа билчсэн нутаг үнэхээр үзэсгэлэнтэй сайхан байдаг ажээ.

     Дөрвөдийн вангийн ордон нь шашин төрийг хослуулсон эртний барилга байж, цагаан булаг сумны нутагт байдаг. цагаан дуган нь лам хувраг нарын хурал хурал газар юм. хө вааран ордон нь дөрвөд хошууны ван ноён засаг төрийн үйл хэрэг гүйцэтгэдэг болон оршин амьдардаг газар байсан юм. вангийн ордон нь өмнө хойно хоёр танхимтай, өмнө танхимд нь ван ноён ажил хэргээ гүйцэтгэж, хойт танхимд нь ван ноён гэргийтэйгээ суудаг байжээ. Дөрвдийн вангийн ордон нь 2800 хамвтгай дөрвөлжин метр талбайтай байдаг юм. Мин улсын сүүлчээр Чингис хааны хойч үеийнхэн онон голын урсгал дагуу газраас барууншаа далан хар уулын хойт хормойд ирж нутагшин суусан түүхтэй юм.

     Шар мөрөн гол нь хөх хотоос 90 км зайтай байдаг. Минь улсын үед түмэдийн алтан хаан хариатаа дагуулан Фэн Жу нутагт хүрэлцэн ирсэн байна. алтан хааны харианд дархан муумянган хошуу ч багтаж байдаг байжээ.