• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-23 16:03:55    
Хятадын гуравдугаар том далайн боомт—Да Лянь

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын зүүн хойт нутгийн Ляо Нинь мужид байдаг Да Лянь гэдэг боомтын хот бол Хятадын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг нь юм. Бо Хай тэнгисийн эрэг дээр байдаг энэ боомт нь цаг агаар, хот тохижилт, эдийн засгийн хөгжил, орчин үеийн хөгжил зэрэг олон талаар хүмүүсийн бахрхалыг татсан хот юм. тэрчилэн Да Лянь хотын хөл бөгбөгийн баг Хятадын лийгийн тэмцэнд гайхамшигт амжилттай тоглож, Лийгийн тэмцээнд эхэлснээс нааш арваад жил тасралтгүй аваргалж байсан юм. Хятадын эдийн засгийн хөгжлөөр хамгийн түргэн байгаа бо хай тэнгисийн эрэн тойрны бүс нутгийн дунд Да Лань нь хошуучилах Дайчилах үүрэг гүйцэтгэж байгаа юм. Да Лянь боомт нь Хятадын умард нутгийн хөгжлийн хамгийн тэргүүний эгнээнд явж байна.

     Да Лянь Боомт 1899 онд эхэлж байгуулагдсан байна. Да Лянь нь одоо Хятадын гуравдугаар том далайн боомт бөгөөд хамгийн том гадаад худалдааны боомтын нэг нь юм. уг боомтод түүхий нефт, газрын тос, нүүрс цувимал, модон материал, үр тариа, контейнер болон ойр зуурын барааны 65 зогсоолын газар байгаа бөгөөд арван мянган тонжоос дээх 35-зогсоолын газар байгаа юм. Да Лянь боомтын жилийн бараа нэвтрүүлэх чадал нь 80 гаруй сая тоннд хүрч байгаа юм.Да Лянь боомт нь дэлхий 150 гаруй орон болон раионтой худалдааны тээврийн харилцаатай юм. одоо яг байгуулагдаж байгаа Да Яо Вань боомт бол Хятадын хамгийн том олон улсын котейнерын дамжин өнгөрүүлэх гүүн усны боомт болно. энд зуу гаруй гүүн усны зогсоолын газар байгуулахаар төлөвлөж байна. зураг төсөлд тусгасан бараа нэвтрүүлэх чадал нь мөн 80 сая тоннд хүрэх болно. нэгдүгээр шатны контейнерын дөрвөн зогсоолын газар болон энгийн хоёр зогсоолын газар нь одоо албан ёсоор ашиглалтад орсон байна.

1  2