• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-26 16:13:30    
Одон орныг шинжих анхны газар

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын одон орныг шинжих анхны газар бол Бээжингийн одон орныг шинжих газар юм. Энэ газрыг 1954 оноос эхлэн байгуулж, 1957 оны 9-р сарын 29-ний өдөр албан ёсоор нээсэн байна. Эхний үедээ хуучин БНАГУ-ын хийсэн одон орны үзэгдэл үзүүлэх машин хэрэглэж байснаа 1976 оноос Хятадын өөрөө бие даан хийсэн одон орны үзэгдэл үзүүлэх машин хэрэглэх болсон байна. Энэ газарт одон орны ордон, үзэнгэлэнгийн ордон, одон орны оргил, нарны энергийг ашиглах үзэсгэлэн зэрэг байдаг.

     Одон орны орчин үеийн анхны оргил: Хятадын одон орны орчин үеийн анхны оргил бол Жянсү мужийн Наньжин хотын зүүн хойт хэсэгт байгаа Зи Жиньшань уулны баруун оргил дээр байгуулсан Хятадын Шинжлэх ухааны академийн Зи Жиньшаний одон орны оргил болно. Энэ одон орны оргилыг Хятадын эрдэмтэн Шюй Чинсүн үүсгэн байгуулж, 1934 онд байгуулж дууссан байна. Дэлхийн 2-р дайны үед хэсэг аппрат хэрэгсэлийг нь Күньмин хотод шилжүүлж, үлдсэн бүх юм нь дайны хөлд эвдэгдсэн байна. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа 60 см-ийн дурныг нь засан шинэтгэж, өөр тоног дөхөөрөмж нэмж байгуулсан байна. 1964 онд 40 см-ийн дуран, 1965 онд 43 см-ийн дуран байршуулсан байна. 1982 оны эхээр Хятадын анхны 94 кипогерцийн дуран байршуулж, холбогдох онолын судалгаа болон нар, сарны гаргах цахилгааны талаар ажиглалт хийж эхэлсэн байна. Энэ нь батлан хамгаалалт, алсаас мэдрэх техникийн хөгжил болон одон орны судлалд чухал ач холбогдолтой юм.

     Одон орны хамгийн том оргил: Хятадын одон орны хамгийн том оргил бол Хятадын шинжлэх ухааны академийн Юньнаний одон орны оргил болно. Тус одон орны оргил Юньнань мужийн төв Күньмин хотын зүүн талд байгаа далайн түвшнээс 2020 метр өндөр Фэн Хуаншань уулан дээр байдаг. Энэ одон орны оргил бол уул нь Төвийн судалгааны хүрээлэнгийн одон орны судалгааны газар Хятадыг Японы түрэмгийлсэн дайны үед энд ннүүж ирсэн байжээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа түүнийг Зи Жиньшаны одон орны оргилын Күньмингийн ажлын станц болгож байснаа 1975 оноос өргөтгөөн байгуулж, Юньнаний одон орны оргил болгосон байна.

     Хөдөө тосгоны анхны одон орны оргил: Хятадын хөдөө тосгоны анхны одон орны оргил 1988 оны 10-р сард Жянсү мужийн Күньшань хотын Фэнлан жэнь суурины гол бага сургуульд байгуулагдсан байна. Энэ одон орны оргилыг тус сургуулийн 4 давхар байшингийн орой дээр байгуулж, 15 см-ийн одон орны дуран байршуулжээ. Энэ одон орны оргил байгуулагдсан явдал нь тус сургуулийн хүүхэдийн одон орны судалгааны дур сонирхолыг их дэгдээсэн бөгөөд Хятадын хэмжээний бага сургуулийн хүүхэдийн дотор одон орны тухай мэдлэг эзэмших халуун өрнөлт бий болгсон байна. \М.Цэцэ бэлтгэв\