• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-26 16:29:27    
Шинэ хүн Жян Хунбэ

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгана уу, залуучууд хөтөлбөр та бүхэнтэйгээ золгож байна. Энэ удаагийн хөтөлбөрөөр сүүлийн үе хүмүүсийн анхаарлын төвт орж байгаа шинэ хүн Жян Хунбэг танилцуулахаар бэлтгэлээ.

     Жян Хунбэ Хятадын зүүн хойт нутагтай. Шэнян хотын биеийн тамирын дээд сургуулийг волейболын мэргэжлээр төгссөн юм. Багаасаа кино жүжигд дур сонирхолтой тэрээр 1997 он Бээжингийн кино урлагийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэний дараа хэдэн кинод амжилтай тоглсоноор нэн олон хүнд таалагдах болжээ. Түүний төлөөлөх бүтээлээс дурдахад "гэр орон" "хуучин хот" "сайхан ордон" зэрэг олон ангит кино, "дайсан ирлээ" "цагдаа дээрэм" зэрэг кино бүтээл багтаж буй.

     Энгийн үед Жян Хунбэ ерөөс зурж буддаггүй. Гэвч төрөлхий байдаг гоё арьс нь харахад л бусдын атааг хүргмээр. Кино тоглохтой харьцуулбал амьдралын дундах инээж хөхрөлдөх дуртай, үнэнч даруухан байдаг энэ залуу бүсгүй хүмүүсэд нэн элэгсэг санагддаг юм. Тэрээр тамирчин гаралтай болохоор биеийн тамирын дасгал хийх нь өдөр дутмын салж болошгүй зүйл болно. Гүйх, Усанд сэлэх, бөмбөг тоглох зэрэг нь түүнд хамгийн таалагддаг спортын төрөл болох юм. Жян Хунбэ жүжиг тоглох үед ч биендээ дээс авч яван, зав гарсаар уг орондоо хэдэн зуун удаа өсөрдөг. Хэдэн өдөр хөдөлгөөн хийхгүй юм бол бүх бие зэвэрсэн мэт болдог гэж тэрээр хэлж байлаа. Илүү нэг төрлийн мэргэжил эзэмшихийн тулд Жян Хунбэ бас таэквондо сурч, зодоонтой кино тоглоход бэлтгэл хийсэн юм.

     Сүүлийн үе Жян Хунбэ биеийн дасгалын арга барилдаа өөрчлөлт оруулсан байна. Тэрээр өглөө босох бүр тэргүүний хийх явдал нь нам тайван завилж суух явдал юм. Тэрээр хэлэхдээ, 9 настайгаас 21 хүртэл волейбол тоглож, арван хэдэн жилийн ширүүн хөдөлгөөнд жаахан уйдсан байна. Өдөр бүр нэгэн байдлаар хагас цаг завилж суух нь тэнцүү цагт хөдөлгөөн хийсэнтэй ижил үр дүнтэй. Ингэх нь бие сэтгэлээ тайвшруулж, өөрийн биед бодон сэтгэх орон зай өгдөг гэжээ.

     Маш их татах хүчинтэй бөгөөд өрсөлдөөн ихтэй урлагийн салбард тайван сэтгэлтэй байх нь тэргүүн чухал юм. Чавхдастай адилаар чангалсаар байж, аль нэг өдөр тасарч болзошгүй гэж Жян Хунбэ хэлж байлаа. Тэрээр биеэ тайвшууралж сурсан нь нэгэн удаагийн кино тоглох явцаас болсон юм. Тэр үед Жян Хунбэгийн бие маш муу байжээ. Маань тоолж бурханы шашин шүтэхийг бусад хүн зөвөлгөө өгсөн байна. Тэр цагаас эхлээд бурханы сургал нь Жян Хунбэгийн оюун санааг ариутгах эрдэнэ болсон юм. Тэрээр хэлэхдээ, сэтгэл уймарсан үед юуны өмнө адил бус талаас авч үзэн, тайван хандах хэрэгтэй. Юм бүхнийг багтааж чадах нь хүн болохын хамгийн дээд зиндаа гэжээ.

     Жүжигчний замналаар замнасан хэдэн жилийн турш Жян Хунбэ ерөөс мах иддэггүй. Гэвч өдөр бүр өндөг идэж, сүү уух заншлаа хадгалсаар ирсэн юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ, маш олон цагаан хоолны шим тэжээлийн агуулагдац нь махны төрлөөс өндөр байдаг. Тэрээр цагаан хоолонд орсоны дараа арьс торгон зөөлөн болж, бие сэтгэл ч улам чийрэг болсон байна гэжээ. Зав чөлөө олдвол цагаан хоолны гарын авлага бичиж, нэн олон хүнд туслан, идээн ундааны сайн сайхан зан заншлыг буй болгохоор Жян Хунбэ төлөвлж байна.

     Жян Хунбэгийн үзхээр эрүүл сайхан хооллох датгал нь гоо сайхны зангилаа юм. Түүний арга гэвэл өдөр бүр их хэмжээний ус уух явдал болно. Сүү болон таргаас гадна янз бүрийн ундааг тэрээр ерөөс уудаггүй. Үүнээс гадна Жян Хунбэ архи тамхитай ойртдоггүй, орой бүр 10 цагт унтдаг юм.

     Ярилцлага дуусахад Жян Хунбэ гоо сайхны нэгэн аргыг олонд танилцуулсан байна. Тухайлбал сүү болон бага хэмжээний давсыг холиж биеэ угаах нь хуурайшхаас сэргийлэх хамгийн сайн арга юм.