• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-26 16:43:12    
Өндөр зэргийн албан тушаалтай эмэгтэйчүүд

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын нам төрийн удирдах давхаргад өнөө 7 эмэгтэй нам төрийн гол удирдах тушаал үүргэлж байна. Төрийн зөвлөлийн 29 яам хороодод сайдын буюу орлогч сайдын хэмжээний эмэгтэй албан тушаалтан 16 байж, бүх Хятадын муж, өөртөө засар район, шууд харьяа хотын нам засгийн удирдах газарт 40, 50 эмэгтэй албан тушаалтан байж, тэдний олонх нь гэгээрэл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан техник мэргэжил жич эмэгтэйчүүдийн ажил төрлийг удирдаж, эрэгтэйчүүдээс дооргүй сайн ажилж явна.

     2005 оны 1-р сарын 22-ны өдөр Хятадын Хөхнуур мужийн 10-дах сонгуулийн ардын төлөөлөгчдийн их хурлын 3-р бүгд хурлаар Сун Шиүянь дийлэнхий олонхийн санлаар баруун бүс нутгийн мужийн даргаар сонгогдсон бөгөөд одоохондоо тэр бол Хятадын цорын ганц эмэгтэй мужийн дарга байж, Хятадын нам төрийн удирдах хүмүүсийн анхаарлыг татсаар байна.

     Тэрээр Хятадын төв хорооны намын дээд сургуулиас төгсөж, Хөхнуур мужийн үйлдвэрчний эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга, мужийн тоо бүртгэлийн газрын дарга, мужийн намын хорооны байнгын гишүүн, суртал ухаагуулгын газрын дарга, Хөхнуур мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч, мужийн орлогч даргын тушаал үүргэлж өнгөрсөн байна.

     Сун Шиүянь бол мужийн даргаар сонгогдсон 3-дах эмэгтэй юм, түүнээс өмнө, 1982 онд 46 настай Гү Шиүлянь Хятадын Жянсу мужийн дарга байсан. 2001 онд Оюунчимэг ӨМӨЗР-ны засгийн газрын даргаар ажиллаж байсан юм. 2 жилийн дараа ӨМӨЗР-ны 10-дах сонгуулийн ардын төлөөлөгчдийн 1-р бүгд хурлаар, 59 настай Оюунчимэг дахин сонгогджээ. Өнөө тэрээр бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны орлогч даргаар ажилж байна.

     Хятадын нам төрийн удирдах давхаргад ажиллаж байгаа 7 эмэгтэй бол улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ү И, БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Хэ Лүли, Гү Шиүлянь, Оюунчимэг, улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны орлогч дарга Лю Яньдүн, Хао Жиньшиү, төрийн зөвлөлийн гишүүн Чэнь Зили болно. Төрийн зөвлөлийн 29 яам хороодод сайдын болон орлогч сайдын хэмжээний тушаал үүргэлж байгаа эмэгтэй 16 бий. Муж, өөртөө засах район, шууд харьяа хотын удирдах газарт 40, 50 эмэгтэй удирдах тушаал үүргэлж байна.

     Тэд бүр өндөр зэргийн боловсролтой бөгөөд засгийн газрын ажлыг хийж өнгөрсөн туршилгатай. Эдгээрийн дотор Ү И бол хамгийн төлөөлөх чанартай эмэгтэй юм. 67 хүрч яваа даруухан зантай Ү И Хятадын "гармагай эмэгтэй" гэсэн сайхан цолыг олсон бөгөөд 2004 оны 8-р сард нийтэлсэн Амеркийн "Фокс сонин"-д "дэлхийн хамгийн нөлөөлөх хүчинтэй эмэгтэйчүүд"-ийн хоёрдугаар байрийг эзэлсэн байна.