• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-26 16:51:19    
Аль удаагийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд хоёр Солонгос хамтдаа оролцсон вэ?

Хятадын Олон Улсын Радио

    2000 онд Сиднейд зохиогдсон Олимпийн 27-р наадмын нээлтийн ёслолд, БНАСАУ, БНСУ Солонгосын хойгийн далбааг хамтдаа өргөн талбайд орсон юм. Энэ үйл ажиллагаа нь Олимпийн хөдөлгөөний энхийн бэлгэдлээр түүхэнд тэмдэглэгджээ.

    1950 онд Солонгост иргэний дайн гарч, Америк Солонгост цөмрөлт хийсэн бөгөөд дайныг Ялүжян мөрний хөвөөнд хүргэсэн болохоор, Хятадын ард түмэн албадлагаар сайн дурын арми зохион байгуулж, Америкийг эсэргүүцэн Солонгост дуслах дайнд оролцсон байна. Дайн 3 жил үргэлжлэв. 1953 онд Пан мэн зомд гал зогсох хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 3.8 шугамаар зааг болгож, Солонгос өмнөд хойд гэж хоёр хэсэгт хуваагджээ.

     Үүнээс хойш 40 жил хоёр талын харилцаа хурцадмал байдалд байж, 2000 оноос намжиж ирсэн байна. Яг энэ үед Олимпийн 27-р наадам тохиов. Хоёр тал хэлэлцэн тохиролцож, наадмын нээлтийн ёслолд, хоёр Солонгосын тамирчид Солонгосын хойгийн зурагтай далбааг мандуулан, Олимпийн дууллын эгшиглэнд дунд талбайд оржээ. Наадмын талбайд хүний сэтгэлийг догдлуулам сайхан үйл явдал болсонд, наадамчин олон халуунаар алга ташин угтацгаасан байна.

     Хоёр Солонгосын тамирчид Олимпийн наадамд гар нийлэн орсон нь 1956 оны Олимпид хоёр Герман хамт оролцноос хойш, Олимпийн хөдөлгөөн нь хүн төрөлхтөнд оруулсан бас нэг хувь нэмэр болсон байна.

    Олимпийн хөдөлгөөн нь хүн төрөлхтний энхийн дэвшлийн үйл хэрэгт оруулсан агуу их хувь нэмэр болон хязгаарлашгүй тус дөхөм үзүүлснийг энэ нь дахин харуулсан байна.