• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-26 18:15:33    
Тэжээвэр хоёр ишигний яриа

Хятадын Олон Улсын Радио

Манай олон бүлгэмдээд
Малжлын хоршоо байгуулсан юм.
Хүнтэй малтай баярлаад
Хөгжилтэй сайхан болсон юм.
Хүн олон болсон чинь
Хүчир явдал нэг ч үгүй гээд
Хүзүү толгойгоо хөдөлгөж
Хөөрхөн дуунаар майлаж байна.
Зүг зүгтээ ажилтай
Зүйрлэшгүй сайхан гээд
Зүүнш баруунш тоглоод
Зүр гур шиг аашилж байна.
Хувь хувын ажлыг нь
Мэрэгжлээр нь хуваагаад
Хурга ишгийг тэжээхийг
Хоньчин Дамба үүргэлсэн,
Үүрээр босоод өвслөнө,
өглөө эрт усална,
усны нь дараа бордоно,
учиртай сайхан асарна.
Нартай сайхан өдөр бол
Намайг гаргаад наадуулна,
Нааш цааш нь гүйлгэн
Нялх биеийг минь бойжуулна,
Хурга ишгийн хороо гэж
Хувьд бариад өгсөн юм.
Хуй салхиид нөмөртэй гэж
Пэн саравч өгсөн юм.
Цэвэр амьсгал оруулна гэж
Цонхтой бариад өгсөн юм.
Аюул түгшүүр гарна гэж
Бат бариад өгсөн юм.
Шимтэй сайхан өвс чинь
Хороо дүүрэн овоолж байна.
Шүлс хурмаар бордоо чинь
Гэр дүүрэн хурааж байна.
Хувалз шалз орвоч
өдөр өдөр арилгана.
Хоргол хүйдсийг нь боловч
Цаг цаг т арилгана.
Үүргэлж авсан эзэн минь
өдөр шөнөгүй арчилсанаас
ийм хавсаргатай байвч
ингжж сайхан таргаллаа.
Хайрт миний эзэн бол
Хамтарч хоршиж арчилсанаас
Хамаг мал бүхнээрээ
Гачигдалгүй онд орлоо.
Эрхэм дүү таны бие
Ингэж яагаад турсан бэ?
өнчин өрөөсөн болсон юм уу!
өрх гэр чинь хаа юм гээд
урагш дэгдээд очих юм,
ухраад хойшоо үргэх юм,
энд тэнд нь гарах юм,
эрэгцүүлж лавлаж үзэх юм.
(Шүлгийн үргэлжлэлийг дараачийн 7 хоногийн даваа гаригт хүлээн авч уншина уу!)
/Хүчит уйгаржин монгол бичгээс буулгав/