Тайланд ,Индонези хоёр орон 26-ны өдөр тус тус арга хэмжээ зохион явуулж, Энэтхэгийн далайн цунамийн гамшиг гарсны нэг жилийг дурсан байна.
Тайландын арга хэмжээ нь 26-ны үдээс өмнийн 10 цагаас, тус улсын өмнөд нутгийн Пүкет , Пангнга , Кради муж болон Транг мужийн нийт 7 газарт зэрэг цагт болж, газар болгоны ажиллагаанд Тайландын ерөнхий сайдын орлогч болон сайд, засгийн газрын гишүүд оролцсон байна. Гадаад орнуудын эндэгсдийн төрөл төрөгсөд, олон улсын байгууллагын төлөөлөгч болон олон орны засгийн газрын төлөөлөгч 1400 шахам хүн, Тайландын талын бараг 5000 гаруй хүн уг ажиллагаанд оролцсон байна.
Мөн өдрийн өмнөөс хойно, Тайландын ерөнхий сайд Тхакшин Шинаватра Пангнга мужид болсон хөшөө босгох ёслолд оролцсон байна.
Индонез нь умарт нутгийн Асен мужийн төв Банда Асен хотод дурсах ажиллагаа зохион байгуулжээ, Индонезийн ерөнхийлөгч Сушило Бамбанг мөн өдрийн үдээс хойш болсон хуралд оролцсон бөгөөд үг хэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянв./
|