• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-27 15:56:30    
Хятадын төв нутгийн эдийн засаг түргэн хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын эдийн засгийн хөгжлийн хүрээнд тэнгис дагуу нутгийн чөлөөт бүс хошуучилж, баруун нутаг нь харьцангуй хоцрогдонгуй байгаа боловч, улсаас авч байгаа дэмжих бодлогын туслалцаатайгаар тэндэхийн хөгжил тодорхой хэмжэгээр түргэсч байна. Гэвч төв нутгийнх нь бараг л хүмүүст мартагдсан төлөвтэй байдалд байдаг юм. Хятадын төв нутгийнхан улс орны эдийн засгийн хөгжлийн явц дахь энэхүү байдлыг таньж, олон талын арга хэмжээ авч, улсаас уг нутгийн эдийн засгийн хөгжлийг тэнцүүртэй боллгох, эдийн засгийн бүтэцдээ тохируулалт хийж байгаа аятай боломж тохиолыг ашиглан, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн алхаагаа түргэтгэж байна.

     Хятадын төв нутгийн Жян-ши мужийн Наньчангийн эдийн засгийн чөлөөт бүс бол уг мужийн эдийн засгийн хөгжлийн чухал нэгэн салбар юм. Өнөө, уг бүсийнхэн хөрш зэргэлдээ тэнгис дагуу муж районтой ачаа тээврийн салбарт хамтран ажиллаж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулах шинэ зам хайж байна. Уг чөлөөт бүсийн хэрэг эрхлэх зөвлөлийн орлогч дарга Дэн Юй-хүй танилцуулж хэлэхдээ: "Бид далайд гарах гарцгүй муж. Сүүлийн хоёр жилд Нань-чан хотын Засгийн газар далайд гарах шуурхай зам суваг гаргаж, Шэньжэнь, Шямэнь, Нинбүө, Шанхайтай нэгдсэн тээврийн шугам байгуулж, тэнгис дагуу гармын хотуудын гарам портын дөхөм нөхцлийг дотор газрын хотуудад ашиглуулахаар хүчин чармайлт гарган ажиллаж байна" гэлээ.

     Жян-ши мужийн энэхүү арга бодлого нь Хятадын төв нутгийнхний эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлалыг төлөөлж байгаа юм. Хятадын төв нутагт Шаньши, Хэ-нань, Хүбэй, Аньхүй, Жян-ши зэрэг 6 муж багтдаг бөгөөд тэдгээрийн дотор Хүбэйгээс бусад нь бүр тэнгис дагуу муж районтой хаяа нийлж байрладаг юм.

     2004 оноос нааш, Хятадын төв нутгийн олон муж тэнгис дагуу оршдог нутаг районуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн юм. Энэхүү хэлхээ холбоо эрчимжиж ирэхийн хирээр, төв нутгийн эдийн засгийн салбарынхан хөрөнгө мөнгө болон техникийн нэн их туслалцаа хүртэх болсон төдийгүй бас үйлдвэр аж ахуйн нэгжийн бүтцийн тохируулалтад ашигтай зүйлийг хүртсэн байна.

     Жян-ши мужийн дарга Хуан Ши-чюань хэлэхдээ: "Хөдөө аж ахуйн талаар мөн хөдөө аж ахуйн дэд бүтцийн барилга байгуулалтыг оролцуулсан салбарт бид Хү-нань, Хүбэйтэй маш нягт хэлхээ холбоотой ажиллаж байна. Эрчим хүчний талаар бид хагас хувиас дээших нүүрсийг төв нутгийн Аньхүй, Шаньши, Хэ-нань зэрэг мужийн нийлүүлэлтэд түшиглэдэг юм. Жян-ши мужиас элбэг гардаг Гууль зэрэг түүхий материалыг бид төв нутгийнханд хангадаг" гэжээ.

     Өнөөгийн байдлаар, төв нутгийн мужууд ч өөр өөрийн өрсөлдөх хүчнээ нэмэгдүүлэх явдлыг чухалд үзэж байна.

     Хүбэй мужийн Засгийн газрын албаны хүн Жан Чан-эр сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, гол хотод түшиглэн эргэн тойрны газар нутгийн хөгжлийг ахиулах бол бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн үр ашигтай арга хэлбэр юм гэжээ. Тэр хэлэхдээ: "Ү Хань хотын эргэн тойрны байгуулалтыг түргэтгэхэд бүх мужиараа Ү Хань хотын хөгжлийг дэмжиж, Ү Хань хотод итгэлтэй байж түүнийг хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Өнөө, их олон том том үйлдвэр аж ахуйн нэгж Ү Ханьд төв байраа шилжүүлэх боллоо. Үүний зэрэгцээ, эдийн засгийн бүсийн дэд бүтцийн барилга байгуулалт болон байршуулалтыг ерөнхийд нь төлөвлөх хэрэгтэй юм" гэжээ.

     Өнөөгийн байдлаар, Ү Хань хотоос эргэн тойрны бусад хотуудод нэвтрэх хурдны замын байгуулалт бүх талаар эхлээд байна. Энэ барилга байгуулалтын ажил 2007 онд дуусах болно.

     Хятадын төв нутгийн мужуудын зонхилох нь хөдөө аж ахуйн том мужууд юм. Хүбэй мужийн Засгийн газрын албаны хүн Жан Чан-эр хэлэхдээ: "Тариачид маш урт хугацаанд нэлээд их дарамттанд байж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үр ашиг бага, үйлдвэржүүлэлтийн хэмжээ нь ч нэдээр доор байснаар, хөдөө нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил ерөнхийдөө хоцрогдонгуй байдалд байсан юм. Энэ асуудал төв нутагт нэн их байдаг. Өнөө бид зарим чухал арга хэмжээ авч, таричдын дарамтыг хөнгөлсөн юм. Энэ бол тогтолцооны чухал нэгэн өөрчлөлт болно" гэлээ.

     Үүнээс гадна, Хятадын төв нутгийхан бас нөөц баялаг, газрын зүйн давуу талаа ашиглан, бусад муж районтой хамтын ажиллагаа хийж, төмөр замын ачаа тээврийн ажил төрөл хөгжүүлэн Хятадын зүүн баруун нутаг, умард өмнөд нутгийг хооронд нь холбох гүүрийн үүрэг гүйцэтгэж байна. /О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав/