• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-27 16:07:24    
Хятад улс ардаа баяжуулах бодолгоор улсын дотоодын эрэлт хэрэгцээндээ сэтэлт өгч хэрэглээний шаардалгаа өргөтгөж байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээндээ сэтэлт өгч, хэрэглээний байдал муу байгаа байдлыг өөрчлөхийн төлөө Хятадын засгийн газар ардаа баяжуулах олон арга барил авахаар байгааг саяхан өндөрлөсөн ХКН-ын төв хорооны эдийн засгийн ажлын хурал дээр мэдэгдсэн байна.

    Урт хугацааны турш хөрөнгө оруулалт болон гадаад худалдаа нь Хятадын эдийн засгийн нэмэгдэлийн гол хөдөлгөгч хүчин болж, хэрэглээний хятадын эдийн засагт эзлэх хувийн жин зөвхөн 53% л байж, дэлхий дундаж төвшнөөс 20 хувиар доор байна. "Хэрэглээний шаардалга бол сая эдийн засгийн нэмэгдэлийн урт хугацааны, үнэн бодит хөдөлгөгч хүчин мөн" гэж Азийн хөгжлийн банкаас Хятадад суугаа төлөөлөгчийн газрын эдийн засагч Жуан Жян хэлсэн байна.

     12-р сарын 1-ний өдөр өндөрлөсөн ХКН-ын төв хорооны эдийн засгийн ажлын хурал дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлэхийг Хятадын эдийн засгийн хөгжлийн урт хугацааны стратегийн чиглэл болон үндэс сууриар тогтоож, оршин суугчидын хэрэглээг нэмэгдүүлэх ялангуяа тариачидын хэрэглээг нэмэгдүүлэхийг хэрэглээний шаардлагыг өргөтгөх гол талаар дэвшүүлсэн байна.

     Хэрэглээгээ өргөтгөх нь хөрөнгө оруулалтыг дайчлах шиг тийм хялбар биш юм. Хөрөнгө оруулалтыг дайчлах нь засгийн газрын эрх үүргийг нэмэгдүүллээ гэсэн үг, харин хэрэглээг өргөтгөх нь ардаа баяжуулах бодлого хэрэгжүүлэхийг засгийн газарт шаардах болно. Мөнгөө олонд өгч байгаад хэрэглүүлэх нь эрхээ сайн дураасаа сул болгож байна гэсэн үг гэж эдийн засгийн мэрэгжилтэд тайлварласан байна.

     Энэ онд хийсэн хувь хүний татварын өөрчлөлт бол татварыг ашиглаж байгаад орлогын хувиарлалтыг зохицуулж байгаа ардаа баяжуулах бодлогын нэг болно. Зөвхөн энэ бодлого гэхэд л ирэх жилийн оршин суугчидын хэрэглээний нэмэгдэлийн худыг 0.5 хувиар дээшлүүлэх болно гэж мэрэгжилтэд төсөөлж байна.

     2006 оноос Хятад улс хотын доор орлоготой оршин суугчидын амьдралын хэрэгцээний хамгийн доор орлогыг нэмэгдүүлэх, тэтгэвэрдээ гарсан хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, тариачидын нөхвөрийг дахин нэмэгдүүлэх гэх мэт оршин суугчидын орлогыг нэмэгдүүлэх дээр хүчээ тавьх болно гэж шинжээчид тэмдэглэсэн байна.

     Хэрэглээний өндөр төвшинд байх гэвэл заавал хот хөдөөгийн оршин суугчидын орлогыг хамтаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Хятадын эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн судалгааны фондын нарин бичгийн дарга Пан Ган хэлсэн байна.

     Хятадын хөдөө тосгоны хэрэглээний нэмэгдэл урт хугацааны турш хотын хэрэглээнээс доор байж, хот хөдөөгийн хэрэглээний зөрүү нэлээд их болсон юм. Сүлийн 10 гаруй жилийн турш шяны зэрэглэлийн хот болон хөдөө тосгоны хэрэглээний зах зээл хотын хэрэглээний зах зээлийн нэмэгдлээс дундажаар 5-аас 8 хувиар доор байж ирсэн юм. 800 саяас 900 сая хэрэглэгчтэй хоцрогдонгуй хөдөө тосгоны зах зээл нь Хятадын ерөнхий хэрэглээний нэмэгдэлийг боогдуулсаар ирсэн юм.

     2006 оноос эхлэн нийт хятадын хэмжээнд хөдөө аж ахуйн татварыг цуцлах болно гэж төвийн эдийн засгийн хурлаас дэвшүүлсэн байна. Сацлист шинэ хөдөө тосгоны байгуулалтын гол үүрэг бол хөдөө тосгоны эдийн засгийг хөгжүүлж, тариачидын орлогыг үргэлжлэн нэмэгдэхийг ахиулж, засгийн заграас нэн их хөрөнгө оруулалт хийж, хөдөө тосгоны зам харилцаа, ундны ус, цахилгаан сүлжээ, холбоо зэрэг дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэн, хөдөө тосгоны боловсрол, соёл, эрүүл мэндийн үйл хэрэг дэх оруулалтаа нэмэгдүүлэх болно гэж төвийн эдийн засгийн ажлын хурал дэвшүүлсэн байна.

     Эдгээр арга барил нь тариачидын хэрэглээний хүчинг дээшлүүлж, хөдөө тосгоны хэрэглээний орчинг сайжруулж, тариачидын хэрэглээний төсвийг тогтвортой болгох болоно гэж Жуан Жян хэлсэн байна.

     Одоо хятадын оршин суугчидын хадгаламж 1 тэрбум 300 сая юань гаруй болсныг Төв банкын хамгийн сүүлийн үеийн бүрэтгэл харууллаа. Оршин суугчидын асар их хадгаламжтай харцуулвал хэрэглээний төвшин олон жил дараалан доор төвшинд байгаа явдал болно. 10 жил гаруйн турш Хятадын хэрэглээний төвшин 59.5% байж, дэлхий дундаж хэрэглээний төвшнөөс 20 хувь шахмаар доогуур байна.

     Оршин суугчидын хэрэглээг нөлөөлж байгаа олон хүчин зүйлд орлогын төвшнөөс гадна оршин суугчидын хэрэглээний сэтхэгхүй, хэрэглээний хандлага зэрэг хүчин зүйл ч гол болж байна. Одоо Хятадад орон сууц, эм эмнэлгэ, боловсрол зэрэг салбарын хэрэглээний төвшин өндөр байж, оршрин суугчидын хадгаламжыг эзэмшиж, хэрэглээг шахаж байгаа гол шалтгаан болж байна.

     Ард иргэдийн хамгийн их сэтгэл тавьж байгаа ажлаар хангах, боловсрол, эм эмнэлгэ зэрэг асуудлыг зохицуулж чадахгүй бол хэрэглээг нэмэгдүүлж чадахгүй юм. Эдгээр асуудлыг сайн зохицуулж, нийгмийн баталгааны тогтолцоог боловсронгуй болговол хүмүүс сая гар дахь мөнгөө зарах хандлагатай болно гэж Хятадын өөрчлөлт хөгжлийн хорооны Хятадын макро эдийн засгийн нийгэмлэгийн байнгын орлогч дарга Ван Жянь хэлсэн байна.

     Одоогийн энэхүү хэрэглээ муу байгаа байдлыг өөрчлөх гэвэл оршин суугчидын орлогыг нэмэгдүүлэхээс гадна, нийгмийн баталгааны тогтолцоог боловсронгуй болгож, хэрэглэгчидийн хойшдын зовлонг арилгах хэрэгтэй гэж Жуан Жян үзсэн байна.