• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-27 16:32:12    
Хятадын хүн ардын хоол хүнсний шим тэжээл

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын холбогдох байгууллагын тун саяхан хүн ардын хоол хүнсний шим тэжээл, эрүүл мэндийн байдалын тухай шинжилгээний дүнгээс үзвэл, Хятадын төв баруун нутгийн тариачин ардуудын амьдрал ядуу зүдүү, хүнсний бүтээгдэхүүний бүтэц цулгуй байгаа болохоор, нийтээрээ хоол хүнсний шим тэжээл дутагдаж байна, харин тэнгисийн эрэг дагуугийн эдийн засаг хөгжсөн район болон дийлэнх хотын оршин суугчидын хоол хүнсний шим тэжээл нь хэтэрч тэнцвэрээ алдах аюул оршиж байна. Ямар ч асуудал оршиж байлаа ийм байдал хүн ардын эрүүл мэндэд ашиггүй нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм.

     Хоол хүнсний шим тэжээл дутагдаж байгаа болон шим тэжээл хэтрэх нь бүгд сайн илрэл биш юм, одоо хоол хүнсний шим тэжээл сайн биш байгаа нь Хятадын хүн ардын эрүүл мэндийн байдалд шууд нөлөөлж байна гэж Хятадын хоол хүнсний шим тэжээлийн мэргэжилтэн ноён Жиан Жяньпин үзэж байна. Тэрээр хэлэхдээ:

     Идэхээс болсон ужигшсан өвчин түргэн нэмэгдэж байна, жишээлбэл, зүрх судасны өвчин, цусны даралт өндөр болох, чихэрийн шижин өвчин тэрчлэн таргалах зэрэг болно. Хятадад цусны өндөр даралттай болсон хүн 160 сая болж, хүндийн жин нь хэтэрсэн юм уу таргалсан хүнийг нэмж тооцвол нийт хүн амын 30%-ыг эзэлж байна. Хүүхдүүдийн хоол хүнсний шим тэжээлийн байдал ч санаанд хүрэхгүй байна, хотын айлын ганц охид, хөвгүүд хоол голох, шим тэжээл нь хэтэрсэнээс болоод хүүхдээрээ таргалах нь олширч байна, үүний зэрэгцээ, зарим насанд хүрэгсэд хижээлшиж өтөлхөөсөө өмнө янз бүрийн өвчинд нэрвэгдэж байна гэжээ.

     Уг мэргэжилтэн ийм байдал бий болж байгаагийн учир шалтгааныг задлан шинжилж хэлэхдээ, Хятадын хүн ардын гол хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь ургамалын гаралтай зүйлүүд бөгөөд эрдэс бодис болон амьтаны гаралтай бүтээгдэхүүн цөөн байна. Энэ нь хотын оршин суугчид болон хөдөө тосгоны хүн ардууд кальц, төмөр, цайр, амин дэм А,В2 зэрэг шим тэжээлийн эдийг хүлээн авхыг харьцангуй бага болгосон байна. Нөгөө талаар, хүнсний бүтээгдэхүүнийг хэтэрхий нарийн боловсруулж байгаа нь ч шим тэжээлийн эдэсийг их гарздуулж байна. Үүнээс гадна, хоол хүнсний шим тэжээлийн тухай мэдлэг тааруухан байгаа бөгөөд хоол ундаа зөв зохицуулж хэрэглэхийг мэдэхгүй байгаа нь ч Хятадын бишгүй олон хүмүүсийн шим тэжээл сайн биш байгаагийн нөгөө нэг чухал шалтгаан болно гэжээ.

     Насанд хүрэгсэдийн хоол хүнсний шим тэжээл хүрэлцэхгүй байгаа нь нялх хүүхдын торнин өсөхөд шууд нөлөөлж байгааг анхаарууштай байна. Хөдөө тосгоны нялх хүүхдийн хүндийн жин нь хэвийн байдлаасаа дор байгаа хэмжээ нь 14%-аас давж, шим тэжээлийн байдал сэтгэл түгшүүлж байна. Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, бүх Хятадын 200 сая гаруй дунд бага сургуулийн сурагчдын 40 хувь орчим нь кальц дутагдаж, төмөр дутагдсаны улмаас цус дутагдах нь 30 хувиас давж байна.

     10 жилийн өмнө, хоол хүнсний шим тэжээл судлаачдын санаачилгаар, дунд бага сургуулийн сурагчдын шим тэжээлийн байдлыг сайжруулах зорилготой ажиллагаа Хятад улсад өрнөсөн байна. Жишээлбэл, "Шош төлөвлөгөө"-нд улсаас хөрөнгө оруулж, ядуу хоцрогдсон районы хүүхэд бүрт өдөр болгон нэг аяга шошийн зутан уулгаж байхийг шаардсан байна. Үүний дүнд, шошийн зутан уусан хүүхдүүдийн цус дутагдах хэмжээ нь илт буурч, эрүүл мэндийн байдал нь тодорхай хэмжээгээр сайжирсан байна. Дараа нь, Хятадын засгийн газраас бас хотын дунд бага сургуулийн сурагчдын дунд "Сурагчдад сүү уулгах төлөвлөгөө" хэрэгжүүлсэн байна. Зарим сургуульд нь шим тэжээлтэй хоол хийх дүрэм хэрэгжүүлж, бас шим тэжээлийн мэргэжилтэн урьж дунд бага сургуулийн зоогийн зөвлөх болгосон байна. Хятадын шим тэжээлийн мэргэжилтэн Жян Жяньпин хэлэхдээ:

     Бишгүй олон улс орны байдлаас үзвэл, тэд хүүхдийг багаас нь шим тэжээлтэй хоол ундаар өсгөхийг чухалд үзэж, үнээний сүү уулгах дүрэм хэрэгжүүлээд 50 гаруй жил болж байгаа бөгөөд зарим улс нь 100 гаруй жил ч болж байна. Манай улсын нөхцөл бололцоо саяас сайн болж, ийм ажлыг бүрмөсөн хийж чадах болсон байна. Иймээс хойшид дунд бага сургуулийн сурагчдын хоол хүнсний шим тэжээлийг нэмэгдүүлэх ажлыг шат бүрийн засгийн газрын ажил хэргийн төлөвлөгөөнд оруулхыг засгийн газарт хүсч байна гэжээ. /Л.Буянтогтох орчуулав/