1975 онд хятадад би анх суралцахаар ирсэн юм. тухайн үед би даруй Фэйгэ маркын унадаг дугуйг харангут сонирхол төрөж байсан юм. Ийм унадаг дугуй тухайн үед бүрэн бараат дэлгүүрийн тансаг бараа байсан юм. Тэр үед олонх барааг бүр толон бариж байгаад авч болдог. Бараа бүтээгдэхүүн дутмаг байснаас гадаадын хүн энд ирээд хамгийн түрүүнд "байхгүй" гэсэн үгийг сурах хэрэгтэй байдаг. Тухайн үед Фэйгэ маркын унадаг дугуй 150 юань байсан юм. гэхэд хүн бүрийн дундаж цалин сая хэдэн арав л байсан юм. тэдэнд авч хэлвэл энэ бол их мөнгө байсан шуу.
Манай гадаадын оюутад унадаг дугуйгаар сургуулиас 17 км зайтай Бээжингийн найрамдал дэлгүүр хүрч амьдралын хэрэгцээт бараагаа авч байсан. Зам дагуу бараг бүр л тариан газар байж, Найрамдал дэлгүүрд л сая цөөн хэдэн гадаадын хүнтэй золгож байдаг. Уг дэлгүүрд тухайн үед энгийн иргэдийг оруулдаггүй байсан юм. үүнийг бид их ойлгодоггүй байлаа. 1975 онд хятадын нийгмийг энгийн иргэд, албан тушаалтад, онц эрх эдэлдэг гадаадын хүн гэж гурав хувааж байсан.
Одоо харин хятад хүн, гадаадын хүн гэх илгаа байхгүй болжээ. Үүнийг орлон мөнгөтөй хүн, мөнгөгүй хүн гэж илгах болжээ. Би машин унаж замд хаагдахдаа буюу торгууль төлөхдөө унадаг дугуйгаар явдаг байсан үеэ санадаг юм. Одоо Бээжингийн зээл гудамж бүрд бараг 1000 гаруй дуран угсарч байдаг. Тэр нь зам харилцааны дүрэм зөрчсөн хүн болгоныг ведио бичилгээр бичин авч дотоод гадаадын хүн гэж илгалгүйгээр торгууль оноодог байна.
1985 онд би сэтгүүлчийн хувиар Бээжинд дахин ирсэн юм. тухай үед Бээжин нэгэнт их өөрчлөлттөй болжээ. Ард иргэд мөн л унадаг дугуйгаар замаар яваж байгаа боловч баяжлын замаар явах уриалгийг даган шамдан ажиллаж байлаа. 10 жилийн дараа намайг дахин ирэхэд бий бүхий унадаг дугуй нь зөвхөн хажуугын замаар яваж болох болсон байна. Бээжин хот унадаг дугуйн вант улсаас авто машины вант улс болон хувьрсан байна.
Бээжин хотын удаа бүрийн өөрчлөлт нь намайг гайхуулж байдаг. өнгөрсөн 10 жилд эртний Бээжин хот нь орчин үеийн Бээжин хотоор орлуулагдажээ. Түүний өөрчлөлт ийм түргэн байгаагаас хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл залуучуудад аав ээжийнх нь тухайн үе өвөл нүүрэс хадгалж, байцай гадагалаж байсан түүхийг тайлварлаж байлаа. Одоо газар сайгүй жимэс жимэсгэнэ байж, хүнсний ногоо хэзээ ч дутмааргүй болжээ. Одоо харин Хятадын хямд бараа Европ Америкийн захад дарамт болохоос айж Хятадын бүтээгдэхүүнийг хязгаарлах болдлого авч байна.
Өнгөрсөн хэдэн арван жилийн хөгжилтөөр Хятадчууд нэг долоо хоногт 5 өдөр ажиллах болсноор уул усаар жуулчилах буюу гадаад орноор аялах цагтай болжээ. Одоо банкнаас зээл авч байгаад доор орлоготой хүмүүс ч орон сууц худалдан авч чадах болжээ.
Одоогийн Бээжинд дэлгүүр худалдаа нэг долоо хоногт 7 өдөр үүдээ онгойлгож шөнө дүлээр сая хаалгаа дардаг. Хүмүүс хэзээ ч гэсэн гуазанд орож хоол идэх буюу баар, рестронд орож өдөржин шөнөжин хөгжин цэнгэж байдаг.
Эртний Бээжин хотын гудамж 3600 гаруй байдаг бол одоо 459 л үлдээд байна. Бичиг дурасгалын зүйл зардаг зах дээр зарим гудамжины хаяг бичээстэй пайсыг зараж байдаг. Тэнд бас нэг Фэйгэ маркын унадаг дугуйг зараж байна. Үнийг нь асуухад 1200 юань гэж байна. /Зохиогч Германы Die Welt сонины сэтгүүлч Johnny Erling/
|