• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-27 16:55:54    
"Хайсан чулуун" хот

Хятадын Олон Улсын Радио

     Алшаа баруун хошуунд олны сонирхолыг маш их татсан хоёр том аялал жуулчилалын газар байдаг. Энэ нь даруй Бадайн жарны элс болон Хайсан чулуун хот болно. Олонх хүн Алшаа баруун хошуунд хүрвэл, Бадайн жарны элсийг санаж олдог ч харин хайсан чулуудыг төдий л мэддэггүй юм. Яг үнэндээ хайсан чулууд гэгч маш сонирхолтой чулуун хот байгаа юм.

     Хайсан чулууд нь Алшаа баруун хошууны төв Эхэнхудагаас баруун хойш 100-аад км зайтай байдаг. Тэнд хүрвэл олон дүрс хэлбэрийн байгалийн хад чулуудыг сонирхож болдог. Үүнд 5-6 метр өндөр гахай хад болон бүргэд хад нь хүмүүсийн сонирхолыг маш их татдаг юм. Хайсан чулуун хотоор дөхөмхөн тойрон танилцахад л наад захдаа бүхэл нэг өдөр ордог юм. Олонх хүмүүс энд ирвэл, хачин жигтэй хад чулуудын тэргэд зураг авхуулж, тэдгээр хачин сонин чулуудын зах зухаас нь үзэж сонирхоод л буцдаг юм. хайсан чулууд говийн гүнд байгаа тул тэнд маш нам тайван байдаг. Тэнд хүрвэл маш эзгүй зэлүүд санагдах боловч олон дүрс хэлбэрийн хад чулууд нь ямар нэгэн зэрлэг ариатан шиг харагдаж, маш сонирхолтой байдаг.

     Хайсан чулуудтай нутагт хэдэн үеэрээ оршин амьдарсан Эрдэнэдалайнх гэж гурван зуу шахам цагаан тэмээтэй айл байдаг. Тэднийд зочилон хүрвэл ингэний сүүтэй цайгаа аягалж, мөн ингэний сүүгээр боловсруулсан махлаг зөөлөн ааруулаа таваглаж тавидаг. Ингээд холын зочид нэг бүр энэ нутгийн онц гаралтын тансаг дайллагад оролцож, тэмээн соёл, чулуун соёлын тухай гүн ойлголттой сэтгэл тэнүүн буцдаг юм.

     Олон дүрс хэлбэрийн хачин сонин хайсан чулуудаар бүрэлдсэн энэ чулуун хот дотоод гадаадынхны сонирхолыг татаж, энд аялан жуулчилагсадын тоо жилээс жил нэмэгдсээр байна. Унаган байгалийн гайхамшигт төрхийг харуулсан уран нарийн чулуун урлаг гэж ёстой энэ чулуун хот буюу.