• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-28 17:21:14    
Аврага бөх бүдүүн Содваа

Хятадын Олон Улсын Радио

     Бүдүүн Содваа гэж ард өвөр даяар алдаршсан аврага бөх байжээ. 1890-өөд оны үеэр тэрээр одоогийн Өвөр монголын Шилийн гол аймгийн Сүнид баруун хошууны Санбулаг сумны Бор өндөр гацаанд төржээ. Олноос хэдүйдсэн бие бялдар, хүч чадалтай энэ аврага бөхчиний тухай домог шуухан яриа өргөнөөр уламжлагдсан байна.

     Бүдүүн Содваа гэж монгол гэрийн үүдээр багтаж ядам хүдэр том биетэй хүн байжээ. "Ташаан дээрэх мөнгөн аяга нь хундага шиг жаахан юм харагддаг" гэж вангийн бөх байсан Сайнбадрах хуучилж билээ. Бүдүүн Содваагийн мөнгөн аяга гэж сав суулага шиг том, аяганы ёроолд нь хос луу сийлсэн маш гоё хийцтэй аяга байлаа гэдэг.

     Бүдүүн Содваа бол уулийн Шилийн гол чууллаганы хол ойрд алдаршсан нэрт бөх байсан юм. 20-р зууны 30-аад онд Шанхай хотод болсон бүх Хятадын биейн тамир эспортын тэмцээнд бүдүүн Содваа, хүрээ Сэнгээ, Борбаатар нар хамт хүрч барилдаад өндөр амжилттай буцсан, мөн 40-өөд онд вангийн сүмийн их найрт барилдаад дээр наймд орж байсан зэрэг мэдээ бий.

     Бүдүүн Содваа хүч чадал ихтэй учир өөр бусдыг гэмтээхээс хичээж, баргийн найрт барилддаггүй гэнэ. Тэр Намхайрамжимба сүмийн лам байсан учираас голцуу аян жингийн галын ах болж явдаг байжээ. Аян жинд явахаасаа өмнө нэг шөдлөн хонины мах идэж, нэг хонин тогоо шөлтэй будаа идээд Чулуут хаалага, Улаанбаатар хүртэл долоо найман хоног ганц будаатай цайгаас өөр юм идэлгүй явдаг байжээ.

     Нэг удаа аян жингээр Улаабаатар руу яваж байгаад Бэрхийн ам гэдэг газар хоноод өглөө босоход ачаатай хоёр тэмээ нь алага болсон байжээ. Бүдүүн Содваа мөрийг нь мушгисаар нэгэн уулын энгэр дэх айлд хүрэхэд шон дээр нь хоёр тэмээ нь уяатай харагдана. Содваа гуй бүдүүн ташуураа барисаар гэрт нь ороход гурван эр хоёр лам пай тоглож байж гэнэ. Бүдүүн Содваа хойморт сууж, хэр баргийн хүний хоёр гарт багтамгүй том хөөргөө гаргаж мэндлээд "би аян жингээсээ хоцорсон замд яваа хүн байна. Надад цадхаар хоол хийгээд өгөнүү?" гэжээ. Тэр айлын бүсгүй тогоонд байсан махаа гаргаж, бас нэг хонины мах чанасан гэнэ. Содваа хар мах өөхийг нь тэнцүүлж том томоор огтолж идээд "дүү минь шөлөнд нь илүүхэн шиг будаа орхиорой" гэжээ. Ингээд Содваа нэг хонины махыг бүхнийг идээд ясыг нь сайхан мөлжиж, том мөнгөн аягаараа шөлтэй будаанаас нь идэж гарчээ. Содваа "за ингээд болихуу даа" хэмээн идэж цадаад цай уухын дагуу "идээний хариу өгөе" гэж том мөнгөн товч гаргаж, бүсгүйд атгуулаад "за дүү нар минь замын хүнд бүү саат хийгээд бай, гараад миний хоёр тэмээг ачаарай" гэжээ. өнөөх таван эр үг дуугүй гарч тэмээг нь ачаж өгөөд явуулсан гэнэ.

     Бүдүүн Содваа ганц хүч чадлаараа л олноос хэдүйдсэн бус, тэр бас аралжаа наймааны арга бодлогод ч сайн байж, аян жинд яваж, сүм жас, ойр зэргэлдээ айлынхандаа орлого оруулж өгдөг гэнэ. Тэр бас Дээ ванд тоогдож тухайн үейн засгийн газраас байгуулсан "монгол хоршоо"-ны Намхайрамба сүмийн салбар хоршооны эрхлэгчээр ажиллаж байжээ. Бүдүү Содваа гуй жар гараад ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.