• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-28 17:24:14    
"Киноны дуу" гэдэг хөгжимт жүжиг Бээжингийнхний сонирхлыг их татаж байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадад кино мэндэлсний 100 жилийн ойд тохиолдуулан бэлтгэсэн "Киноны дуу" гэдэг томоохон хөгжимт жүжиг сүүлийн үе Бээжингийнхний сонирхлыг их татаж байна.

     Одоо та бүхний сонсч байгаа бол "Киноны дуу" гэдэг томоохон хэлбэрийн мультмедиа хөгжимт жүжгийн бичлэг юм. Энэ жүжигт Хятадын киноны 100 жилийн хөгжлийн түүхэн замналыг хоёр залуугийн киноны үйлсийн төлөө уйгагүй зүтгэсэн үлгэрээр дамжуулж харуулсан байдаг.

     Хятадад кино мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхийн төлөө Хятадын дотор газар, Шянган, Тайваний кино, хөгжим, бүжгийн салбарын уран бүтээлчид энэ жүжгийг хоёр жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн байлаа. Уг жүжгийн холбогдох хариуцлагатай хүмүүс энэ намар бас Америк, Англи, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудаар хүрч энэ талын туршлага сурсан байна.

     Энэ жүжгийг Шянганы нэрт найруулагч Жан Вань тин удардаалж, Лүө чи рүй жүжгийг зохиож, Тайваний нэрт хөгжмийн зохиолч Ли Зүн шэн хөгжмийн ерөнхий хянагч болж, "Догшин бар хүчит луу" гэдэг киноны уран сайхны зохион төлөвлөлтөөрөө Оскарын алтан шагнал хүртсэн Шянганы уран сайхны нэрт удардаач Е Жинь тянь бүжгийн уран сайхны удардаач нь болсон байна. Үүний зэрэгцээ Хятадын эх газар, Шянган, Тайваний нэрт дуучид болон драмын жүжигчдээр тоглуулсан болохоор үнэхээр ододын цуглаан болсон гэж хэлж болох юм.

     Хатагтай Жан Вань тин бол их авьяас чадвартай найруулагч юм. Түүний найруулсан "Намрын домог", "Сүнь овогтоны эгч дүү гурав", "Шилэн хот" гэх зэргийн олон сайхан кино нь бүр хайр сэтгэлээр бялхам байдаг. Түүний 1989 онд найруулсан "Найман лан алт" гэдэг кино нь Шянганы 10 том Хятад киноны нэгээр сонгогдож, шилдэг бүтээл, шилдэг найруулагч гээд жүжиг, хөгжим, техник гэх зэргийн олон талаар бүр шилдэг шагнал хүртсэн байна. Тэрээр энэ жүжгийн найруулагч болсондоо сэтгэл их өндөр байлаа. Жан Вань тин хэлэхдээ, одод олноор цугларсан болохоор хүмүүс янз янзын сайхан санал гаргадаг. Найруулагчийн үүрэг бол нэг чигийг баримталж, хүмүүсийн саналыг нэгтгэх явдал юм гэжээ.

     Энэ жүжгийн хөгжмийн найруулагч Ли Зүн шэн хоёр жил хөгжмийн бэлтгэл хийсэн байлаа. Хөгжмийн нэрт зохиолч Ли Зүн шэнгийн "Чин үнэнч баатар" гэх зэргийн бишгүй олон сайхан дууг эх газар, Шянган, Тайванийхан бүр сайн мэддэг юм. Мөн бас түүний дуугаар олон сайхан дуучид төрж билээ.

     "Киноны дуу" гэдэг энэ жүжиг нь страд хөгжмөөр гол болгож, бас Хятадын үндэстний хөгжмийн хэв намбыг уусган шингээсэн 22 хөгжмөөр бүрэлдсэн 160 минут урт концерт болсон байлаа. Ли Зүн шэн хэлэхдээ, концертын цар хэмжээ, жүжгийн агуулгаас авч хэлсэн ч миний сурсан мэдсэнээс бүр их давсан байлаа. Энэ олон дуу, хөгжим бүжгийг тайзны урлаг болгож нягт уялдуулахын төлөө бид бүх жүжгийг найм удаа давтан найруулж, байнга л давтан давтан засаж байсан гэжээ.

     Энэ жүжигт мультмедиагийн техникийг ашиглаж, үсэг бичиг, дуу авьяа, дүрс зургийн зэрэг аргаар Хятадын сонгодог 80 киног багтааж харуулсан явдал бол маш шинэлэг зүйл юм.

    Хятадын анхны кино болох "Дин Жюнь шань" гэдэг кино дайны хөлд шатаж сүйдсэн боловч уран бүтээлчид уг киног хийсэн хүний 7-р үеийн залгамжлагчаар "Дин Жюнь шань" гэдэг киног дахин хийлгэж, компьютераар монтачлан хуучин хэвээр нь харуулсан байна.

     Тус жүжгийн мультмедиаг Шянганы Гүө Вэй лүнь хийсэн юм. Тэрээр хэлэхдээ, өмнө нь эх газрынхны мультмедиа концертыг үзсэнгүй боловч үүнд Хятадын киноны 100 жилийн хөгжлийн замналыг харуулах гэсэн болохоор цэр хэмжээг нь өргөн байлгах хэрэгтэй юм. Юуны өмнө киноны бичилгүүдээр бүх жүжгийг дайчилж, 100 жилийн хөгжлийн байдлыг үнэн мөнөөр нь тайзны урлаг болгох хэрэгтэй байсан юм гэжээ.

     Үүнээс гадна "Киноны дуу" гэдэг энэ жүжгийн уран сайхан болон хувцас гоёлыг ч хүмүүс маш их таашааж байна. Гадаадын нэрт жүжгүүдэд орчин ахуйн үзэгдлүүдийг ихдээ 25-аас илүү сольдоггүй юм. Харин энэ жүжгийн үзэгдлийг 33 удаа сольдог. Үүнд хуучин Бээжингийн дөрвөлжин гэр хүрээ, хуучин Шанхайн нарийхан гудамжууд, номин долгион хаялсан Хуан пү жян мөрнөөс Шянганы хөл хөдөлгөөн ихтэй тойрог дүүргүүдэд хүртлэх бүх үзэмжийг бүхнийг уран сайхан багтааж, гурван цаг лорчмын хугацаанд үзэгчидэд цаг эриний халаа солиог гүйцэд харуулдаг байна. 600 гаруй иж хувцас нь ч хүмүүст киноны хөгжлийн түүхийг маш тод харуулдаг байна.