• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-28 17:32:15    
"Соёл урлагийн алдарт хүн"—хэвлэн нийтлэгч Ли Пэн-и

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгана уу, Сүүлийн үе Оксфордын их сургуулын орлогч захирал Грахам Үптон тусгайлан Ангил улсаас Хятадын Бээжин хотод хүрэлчэн ирч, сургуулиа төлөөлөн Хятадын хэвлэн нийтлэгч Ли Пэн-и-д хэвлэн нийтлэх ухааны доктор цол хүртээсэн байна. Энэ нь гадаад улсын их сургууль анх удаа Хятадын хэвлэн нийтлэгчид доктор цол хүртээж байгаа болно. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ энэхүү яруу алдрыг хүртсэн Ли Пэн-и-ийг танилчуулхаар бэлтэглээ.

     Ли Пэн-и бол Хятадын алдарт хэвлэн нийтлэгч юм. Түүний удирдсан хэвлэлийн газар нь сүүлийн арваад жилд борлуулалт, өртгийн нэмэгдлийн талаар бүр уулынхасаа 100 дахин нэмэгдсэн байна. Хятадын хэвлэлийн газрын олонхи нь улсын өмчлөлт төсвийн байгууллага байж, хэдийгээр одоохонд яг өөрчлөлт хийж байгаа боловч, аж ахуйн нэгжийн орлогын талаар мөн л сайн биш байсаар байна. Иймээс Ли Пэн-и-гийн удирдсан гадаад хэлний боловсрол, судалгааны хэвлэлийн газар нь Хятадын хэвлэлийн газрын зах зээлийн эдийн засагт зохицсон үлгэр жишээ болсон байна.

     Ли Пэн-и –гийн удирдсан гадаад хэлний боловсрол, судалгааны хэвлэлийн газар нь Бээжин хотын баруун захад байдаг. Ли Пэн-и өөрийн өнгрөөлтөө ярихдаа:

     "Би 18 нас хүртлээ хөдөө амьдарч, 18-аас 21 нас хүртэл 3 жил цэргийн алба хааж, сүүлээр нь Бээжингийн гадаад хэлний дээд сургуульд элсэн орж суралцаж, төгөссөнийхөн дараа энэхүү хэвлэлийн газарт одоо болтол 25 жил ажиллаж байна. Миний амьдралын өнгрөөлт тийм будаляантай биш байвач, ажиллах орчин тойрон миний маш элбэг баялаг утга агуулгатай байсан юм." гэжээ.

     Ли Пэн-и 1954 онд, Хятадын Хэбэй мужийн Хуанхуа шянь гэдэг нэртэй газрын тариачны гэрт төрж өсч, хар багаасаа гэрийн амьдрал нь туйлын ядуу хүчирдэлтэй байжээ. Тэр үед, Ли Пэн-и шяний радиогийн нэвтрүүлэгч болхыг өдөр шөнөгүй хүсэн мөрөөддөг байжээ. Сүүлээр нь Ли Пэн-и цэргийн алба хааж, 1976 онд түүний байсан цэрэг анги нь түүнийг Бээжингийн гадаад хэлний дээд сургуульд хүргэн суралцуулсан байна. Энэ нь Ли Пэн-и-д авч хэлбэл маш чухал боломж дохиол байж таарнаа. Төгөссөнийхөн дараа тэрээр гадаад хэлний боловсрол, судалгааны хэвлэлийн газар найруулагчаар ажилласан байна.

     13 жилийн цуцалтгүй чармайн ажилласнаар Ли Пэн-и жирийн найруулагч байснаасаа дэлхийд алдартай хэвлэн нийтлэгч болсон бөгөөд гадаад хэлний боловсрол, судалгааны хэвлэлийн газрын дэргын ажлыг нэгэнт 12 жил хариуцан үүргэлсэн байна. Энэхүү 12 жилд, гадаад хэлний боловсрол, судалгааны хэвлэлийн газар нь энгийн хэвлэлийн газар байснаасаа одоо нэгэнт Хятадын хамгийн амжилттай хэвлэлийн газрын нэг болсон бөгөөд маш олон гадаадын нэрт том хэвлэлийнхэнтэй хамтран ажиллаж, их хэмжээний шилдэг сайн гадаад ном бичгийг хэвлэн нийтэлсэн байна. Ли Пэн-и-гийн удирдлагийн дагуу, 2004 онд гадаад хэлний боловсрол, судалгааны хэвлэлийн газрын хэвлэлийн өртөг нь нэг тэрбум 200 сая юаньд хүрч, 10 жилийн өмнөхөөсөө 100 дахнаар өссөн байна. Энэхүү өсөлтийн хурд нь үнэхээр хүний сэтгэлийг цоцоом бөгөөд үүнээр дамжин Ли Пэн-и дэлхий нийтэд алдартай хэвлэн нийтлэгч болсон байна. Тэрээр хэлэхдээ:

    "Жирийн нийруулагчаасаа одоо улсын дотоод гадаадад алдартай хэвлэлийн газын дарга болсны хувьд, би хэвлэн нийтлэх ажлыг маш сайн ойлгож мэддэг бөгөөд энэхүү ажилдаа туйлын их хайр сэтгэлэгтэй юм." гэжээ.

     Ли Пэн-и-гийн ажлын газар болон өөрийн гэр нь хэдэн арван метрын зайтай л байдаг. өөрийн хамгийн дур сонирхолтой ажлаа амжилттай сайн хийж байгаа учраас Ли Пэн-и үдэш болгон ажлаасаа бууж гэртээ харихдаа маш зол жаргалтай санагддаг юм байна.

     Ли Пэн-и-гийн үзэж байгаагаар, Хятадын хэвлэн нийтлэх үйлэс гадаадын хөгжсөн улс оронтой харицуулбал маш их зөрөө дутагдалтай байж, Хятадын хэвлэн нийтлэх үйлсийн үзэл бодол болон удирдлагын талаар бүр хөгжсөн улсаас хоцорч байгаа юм байна. Тэрээр ярихдаа:

     "Хятад улсын эдийн засгийн хөгжил болон дэлхий нийтийн байр суурь тасралтгүй дээшилхийг дагалдан, манай хэвлэлийн газар нь шинэ төсөл гаргасан байна. Ингээд ирэх 20 жилийн дотор, бид Хятад улсын соёл иргэншил, уран зохиол болон хэл зүйгийн талаарах ном бичгийг гадаад хэлэн дээр их хэмжээгээр хэвлэн нийтэлж, гадаадын хүмүүсийн Хятад улсыг бүх талаар нэн сайн ойлгоход үйлчилнэ." гэжээ. /Хүчит бэлтгэж хөтлөв/