• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-28 17:40:40    
Гурилийн шим тэжээлийг сайжруулав

Хятадын Олон Улсын Радио

    2002 онд, Хятадын баруун хойд нутгийн Гань сү мужийн төв Ланьжөү хотод, хүн ардын хоол хүнсний шим тэжээл болон хөгжлийн үндэсний төвөөс гурилийн шим тэжээлийг нэмэгдүүлэх туршилтын ажил эхлүүлсэн байна. Ингээд энэхүү хүн ардын хоол хүнсний шим тэжээлийн байдлыг харгалзан, гурилдаа төмөр, цайр, амин дэм E зэрэгийн хольцтой шим тэжээлтэй гурил үйлдвэрлэж байна. Ланьжөү хотын дүүргийн 1000 гаруй тариачин сайн дураараа шим тэжээл нэмэгдүүлсэн гурил авч хэрэглэсэн байна.

     Шим тэжээл нэмэгдүүлсэн гурил, жирийн гурил хоёр өнгө амтын талаар төдийл их ялгаагүй болохоор тариачид эхэндээ тийм их ойшоож үзсэнгүй юм. Гэвч шим тэжээл нэмсэн гурилийг 3 жил хэргэлсэний дараа тариачдын бие махбод нь урьдынхаасаа сайжирч мэдэгдсэн байна. Я төү цүнь тосгоны Чэнь Гүйлань бүсгүй сурвалжлагчид хэлэхдээ:

     Өнгөрсөнд миний нүд хөшөөд, хэл ам цэврүүтэж, гар хөлийн арьс амархан хогжирч, тамир алдаад, тун амархан ханиад хүрдэг байлаа. Шим тэжээл нэмсэн гурил идсэнээс хойш, ийм байдал арилж, санаа сэтгэл сэргэж, бие эрүүл саруул хэвийн байдалтай болсон гэжээ.

     Энэ байдлыг ойлгож мэдсэн Лань жөү хотын дүүргийн тариачид шим тэжээл нэмсэн гурилийг идэх дуртай болсон байна. Ард нийтийн хоол хүнсний шим тэжээл болон хөгжлийн үндэсний төвийн ноён Юй Сяодүн танилцуулж хэлэхдээ, гурил бол Хятадын хүн ардын чухал хүнсний зүйл юм, гурилд шим тэжээл нэмэх, адил бус газар нутгийн оршин суугчдын шим тэжээлийн шаардлагын дагуу, шим тэжээлийн бичил элемент нэмэх нь эдийн засагт ашигтай, аюулгүй байхад тустай болохоор ихээр өргөжүүлэн дэлгэрүүлэх хэрэгтэй байна. Одоо шим тэжээл нэмсэн гурилийг бүх Хятадын 19 муж хотод борлуулж, шим тэжээл нэмсэн цагаан будааг ч сүүлийн үе зах зээлд оруулсан байна. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, хойшид Хятадын холбогдох салбарууд хүнсний тос, давс, жан зэрэг хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийг нэмэх ажлаа үргэлжлэн дорвитой ахиулж, эдгээр шим тэжээл нэмсэн хүнсний бүтээгдэхүүнийг ахиухан хэргэлж байхыг бүх Хятадын хүн арддаа санал болгож байна гэжээ.

     Ноён Юй Сяодүн цааш нь хэлэхдээ:

     Улс орны тухайд бол, ийм хоёр талын ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй байна, тухайлбал: Нэгд, шим тэжээл нэмсэн хүнсний бүтээгдэхүүн болон бусад шим тэжээлтэй бүтээгдэхүүнээр хүн ардын хоол хүнсний шим тэжээл хүрэлцэхгүй байгаа байдалд тус дөхөм үзүүлэх, хоёрт, голцуу ядуу зүдүү газар нутгийн хүн ардын дунд идэвхтэй ажиллаж, тэдний хоол хүнсний шим тэжээлийг нэмэгдүүлэн, тэдний бие махбодыг чийрэгжүүлж чадвал, тэд нар нуруулаг өндөр, бие сайтай болж, оюуны бойжилт нь ч сайжрах болно, ингэж ажиллах нь хоцрогдсон районы хүн ардын ядуугийн улмаас өвчинд нэрвэгдэх, өвчиний улмаас ядуурах байдлыг зохицуулхад тун тустай юм гэжээ.

     Хоол хүнсний шим тэжээлийн тухай мэдлэг мөхөс байгаа нь ч Хятад улсын хүн ардын хоол хүнсний шим тэжээл дутагдаж байгаагийн нөгөө нэг гол шалтгаан болно, үүнд холбогдуулан холбогдох мэргэжилтэний үзэж байгаагаар, Хятад улс нэн даруй хоол хүнсний шим тэжээлийн мэргэжилтэнүүдийн зөвлөл ажиллуулж, Хятадын хүн ардууд өвчинд нэрвэгдсэн хүн эмчид ханддагийн адил, хоол хүнсний шим тэжээлийн мэргэжилтэн урьж, хоол хүнсний шим тэжээлийн талаар сурч мэдэх хэрэгтэй байгаа юм байна. /Л.Буянтогтох орчуулав/