Өнөөдрийн Түвд нэвтрүүлгийн энэ шинэ дугаараар та бүхэнд Чян тангийн байгалийн дархан цаажтай бүсийн тухай танилцуульяа.
Хятадыг Түвдийн өөртөө Засах Район, Шинжянгийн Уйгарын Өөртөө Засах Район болон Хөхнуур мужийн хил залгаж байгаа нутагт байрлаж байгаа Чян тангийн байгалийн дархан цаажтай бүс бол дэлхий дээр өнөөд хүрч иртэл хүнд ноцтой эвдлэгэд учраагүй, экологийн сайн сайхан байдлаа хэвээр хадгалан байгаа нутгийн нэг юм. Энд олон төрлийн зэрлэг амьтан ургамалтай.
Чян тангийн байгалийн дархан цаажтай бүс нь нийт 2 сая 980 мянган га талбайтай. Чян тан гэсэн нэр нь Түвдээр " өргөн их умард газар" гэсэн утгатай. Тэнд мод өвс гэж байдаггүй болохоор, урт хугацааны турш хүмүүст " хүнгүй бүс" гэсэн нэртэй. Ийм л хачин тачир зэлүүд нутагт харин зэрлэг амьтан ургамалын маш элбэг дэлбэг эх баялагтай байгаа юм.
Түвдийн А-ли районы Гайзээ сияний тариалан мал аж ахуйн товчооны орлогч дарга Гармаа хэлэхдээ: " Дархан цаажтай бүсэд зэрлэг үхэр, түвд бөхөн, аргал болон чоно, үнэг зэрэг амьтантай, Түвд бөхөн хамгаас олон байдаг бөгөөд дараалбал зэрлэг сарлаг болно. Ялангуяа Түвд бөхөн ишиглэх уларил болоход, ганц сүрэгт хэдэн мянган бөхөнтөй байдаг. Түвд бөхөний хээл тогтох болон ишиглэх хугацаа нь тогтмол байдаг. Замдаа ямар бэрхшээлд учирсан ч түвд бөхөн ишиглэх газартаа цуглахаас биш, замдаа ишиглэдэггүй гэжээ.
Чян тангийн байгалийн дархан цаажтай бүсээр манай машин хөвөө хязгааргүй талын дундуур давхиж байхад, хаяа зээр юм уу сүрэг сүрэг дахь харагдаж, бидний сэтгэлийг догдлуулж байлаа. Цас цагаан усан шувууд номин цэнхэр нуурын дээгүүр эргэлдэн, ертөнцийн гоёыг гайхуулна. Харин хамгаас олон байдаг Түвд бөхөнтөй харгаагүй нь харамсалтай юм.
Өнгөрөгч зууны 90-ээд оноос Чян тангийн байгалийн дархан цаажтай бүсэд хулгайлан агнах хэрэг гаарч байсан юм. Хулгайлан агнагч этгээдүүд Түвд бөхөнгийн бэлчээр болон хоргодон байрладаг нутгийг сайн ойлгодог болохоор, Түвд бөхөнг агнаж байдаг. Түвд бөхөнгийн нолуур нь ологн улсын зах зээлд алтаас ч үнэтэй байдаг болохоор, түүнийг зөөлөн алт гэж нэрлэж байдаг. Түвд бөхөнгийн нолуураар гүрсэн нэг хүзүүний ороолт гэхэд л 3000 гаруй ам.доларт хүрч байдаг. Тухайн үед Түвд бөхөнгийн нэг арьсыг 400-500 юанаар зарж, олон улсын зах зээл дээр мянга гаруй юанаар зарж байсан юм.
1998 онд Хятад улс Чян тан районыг төрийн зиндааны байгалийн дархан цаажтай бүс болгож, ямарба ан гөрөө хийх ажиллагааг цаажилсан бөгөөд ойн цагдааг томьлон хулгайгаар ан гөрөө хийх ажиллагаанд цохилт өгөх үйл ажиллагаанд оролцуулсан байна. Хархан багаасаа амьтанд хайртай байдаг Нямжав бол тэдний доторхи нэг нь юм.
Нэг жилийн 6-р сард, Түвд бөхөнгийн ишиглэх цагт, Нямжав ажлын хоёр найзтайгаа том ачааны машинаар, хүнгүй бүсийн Түвд бөхөн бэлчдэг газарт хүрч үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн үе нь яг борооны уларил байсан болохоор, машин нь шаварт шигдэж, хөдлөх аргагүй болсон байлаа. Тэд арга барахдаа машинаа орхиж, 50 км-ын алс дах бөхөнгийн бэлчээр руу явган явжээ. Гурвуулаа үдээс хойшийн хоёр цагаас шөнө дундын хоёр цаг хүртэл явж, зорьсон газартаа хүрхэд бүгд ядрахын туйлд хүрчээ.
Ажлын орчин ахуй хатуужилтай гэдгийг Чян тангийн байгалийн дархан цаажтай бүсийн хамгаалагчид бүгд сайн ойлгож байгаа юм. Гэхдээ хэзээ хаа ч гэсэн хулгайлан агнагчид дайралт хийж мэдэхийг хэн ч урьдаас мэдэж чадахгүй юм. Олонх хулгайлан агнагчид нь гадар нутгийн иргэд болохоор, тухайн орон нутгийн хулгайлан агнагчидтай холбоотой ресторан буюу Караокид ордоггүй. Хэдийгээр ийм ч байсан Нямжав дайралтаас хэлтэрч чадсангүй юм гэж өөрө ярьж байлаа.
Тэрээр хэлэхдээ:
" 2003 онд, бид зах дээр зэрлэг араатан амьтаны арьс цэвэрлэн торгож байхад, нэг хулгайлан агнагчын гэрээс шүхүүсийн арьс нэгжин олсон байна. Би тухайн үе түүний шүлхүүсийн арьсыг нь хурааж авсанд надад их өшөө бодлож байсан юм байна. 2004 оны цагаан сараар, тэр хүн надтай дууны өрөөнд уулзаад, намайг шууд чавчсан юм гэжээ.
Нямжав өөртөө тааралдсан хэргийг инээдэм шог шиг бидэнд хэлсэн хэдий ч, түүний зүүн тохой дээрэх соривоос бид өөрийнх нь ажил хэцнээн аюултай гэдгийг ойлгож болох юм. Өөрийн гэр бүлийнхэн болон авгай хүүхэддээ тэр ерөөс ажлын тухайгаа ярьдаггүй.
Гайзэ сияний тариалан мал аж ахуйн товчооны орлогч дарга Гармаа хэлэхдээ:
" Өнгөрсөнд Түвдийн умард нутгийн хэсэг малчид зэрлэг араатан амьтан агнан аж төрж байсан юм. Сүүлийн жилүүдэд улсаас хууль тогтоолууд нийтлэн, олон түмэнд сурталчлан ухуулж, мөн хулгайгаар агнагч хууль бус төрөрл бүрийн этгээдэд цохилт өгөх эрч хүчээ нэмсэнээр, хүн ард маань араатан амьтаныг хамгаалах тодорхой үзэл ухамсартай болж, өөрийн нутаг оронд нь олон төрлийн амьтан байгаа нь эе найртай байгаагын илрэл гэсэн үзэлттэй болсон байна гэжээ.
Чян тангийн байгалийн дархан цаажтай бүсийн зэрлэг амьтаны тоо хэмжээ олшрохын хэрээр, энэ байгалийн дархан цаажтай бүсийн бэлчээр өвс, хөрс шороо зэрэг талаар мөн дарамт нэмэгдэж байгаа юм байна. Энэ тухай Гармаа хэлэхдээ:
Сүүлийн жилүүдэд байгалийн дархан цаажтай бүсэд үлэмж их хөрөнгө мөнгө оруулсан боловч, бас хол хүрэхгүй байна. Дархан цаажтай бүсийн нөхцөл болзолтой хэсэгт нь аялал жуулчлалын ажиллагаа хийх юм бол гаднын хүмүүст дархан цаажтай бүсийг ойлгуулж, орлогоо ч нэмэгдүүлж болох юм гэжээ.
|